Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Инновацлаг мал аж ахуйг хөгжүүлснээр эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ

2023-9-22
0
ЖИРГЭХ

Баянхонгор аймагт гурван өдрийн турш үргэлжлэх “Нээлттэй Баянхонгор” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт сүргийн эзэд-1000” чуулган, “Соёлын сэргэлт” аян, “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого” арга хэмжээ, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг нэгэн зэрэг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Баянхонгор аймаг нь 20 сум, 105 баг, 89643 хүн амтайгаас 25 хувь нь малчин айл өрх юм. Газар нутгийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон гурван бүсийн нутагтай учир газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй зэрэг хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн зонхилох хувийг бүрдүүлж байгаа малчид, тариаланчид бол үйлдвэрлэгч, бас ажил олгогчид юм. Иймд тэдгээр хүмүүсийн үйлдвэрлэл, бизнесээ таатай орчинд явуулах, үр ашгаа шударга зарчим, тэгш хуваарилалтаар хүртэж сайхан амьдрах боломжийг тогтолцооны шинэчлэлээр дэмжихэд анхаарч байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Уг зорилгын хүрээнд “Монгол Улсын эдийн засгийн тулах цэг бол мал аж ахуй” сэдвийн дор Баянхонгор аймгийн бүх сумдын төлөөлөл бүхий 1000 малчин анх удаа чуулж байна.

"Эрдэнэт сүргийн эзэд-1000" чуулганаар “Монгол малын ашиг шимийг яаж өсгөх вэ”, “Малчдын хоршоолол, нэгдсэн зохион байгуулалтыг хэрхэн оновчтой бий болгох вэ”, “Малчдад ямар асуудлууд тулгамдаж байна вэ” зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд, малчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл илтгэл танилцуулж, хамтдаа хэлэлцлээ. Чуулганы эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар малчдын нийгмийн асуудалд чиглэсэн төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, инновацлаг мал аж ахуйг хөгжүүлэх санаачилгаасаа хуваалцлаа.

Манай улсын нийт мал сүргийн тоо өнгөрсөн оны байдлаар 71.1 саяд хүрсэн хэдий ч малын ашиг шим буурсан, бэлчээрийн хомсдол, үйлдвэрлэл экспорт, хоршооллын нэгдсэн зохион байгуулалтад болон малчдад тулгамдаж асуудлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганд тавьсан илтгэлдээ хөндсөн юм. Түүнчлэн, 15-34 насны малчид ердөө 28 хувийг эзэлж байгаа нь малчдын залгамж халаа жилээс жилд алдагдаж байгаагийн илрэл юм гэв.

УИХ-ын дарга, Мал аж ахуйн салбарын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 13.2 хувь, нийт экспортын 5 хувийг эзэлж байгаа нь салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсныг харуулж байгаа бол бэлчээрийн даац 2.7 дахин өссөн нь бидэнд малын тоо биш, ашиг шим, таваарлаг чанарыг чухалчлах цаг болсныг сануулж байна гээд мал аж ахуйг үйлдвэрлэл-экспортод шилжүүлэх санаачилгыг дэвшүүлсэн юм.

Ингэхдээ бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн уламжлалт чанарыг алдагдуулахгүй байж, малчдыг өмчлөгч, эзэмшигч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болгоход чиглэнэ гэдгийг онцолж байв. Тэрбээр, мал аж ахуйн тогтолцооны шинэчлэлийг хийх хамгийн тохиромжтой хэлбэр нь манай улсын түүхэн дэх сум нэгдлийн тогтолцооны ололттой туршлагыг дэлхийн бусад орны дэвшилтэт шийдэлтэй хослуулах явдал мөн гэж дурдлаа.

Өөрөөр хэлбэл малчдад хөдөлмөрөөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч болгоход чиглэж байгаа гэдгийг тодотгов. Чуулганы үеэр, бусад илтгэгчид “Малын эрүүл мэнд, эмийн зохистой хэрэглээ, хүнсний аюулгүй байдал”, “Мал, махны зах зээлийн шинэ боломж”, “Тэжээл, эрдэс бүтээгдэхүүний ач холбогдол, үр дүн, “Залуу малчдад тулгарч буй асуудлууд”, “Хоршооллын ач холбогдол”, “Ноос ноолуурын хоршооны туршлага”, “Бэлчээрийн МАА-н үйлдвэрлэлийн механикжуулалт, цаашдын хандлага” зэрэг сэдвүүдээр салбарын судлаачид, бодлого тодорхойлогчид, малчид ард иргэдийн төлөөлөл санал солилцлоо. Энэ үеэр мөн “Хууль сурталчлах нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, иргэд, олон нийтэд төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг нэг дороос хүргэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    15 цаг 13 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    15 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    16 цаг 26 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    16 цаг 52 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    18 цаг 15 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    18 цаг 42 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 3 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    19 цаг 50 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    20 цаг 4 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    20 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    20 цаг 27 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    20 цаг 30 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    20 цаг 40 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    21 цаг 12 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    22 цаг 17 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    22 цаг 26 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    22 цаг 29 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    22 цаг 30 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    22 цаг 34 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    22 цаг 46 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК