Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав

2023-10-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан Елизейн ордонд дараах баримт бичгийг байгуулав:

  • “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр (Хэли-Юнион компани)”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрыг төлөөлж Францын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар гарын үсэг зурав.

Төслийн хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нисэгч, инженер, техникийн ажилтнуудыг сургах, цаг агаарын ердийн болон хүндрүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр ур чадвартай болгох, тусгай үүргийн нислэгийг хамтран гүйцэтгэж, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх ажлыг гүйцэтгэнэ.

  • “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр (Дэсотэл компани)”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрыг төлөөлж Францын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар гарын үсэг зурав.

Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой. Үүний хүрээнд тусгай зориулалтын 18 нэгж гал түймэр унтраах автомашин нийлүүлж, ОБЕГ-ын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэнэ.

  • “Монгол Улсын Засгийн газар болон Орано майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протокол”-д Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Хөрөнгө оруулагчийг төлөөлж Бүгд Найрамдах Франц Улсын Орано майнинг САС-ийн Ерөнхий захирал Клод Имавэн нар гарын үсэг зурав.

Дорноговь аймагт байрлах Дулаан-Уул, Зөөвч-Овооны ордод ураны хайгуул хийх, уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх, Монгол Улсын иргэдэд ажлын байр шинээр бий болгох зэрэг Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний хувь нэмэр оруулах гэрээний төслийг хэлэлцэж байна. Ажлын хэсэг Хөрөнгө оруулагчтай Хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр 2023 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн уулзалт хэлэлцээний үр дүнг тодотгон хүрсэн тохиролцоо болон цаашид тохиролцох шаардлагатай зарчмын асуудлуудыг протоколд тусгав.

  • “Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Франц Улсын “Tалес Аления Спэйс” хоорондын харилцан ойлголцлын тухай санамж бичиг”-т Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Бүгд Найрамдах Франц Улсын “Tалес Аления Спейс” компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй нар гарын үсэг зурав.

Монгол Улс өөрийн үндэсний хиймэл дагуултай болж, харилцаа холбооны бие даасан байдлаа бататгахад чухал ач холбогдолтой. Дэлхийн томоохон үйлдвэрлэгч “Талес Алейна Спэйс” компанид 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээж Монголд хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөх юм.

  • “Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Бүгд Найрамдах Франц Улсын Геологи, уул уурхайн судалгааны товчоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсын Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо нар гарын үсэг зурав.

Санамж бичгийг байгуулснаар хоёр алба хоорондын геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, геологийн тандан судалгаа, геологийн зураглал, хиймэл дагуулын зургийн өгөгдөлд боловсруулалт хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

  • “Нэн чухал ашигт малтмал: хиймэл дагуулын тусламжтай хайгуул хийх ЛиМонголиа төслийн тухай эрмэлзлийн захидал”-д Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү болон Бүгд Найрамдах Франц Улсын Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Геофизикийн ерөнхий компанийн Геологийн шинжлэх ухааны менежер Никола Салаун нар гарын үсэг зурав.

Мөн айлчлалын үеэр дараах баримт бичгүүдийг байгуулав:

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд 2023-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд Катрин Колонна нар гарын үсэг зурав.

Энэхүү баримт бичиг нь хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэхийн төлөө хоёр улс хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тусгасан. Үүнд: улс төр,  батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухаан, археологи, хүмүүнлэг, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.

  • “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Франц Улсын Аж ахуйн нэгжүүдийн холбоо МЕДЕФ Интернэйшнл хоорондын санамж бичиг”-т Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Францын МЕДЕФ Интернэйшнлын Франц, Монголын бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч Клод Имавэн нар гарын үсэг зурав.

Хоёр улсын бизнесийн байгууллагуудын урт хугацааны түншлэлийг дэмжих, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох, уулзалт, айлчлалуудыг харилцан зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    12 цаг 38 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    13 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    13 цаг 51 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 цаг 17 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    15 цаг 40 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    16 цаг 7 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    16 цаг 29 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    17 цаг 15 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    17 цаг 30 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    17 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    17 цаг 52 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    17 цаг 56 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    18 цаг 5 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    18 цаг 38 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    19 цаг 42 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    19 цаг 51 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    19 цаг 55 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    19 цаг 55 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    19 цаг 59 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    20 цаг 12 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК