Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны шинэ гарц

2023-9-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 78 дугаар чуулганы гантиг индэр дээрээс бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар гаргаж буй улс орныхоо хүчин чармайлтын тухай дэлхий нийтэд хандан үг хэлсний араас Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин манай улсад албан ёсны айлчлал хийж буй нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ бол гадаад харилцаандаа баримталж буй Монгол Улсын бүрэн тэнцвэртэй, энх тайванч, олон талт бодлогын илрэл хэмээн дүгнэж болно.

Хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-д болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалтад оролцож, бүс нутгийн эрдэс баягийн нөөц, эрчим хүчний найдвартай, тогтвортой, аюулгүй байдал, технологийн шийдэл, тээвэр логистикийн сүлжээний өргөтгөлийн асуудлаар үндсэн илтгэлийг тавьсан. Энэхүү чуулга уулзалтын ээлжит хуралдааныг Монгол Улс өнгөрөгч зургадугаар сард Улаанбаатар хотноо “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулж, хөгжилд чиглэсэн олон асуудлыг гүнзгийлүүлэн хэлэлцсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын энэ оны зургадугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээний шинэлэг механизм болох Парламент хоорондын хамтын ажиллагааны Хамтарсан комиссыг байгуулсан юм.

Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины энэ удаагийн айлчлалын хүрээнд уг Хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулсан нь түүний айлчлалын гол агуулга байлаа. Хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг тус комиссын хоёр талын дарга нар болох Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар,  ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Алексей Васильевич Гордеев нар удирдан явууллаа.

Хамтарсан комиссын хуралдаанаар Монгол Улсаас ноос ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхэд тулгарч буй татварын болон татварын бус хориг саадыг арилгах асуудлыг хэлэлцэж, бодлогын томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохирсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм. Мөн хил орчмын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хангах зорилгоор уг асуудлаарх хамтарсан Комиссыг ойрын хугацаанд хуралдуулахаар тогтсон байна.

Хоёр улсын хооронд эдүгээ эдийн засаг, худалдааны тэнцвэртэй бус, нэг урсгалтай харилцаа өрнөж буйг харилцан урсгал, хөдөлгөөн бүхий үр дүнтэй харилцаа болгон идэвхжүүлэх нь хамтын ажиллагааны чухал үр дүн байх учиртайг Төрийн Думын дарга В.В.Володин Хамтарсан комиссын хуралдааны үеэр тэмдэглэжээ.

Иймд тус комиссоор дамжуулан хоёр улсын уламжлалт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах, боловсрол, соёлыг хөгжүүлэх болон бусад салбарын хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллагуудаас бодлогын дэмжлэг үзүүлэх нь яриа хэлэлцээний энэхүү шинэлэг механизмын гол зорилго болохыг тэрбээр онцлон дурдлаа.

Парламент хоорондын Хамтарсан комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр, бодлогын тохиролцоог Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, дараагийн шатны комиссоор хэрэгжүүлэх ажлын бодлогын шийдвэрүүдийг гаргаж буй нь Төрийн Думын дарга В.В.Володины албан ёсны айлчлалын ач холбогдлыг илэрхийлсэн үйл явдал байлаа. Хамтарсан комиссын хуралдааныг ОХУ-д ирэх онд хийхээр тогтов.

Түүнийг айлчлалаа эхлэхээс өмнөхөн ОХУ-ын Засгийн газраас дотоодынхоо эрэлт, хэрэгцээг зохицуулах үүднээс газрын тосны бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тогтоосон. Энэ хязгаарлалтад Монгол Улсыг хамааруулахгүй гэдгийг Төрийн Думын дарга айлчлалынхаа үеэр удаа дараа нотлон илэрхийлэв. Мөн тэрбээр, хоёр улсын уламжлалт, түүхэн харилцааны өвийг хүндэтгэж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлэн Чингис хаан Үндэсний музейд түүхийн үнэ цэнтэй, архивын ховор баримтыг хүлээлгэн өгсөн юм.

Олон талт, тэнцвэртэй, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлж буй манай улсад ирэх айлчлалуудын чанар чансаа, түвшин, давтамж нэмэгдэж, дэлхий дахины анхаарлыг татаж буй энэ цаг үед ОХУ-ын парламентын тэргүүн албан ёсоор айлчилж, хоёр талын төдийгүй бүс нутгийн харилцаанд эв нэгдэл, амар тайван байдлыг эрхэмлэж буй Монгол Улсын хүчин чармайлтыг дэлхий нийтэд илтгэн харуулж чадсанд энэхүү айлчлалын ач холбогдол оршиж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.38)
    Төмөр замын өргөтгөл хөрөнгө оруулалт хийхгүй юү. Ярьдаг хоосон уриатайгаа л хоцрох уу.
    2023 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    14 цаг 16 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    14 цаг 47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    15 цаг 29 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    15 цаг 55 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    17 цаг 18 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    17 цаг 45 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    18 цаг 6 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    18 цаг 53 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    19 цаг 8 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    19 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    19 цаг 30 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    19 цаг 33 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    19 цаг 43 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    20 цаг 15 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    21 цаг 20 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    21 цаг 29 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    21 цаг 32 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    21 цаг 33 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    21 цаг 37 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    21 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК