Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ҮББХ: “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

2023-10-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн ирц 52.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан билээ. Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн хэмнэлт гаргах, өр төлбөрийг бууруулах, мэдээллийн ил, тод байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, том төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг  үр дүнтэй хэрэгжүүлснийг онцлов.

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тодруулбал, онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлсэн гэж  байлаа.  

УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь биржийн арилжааг тогтмол зохион байгуулж, нүүрсээ өрсөлдөөнд оруулан үнэ хүргэн зарах үйл ажиллагааг хэвшүүлсэн. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэдний тав тухтай амрах, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсийг ажлын үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлж, уурхайчдын ая тухтай амрах “Эрдэнэс” хотхоныг ашиглалтад оруулав гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан.

Үргэлжлүүлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганбат онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өнгөрсөн 2022 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн онцгой дэглэм тогтоосон. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 48.9 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаагийн 42 хувь буюу 20.6 сая тонн нүүрсийг нь тус  компани дангаараа экспортод гаргасныг дурдсан.

Монгол Улсын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14.3 их наяд төгрөгийн татварын орлого бүрдсэний “Эрдэнэс-Тавантолгой” ХК 12.4 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төлсөн. УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан нүүрсийг хил нөхцөлөөр биржээр борлуулдаг болсон. Энэ оны 02 дугаар сараас биржээр борлуулсан нүүрсээ Ганц мод боомт хүртэлх тээврийг тус компани хариуцаж, хүргэх ажлыг зохион байгуулав. Мөн төрийн нууцын зэрэглэлтэй гэрээг бүгдийг нь ил болгосон. Том худалдан авагч компаниудаас урьдчилж авсан өр, төлбөр нийтдээ 606 сая ам.доллар байсныг бүрэн төлж, барагдуулсан гэж байлаа.

 

Түүнчлэн санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийг хэмнэж ажилласан,  ЭТТ бондын I,II транчыг амжилттай төлж дуусгасныг онцлохын зэрэгцээ онцгой дэглэмийн хугацаанд нийтдээ 23.7 сая тонн нүүрс олборлож, 29.5 сая тонн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн гэж байлаа.

Танилцуулгад,“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ онд МХБ-ээр нийт 50 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тонн нүүрс арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг хүсэлт гаргаж шаардлага хангасан компани бүрд ижил тэгш зарчмаар, нээлттэй, ил тод байдлаар олгож байна гэж дурджээ.

Төсвийн зардлыг бууруулснаар 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн. Төсвийг хэмнэх, өр бууруулах, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр “ЭТТ БОНД”-ын I, II транчын 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь өөрсдийн орлогоор амжилттай төлж барагдуулсан.

Түүнчлэн компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг өөрсдийн борлуулалтын орлогоор санхүүжүүлж, гадны эх үүсвэрээр өр төлбөрийг огт нэмэгдүүлээгүйг танилцуулгад дурдсан байв.

Ингээд доорх танилцуулгаас онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнтэй танилцаж болно.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Батжаргал, Т.Аубакир, С.Ганбаатар, Н.Наранбаатар, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд хэлсэн үгэндээ, онцгой дэглэмийн үед компанийн үндсэн үйл ажиллагаа, нүүрсний борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжирч, том худалдан авагчдаас авсан урьдчилгаа өр, төлбөрийг барагдуулж, татварын орлогыг нэмэгдүүлж, санхүүгийн хуримтлагдсан өр, төлбөрийг багасгаж, төсвийн сахилга бат дээшилж, нааштай үр дүнгүүд гарч байгааг онцлон тэмдэглэв. Мөн Улс Их Хурлын гишүүн Г.Дамдинням цаашид нэг талд давуу байдал олгосон оффтейк гэрээг сайжруулах, компанийн үр өгөөж, ашиг орлогын төлөө ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Цогтцэций сумын орон нутгийн хөгжилд анхаарч, тус компанийн ирэх оны төсөв, хөрөнгө оруулалтад тодорхой зардлыг суулгах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал компанийн засаглалыг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд эрх зүйн орчинг бүрдүүлэхэд холбогдох хуулийг яаралтай батлахад Байнгын хороо анхаарч ажиллах, шаардлагатай талаар санал хэлэв.

Түүнчлэн гишүүд нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд хугацаандаа ашиглалтад орох, эсэх, “төмөр замын тээврийн холболтын асуудал, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд олгох 1072 хувьцааг эргэлтэд оруулах, улмаар ногдол ашгийг хэзээ хүртээх талаар тодруулж байлаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой үүрэг эрхт төлөөлөгч Б.Ганбат хариултдаа, бид нүүрсний тээвэрлэлтийн асуудалд онцгой анхаарч, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран төмөр замын тээврийн холболтыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ экспортыг нэмэгдүүлэх асуудлын зангилаа нь төмөр замын холболт тул богино хугацаанд гүйцэтгэж чадвал тээвэрлэлтэд гацалт үүсэхгүй гэв.

Мөн “Онцгой дэглэм тогтоохын өмнө тус компанитай холбоотой 4.3 их наяд төгрөгийн өр, төлбөр байсныг хоёр их наяд төгрөгөөр бууруулсан. Үлдэгдэл өр, төлбөрийг барагдуулах асуудал байна. Нөгөөтээгүүр, төмөр замын холболт, нүүрсний баяжуулах үйлдвэртэй холбоотой төслийн ажлуудаа яаралтай дуусгахад хөрөнгө мөнгө хэрэгтэй байна. Дээрх төслүүдээ амжилттай дуусгаж чадвал тус компанийн болон Монгол Улсын орлого нэмэгдэнэ. Иймд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухайд хувьцаа эзэмшигчдийн зүгээс шийдвэр гарч, түр хойшлуулсан байгаа. 2019 онд тус компани ашигтай ажилласан тул 2020 онд нийт 2.5 сая иргэн тус бүрт 96 мянган төгрөг хуваарилсан юм билээ. Цаашдаа ногдол ашгийн тухайд компанийнхаа зарчмаар ашигтай ажилласан нөхцөлд ашгаа хүртээдэг тогтолцоо руу шилжих нь зөв гэдгийг төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчидтэй ярилцаад ирэх оноос шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт тайлбарыг өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    13 цаг 21 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    13 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    14 цаг 34 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    15 цаг 0 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    16 цаг 23 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    16 цаг 50 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    17 цаг 11 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    17 цаг 57 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    18 цаг 12 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    18 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    18 цаг 34 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    18 цаг 38 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    18 цаг 48 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    19 цаг 20 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    20 цаг 25 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    20 цаг 33 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    20 цаг 37 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    20 цаг 37 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    20 цаг 42 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    20 цаг 54 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК