Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТББХ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2023-11-02
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.11.02/ хуралдан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэл хот өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй боловч нийслэл хотод тулгамдаад байгаа төвлөрөл, төлөвлөлт дагасан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдалд хүрээд байна. Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цагаас 13 км цаг болсон. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ байдал үргэлжилбэл 2030 онд 5 км цаг, 2040 онд 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан. Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, ялангуяа түгжрэлтэй бүсийн тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ.

Хуулийн төсөлд Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийн хэмжээг Нийслэлийн ИТХ тогтоохоор тусгажээ. Сүүлийн үед нийгэмд такси үйлчилгээтэй холбоотой олон хэргүүд гарах болсныг Д.Амарбаясгалан сайд дурдсан. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд сүүлийн 5 жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс дийлэнх нь буюу 2940 нь нийслэлд гарчээ. Үүнээс 2636 гэмт хэргийг таксины жолооч үйлдсэн байгааг онцгой анхаарч цэгцлэх зайлшгүй шаардлагатай болсныг тэрбээр онцлоод, такси үйлчилгээг хуульд заасан нөхцөл, аюулгүй байдлын шаардлагыг хангасан этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх, түүнд тавих хяналт зохицуулалтыг бий болгохыг зорьсон хэмээн мэдээлсэн.

Сайд Д.Амарбаясгалан, Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хүн амын төвлөрлийг сааруулах, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдэл нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах явдал юм. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 412.5 мянган өрх амьдарч байгаагаас 51.4 хувь нь буюу 212 мянган өрх орон сууцанд, үлдсэн 48.6 хувь буюу 200 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Нийслэлийн хүн амын тал хувь нь гэр хороолол буюу инженерийн дэд бүтцийн хангамжгүй, агаар, хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Хуулийн төсөлд нийслэл хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвүүдийн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, газар чөлөөлөлтийн нөхөх олговрыг газрыг газраар дүйцүүлэн олгох, газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр, газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авах болон бусад боломжит хэлбэрээр олгож болохоор тусгалаа. Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсний үр дүнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн талаар үр дүн гарч нийслэлийн иргэд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдэнэ гэж үзэж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл төвлөрлийн алдаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг цогцоор шийдвэрлэх зорилгоор нийт 25 хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулахаар багцаар нь боловсруулсан гэлээ.

Дараа нь хуралдаан даргалагч Н.Энхболд дээрх багц хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжвэл холбогдох болон бусад Байнгын хороонд хуваарилж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх хуулийн зохицуулалттай хэмээн  нэмэлт тайлбарыг хийлээ. Тухайлбал, дээрх багц хуулийн төслийн найм нь Эдийн засгийн байнгын хороогоор, найм нь Төсвийн байнгын хороогоор, хоёр нь Хууль зүйн байнгын хороогоор, дөрөв нь Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилагдахаар байгаа гэдгийг тэрбээр тодотгоод, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал, хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэдгийг онцоллоо.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар шилжилтийн үеийн зохицуулалтын талаар тайлбар авахыг хүссэн. Тэрбээр, бид өмнө нь гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийн асуудлыг салангид авч үзэж байсан бол энэ удаад нийтэд нь зохицуулахаар тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар,  “Өнөөдөр ямар ч арга хэмжээ авахгүй яваад байвал Улаанбаатар хотын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол хамгийн хүнд түвшиндээ хүрч, хэзээ ч засаж аргагүй болох чиглэл рүү явах гээд байгаа юм. Тийм учраас бид Улаанбаатар хотод автомашины дугаар олголттой холбоотой тодорхой зохицуулалтыг Нийслэлийн ИТХ хийе. Үүний дараа Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийг бүрэн утгаар нь явуулж, хөдөлгөөн зохицуулалтын эрчмээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үүний дараа төлбөртэй бүс тогтоох уу, тогтоовол цагийн хязгаартай байх уу, үгүй юу, төлбөр тогтоовол ямар хэмжээтэй байх вэ гэдгийг Нийслэлийн ИТХ үе шаттайгаар шийдвэрлэх юм. Тухайлбал, эхний ээлжинд замын хажуугийн зогсоол, автомашины зогсоолуудын ашиглалт, эргэлтийг сайжруулах асуудлыг шийдэх, түүний дараа нийтийн тээврийн шинэчлэлийг хэрхэн эхлүүлэх, цаашлаад метро байгуулах, үүнийг ямар үе шаттай хэрэгжүүлэх вэ гэх мэт. Эдгээр ажлыг хийх эрхээ Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг дарга энэ хуулиар авъя гэж байгаа юм.

2020 оныг хүртэлх нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гарсан. Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын хийсэн дүгнэлтээс харахад энэ нь таван хүчин зүйлээс болсон байна. Нэгдүгээрт, хууль тогтоомжийн хувьд нийслэл ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эрхүүдээ авч чадаагүй юм байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжууд зөрчилдөөнтэй, нийслэл ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эрх зүйн боломжгүй байна. Мөн нийслэл санхүүгийн боломжгүй байсан, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаагүй гэх мэт зүйлсээс болж ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд алдаа гарсан гэж экспертүүд үзсэн байна. Бид тохиолдлын байдлаар, богино хугацаанд хуулийн төслүүдийг боловсруулаагүй, маш их судалгаа, туршлагад үндэслэсэн” гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Гэр хорооллыг орон сууцжуулах нь хамгийн чухал асуудлын нэг. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд цахилгаан, дулаан, цэвэр ус, бохир зайлуулах дэд бүтэц хэрэгтэй. Үүнийг шийдэх боломж бий юу. Нөгөө талдаа иргэдийн орон сууц худалдан авах чадвартай холбоотой асуудал бий. Түүнчлэн орон сууцжуулахдаа  хэсэгчилсэн төлөвлөлтүүдээ хийж, түүнийгээ мөрдөж ажиллах нь чухал. Ингэхдээ ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтийг мөрдүүлэх, барилгын стандартыг бий болгох асуудлыг хөндөхөөс аргагүй. Барилгын компаниуд гурван барилгын зөвшөөрөл аваад зургааг барьчихдаг. 10 давхрын зөвшөөрөл аваад 20 давхар болгодог. Үүнээс болж түгжрэл бий болдог. Цаашдаа ямар арга хэмжээ авахаа төлөвлөж байна, төлбөртэй бүс бий болгосноор түгжрэлийг ямар хэмжээнд бууруулна гэж тооцож байгаа вэ хэмээн асуусан.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Барилгын дүрэм журам, барилгажих талбайн стандартад тэрхүү хуулиар өөрчлөлт оруулна. Нийт олгогдсон газрын 60 хувь дээр барилга, авто зам, 30 хувьд нь ногоон байгууламж барих стандарт руу явж байгаа. Одоо энэ харьцаа 70:30 байгаа ч мөрдөхгүй явж ирсэн. Шинэ стандартыг гэр хорооллыг шинээр орон сууцжуулах бүсүүддээ баримтална. Цаашид төвлөрсөн дулаан хангамж, усан хангамж, цахилгаан хангамж гэдэг асуудалд бодлогын хувьд өөрчлөлт гаргахаар төлөвлөж байна. Азийн хөгжлийн банктай сүүлийн арваад жил хамтран хэрэгжүүлж байгаа дэд төвүүдийн үзэл баримтлал ч үүн рүү чиглэж байгаа. Өнөөдөр хэлэлцэж буй хуулийн төслүүд батлагдвал бид Улаанбаатар хотод анх удаа Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд 20 мянган айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж эхлэх юм. Эхний ээлжинд хэрэгжүүлэх 12 мянган айлын орон сууцыг барих төслийг газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр чөлөөлнө. Эхний төслийг хэрэгжүүлэхдээ 858 га газрын 12 мянга гаруй айл өрхийн хашааны газрыг байраар солих нөхцөлтэй ажиллана. Энэ хугацаанд айлуудыг түрээсийн орон сууцад байлгах, нөхөн олговрыг олгох, эсвэл нийслэлийн орон сууцны корпорацад байгаа байраар солих зарчмыг баримтална. Тийм учраас гэр хорооллын айл өрхүүдийн худалдан авах чадварт огт нөлөөлөхгүй” гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    10 цаг 19 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    11 цаг 32 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    11 цаг 58 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    13 цаг 21 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    13 цаг 48 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    14 цаг 10 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    14 цаг 56 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    15 цаг 11 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    15 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    15 цаг 33 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    15 цаг 37 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    15 цаг 46 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    16 цаг 19 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    17 цаг 23 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    17 цаг 32 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    17 цаг 36 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    17 цаг 36 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    17 цаг 41 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    17 цаг 53 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК