Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа

2023-10-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын Парламент болон Бундестагийн гишүүнээр он удаан жил ажилласан туршлагатай улс төрчтэй дахин уулзаж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэж, Европ болон Европын институцуудыг бэхжүүлэх, гадаад харилцааны олон асуудлыг ухаалгаар зохицуулах ур ухаан, Европын Холбоонд өөрийн гэсэн ул мөр үлдээсэн гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

Тэрбээр, бид ирэх долоо хоногт Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч, Монгол-Европын Холбооны парламент хоорондын 16 дугаар уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, Монгол Улсын Үндсэн хууль, улс төрийн намын шинэчлэл, хориг арга хэмжээний аюулгүй байдалд үзүүлэх хариу арга хэмжээ, эрчим хүч, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн танилцуулав.

Түүнчлэн, Монгол Улсын ардчилсан шилжилтийг дэмжих, ардчилсан институц, үйл явдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Фридрих-Эбертийн сангийн үе үеийн удирдлага, гишүүдэд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн шинээр томилогдон ирэх Монголыг хариуцсан суурин төлөөлөгчийг бүх талаар дэмжин ажиллана гэлээ.

Фридрих-Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шульц Монгол Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаа нь том хүндэтгэл хэмээн уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр, Фридрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг өчигдөр тэмдэглэж, өнгөрсөн хугацаан дахь бидний үйл ажиллагааг Монгол Улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж ажилласанд талархалтай байна. Цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал парламентынхаа ардчиллыг бэхжүүлэхэд олон чухал ажил хийж байгааг онцлон дурдмаар байна. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, мөн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан нь чухал алхам болсон. Монголын парламентын хөгжлийг өндөр түвшинд авчрахад Улсын Их Хурлын даргын хувь нэмэр, үүрэг чухал болохыг сайшаан тэмдэглэв.

Тэрбээр хэлэхдээ, парламентын ардчиллыг бэхжүүлэх амин сүнс нь олонх, цөөнхийн харилцааг зөв залах гэж үздэг. Дэлхийн улс орнуудын парламентын үйл ажиллагаатай танилцахад Их Британийн парламент уг амин сүнсийг хамгийн сайн хэрэгжүүлсэн байдаг. Тус орны парламент дахь цөөнхийн бүлгийн дарга нь сайдын түвшний эрэмбэтэй. Ингэснээр цөөнхийн бүлгийн дарга нь маргаашийн Засгийн газрынхаа тэргүүнээр ажиллах боломжийг бүрдүүлсэн философи юм. Энэ нь хамгийн сайн туршлага гэж харсан хэмээлээ.

Уулзалтын дараа талууд Төрийн ордноо зохион байгуулагдсан “Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов. Фридрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    11 цаг 7 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    11 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    12 цаг 20 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    12 цаг 46 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    14 цаг 9 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    14 цаг 35 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    14 цаг 57 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    15 цаг 43 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    15 цаг 58 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    16 цаг 8 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    16 цаг 20 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    16 цаг 24 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    16 цаг 34 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    17 цаг 6 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    18 цаг 11 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    18 цаг 19 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    18 цаг 23 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    18 цаг 23 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    18 цаг 28 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    18 цаг 40 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК