Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын амлалтууд

2023-10-12
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар дөнгөж томилогдоод буй Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан ийн мэдэгдлээ.


Тэрбээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдлоо. Миний бие ойрын сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж ажиллана. Зарим шийдэл, шийдвэр нь өнөөдөртөө давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй.

Алсдаа харин нийслэлийн тогтвортой хөгжлийн шинэ эхлэл байжээ гэдгийг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ амаргүй цаг үед, хүндхэн зоримог шийдвэрийг гаргаж байж АВЛИГАГҮЙ УЛААНБААТАРЫН ШИНЭ СЭРГЭЛТИЙГ эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорино. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй албан хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх зүтгэл, сэтгэл гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллахын зэрэгцээ дараах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна.

1. Нийслэлийн засаглалыг сайжруулах хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хийнэ. Энэ хүрээнд:

• Эдийн засаг, хүн амын зохистой харьцаа, төвлөрөлийг харгалзан нийслэлийг 40-50 дүүрэгтэй байхаар зохион байгуулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг судлан, шийдвэрлэнэ.

• Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн чиг үүргийг оновчтой зааглан хуваарилах, хотын аж ахуйн ажлыг хариуцах Улаанбаатар хотын захирагчийг хотын зөвлөл, эсвэл Улаанбаатар хотын иргэд өөрсдөө шууд сонгодог болох эрх зүйн өөрчлөлтийг эрх бүхий этгээдэд танилцуулан шийдвэрлүүлэхийг зорино.

• Дагуул хот байгуулах, нийслэлийн хүн амын хүнсний хангамж, байгаль орчныг хамгаалах чиглэлд хамтран ажиллах, бүхий талаар хөгжлийн интеграци, хамтдаа хөгжих боломжийг хууль, эрх зүйн хувьд нарийвчилан зохицуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа “Дархан цаазат” гэх тодотголтой “отоглох” орон сууц, хороолол сүндэрлэсэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хотын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө, хот төлөвлөлттэй уялдуулан цэгцлэх ажлыг эхлүүлнэ.

• Хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангах, Засгийн газрын 5Ш ажиллагааны зорилтыг хангаж ажиллана.

• Ёс зүйтэй, ур чадвартай, нийслэлийн иргэдийн төлөө зөв сэтгэлээр ажиллаж чадах хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, нээлттэй сонгон шалгаруулах, алба хаагчдын ажиллах бүх талын баталгааг Засгийн газрын барьж буй бодлого, шийдвэртэй нийцүүлнэ.

2. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдах эрхийг хангахад онцгой анхаарал хандуулах болно. Энэ хүрээнд:

• Шинэ стандартыг нэвтрүүлэн ажиллана. Зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулган ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны хууль тогтоомжийг зөрчиж барьсан байж болзошгүй хороолол, хотхоныг албадан буулгахаар гаргасан өмнөх Засаг даргын шийдвэрийг хангуулах болно.

• Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн эрх хангагдаж байвал хүний эрхийг хангасан, аюулгүй хот гэж үзэж, үүний төлөө хичээл зүтгэл гаргана.

3. Хотын эдийн засгийн суурийг бэхжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого явуулна. Энэ хүрээнд:

• Нийслэлийн зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, ил тод байдлыг хангах, шаардлагатай дэд бүтэц бий болгох, хот төлөвлөлтийн гажуудлыг засаж, түгжрэл гэх мэт бүтээмжийг бууруулж буй нийгэм, эдийн засгийн асуудлыг ухаалаг менежментээр зохицуулж, хувийн хэвшил, иргэдээ дэмжин ажиллана.

• Өрхийн амьжиргааны зохих түвшин доогуур амьдарч буй иргэдийг улс, нийслэлийн хэмжээнд хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн боловсролд дээрх иргэдийг хамруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх чиглэлд тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэх бодлогыг баримтална.

• Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулж, хүлэмж, агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудлыг тэргүүн ээлжинд судлан боломжит байдлаар шийдвэрлэнэ.

• Нийслэлийн үйлчилгээний үнэ, тарифийг зах зээлийн зарчимд ойртуулж, нийслэл Улаанбаатар хотын хотын аж ахуйд бизнесийн нээлттэй, шударга өрсөлдөөнийг бий болгоно.

• Тендер, худалдан авах ажиллагаанд гарсан алдаа, дутагдлыг засаж, цаашид ил тодоор хууль тогтоомжид нийцүүлэх зохион байгуулна. Өнөөдөр үүсээд байгаа автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг нягтлан шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд шуурхай авах болно.

4. Хотын хөгжлийг сааруулагч, боомилогч түгжрэлийг багасгахад олон талт цогц арга хэмжээг авна. Энэ хүрээнд:

• Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд хот төлөвлөлт, газар чөлөлөлт, татвар, хураамжтай холбоотой хууль, эрх зүйн орчныг цогц байдлаар боловсронгуй болгохын зэрэгцээ торгох шийтгэлээ төлдөггүй жолооч нарын төрөөс авах зарим үйлчилгээг хязгаарлах, Улаанбаатар хотын замын даацад тохирсон автомашины дээд хязгаарыг тогтоох, дугаарыг хугацаатай олгох зэрэг давс мэт шорвог шийдвэр гаргана.

• Нийтийн тээвэр, такси үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэх, шаардлагатай зам, дэд бүтцийг бий болгох зэрэг цогц үйл ажиллагааны судалгаа гаргаж, арга хэмжээ авна" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    12 цаг 39 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    13 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    13 цаг 52 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 цаг 18 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    15 цаг 41 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    16 цаг 8 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    16 цаг 29 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    17 цаг 15 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    17 цаг 30 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    17 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    17 цаг 53 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    17 цаг 56 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    18 цаг 6 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    18 цаг 38 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    19 цаг 43 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    19 цаг 52 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    19 цаг 55 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    19 цаг 55 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    20 цаг 0 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    20 цаг 12 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК