Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тариалангийн талбайг төрийн мөнгөөр хашаалах ХҮСЭЛ

2023-9-21
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан орон нутгийн томилолтоор 10 аймгийн иргэдийн санал бодлыг сонсож, шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Сэлэнгэ аймагт тариаланчидтай уулзсан билээ.

Газар тариалан эрхлэгчид болон малчдын хооронд үүсдэг асуудал бол тариалангийн талбай руу мал орох явдал гэж байв. Иймээс эл маргааныг шийдвэрлэх гарц нь “Хашаалах” болж, үүн дээр дөрөөлөн “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат ч мал, тариалан хоёрыг тусад нь зааглаж, хөгжүүлэх ёстой гэсэн агуулга бүхий үгийг хэлсэн юм.

Үүнд хариулт болгож, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун 9 тэрбум төгрөгөөр тариалангийн талбайг хаших ажлыг Засгийн газар дэмжсэн мэт ярьж байлаа.

Тодруулбал, “2018, 2019 онд л анх тариалангийн талбайг хашаалж, хамгаалах ажил дээр төр дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр хувийн тариалан байгаа боловч газар нь төрийнх шүү дээ. Тиймээс төр газраа дагтаршуулах, элэгдэлд оруулахаас хамгаалж байна гэсэн үг. Ялангуяа стратегийн хүнс. Энэ жил 9 тэрбумыг газаржуулах, тариалангийн талбай хамгаалах асуудалд төсөвлөж тавьсан байгаа. Энэ асуудлыг шийдье гэж Сангийн сайд болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Сэлэнгийн хурал дээр хэлсэн” гэсэн юм.

Яг энэ мөчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ толгой дохисон билээ. Энэ бол үйлдлээрээ дэмжиж байгаа хэлбэр. Дээрх ярианд стратегийн гэж онцгойлон дурдсан нь гойд учир шалтгаантай юм. 

Уг нь Х.Болорчулуун бол ашиг сонирхлын зөрчилтэй сайд. “Дорнод гурил” ХХК-ийн хувь эзэмшигч буюу ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгдэж байсан ч түүнийг нь тодорхойлдог АТГ “цэвэр” гэсэн бичиг хийснээр гурилын үйлдвэрийн эзэн хүнсний салбарын сайд болж байв. Үүнээс хойш АТГ-ын эл бичиг “онигоо” болж хувирсан.

Ийн сайдын суудалд тухалсан тэрбээр газар тариалангийн нутагт томилолтоор ажиллахдаа тариаланчдын талбайг төрийн мөнгөөр хашаалж өгөх тухай үг хэлсэн нь эгээ л “Дорнод гурил”-ын тариалангийн талбайг төрийн хамгаалалтанд авчихъя гэсэнтэй агаар нэг сонсогдож байв.

Соёлын сайдын аавын тариалангийн талбайг төрийн 9 тэрбумаар хаших гэж байна гэх цахим орчин дахь эсэргүүцэлтэй тулсан энэхүү үйл явдлыг өчигдөр (2023.09.20) болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр сайд нар үгүйсгэлээ.

Үүнд:

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол улсын 2023 оны төсөв батлагдаад явж байна. Түүн дотор газар тариалангийн талбайд хашаа барина гэж 9 тэрбум төгрөг тавигдаагүй. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн хэвшлийн тариалангийн талбайг хаших гэж байна гэсэн асуудал явсан. Энэ бол буруу ойлголт. Ямар нэгэн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хувиараа бизнес эрхэлж байгаа ААН-ийн аж ахуй эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хашаа хороо барьж өгөх төсвийн зориулалт байхгүй. Хоёрт, Засгийн газраас тийм бодлого хэрэгжүүлэхгүй гэлээ.

Тодруулбал, Ашиг сонирхлын зөрчилтэй сайдын, ашиг сонирхлын зөрчилтэй бас нэг сайдын аавын тариалангийн талбайг хаших тухай яригдаагүй юм байна гэж ойлгогдохоор мэдээллийг Сангийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар өгсөн гэсэн үг.

Засгийн газрын хоёрын хоёр сайд, Төрийн ордонд мэдээлэл хийхдээ худал хэлээгүй л бол Х.Болорчулуун сайд сэтгэлийн мухар дахь хүслээ цэнхэр дэлгэцээр илчилж орхижээ.

Үнэхээр л төр төмбөгөр байдаг юм бол “тариа”-тай сайд, сайд охинтой тариаланч хоёрын хүслийг 9 тэрбумаар гүйцээж тариан талбайг хашаалахгүй биз ээ.

 

М.Дэвээжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочид (202.21.97.90)
    болорчулуун ингэж л төсвийн мөнгөөр тоглоно хөгийн амьтан засгаас зайлуул
    2023 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.126.195)
    Энэ ЗГын нүүр царай яг энэ нөхдүүд гэсэн үг.Жонхуу.Жонхуу өрөнхийлөгчийн дүүгийн дүү юм болохоор яг адилхан төрийг бол жинхэнэ жонхууруулж байна дөө.Сайн гээд байгаа нөхдүүд Оюунэрдэнэтэй адил учир сайн муугийн мэдэхгүй байгаа.Битгий олон хүмүүс адилхан болж тэнэгдээрэй.Эртхэн төрөөс явуулмаар байгаа яаж ч чадахгүй байгаа нь Монголчууд хөөрхий юм даа.
    2023 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин байжээ (202.126.90.94)
    Лалрууд шүү
    2023 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.27.251)
    Болорчулуун сайд бол ашиг сонирхолын зөрчилтөй этгээд, бас их шуналтай . Сайд Даваасүрэн энэ хоёр чинь албан тушаал авахын төлөө шантааж хийдэг улс төрийн шантаажчин дэргэд нь шантааж Өнөрцэцэг бол юу ч биш. Засгийн газарын байр сууриа хамгаалж худал мэдээлэл хийсэн ашиг сонирхолын зөрчилтөй Сайд Болорчулууныг нэн даруй огцруулах хэрэгтэй
    2023 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.107)
    Энэ заваан гамбир улс төрөөс зайлах ёстой
    2023 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    15 цаг 11 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    15 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    16 цаг 24 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    16 цаг 50 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    18 цаг 13 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    18 цаг 40 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 1 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    19 цаг 48 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    20 цаг 2 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    20 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    20 цаг 25 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    20 цаг 28 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    20 цаг 38 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    21 цаг 10 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    22 цаг 15 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    22 цаг 24 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    22 цаг 27 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    22 цаг 27 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    22 цаг 32 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    22 цаг 44 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК