Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт "Тээврийн долоо хоног" олон улсын форум эхэллээ

2023-11-06
0
ЖИРГЭХ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум өнөөдөр (2023.11.06) эхэллээ.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт арга хэмжээг нээж илтгэл танилцууллаа.

Илтгэлд: 

"Монгол Улсын Засгийн газар АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний үе шат болох шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази, Европыг холбосон транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд тавьсан зорилтуудаа үр дүнтэй, хурдтай, чанартай, бас цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Цар тахлаас үүдэн нэгэн үе царцанги, зогсонги байдалд ороод байсан дэлхийн эдийн засгийн “цусны эргэлт” хурдасч, хэвийн байдалд шилжлээ. Үүнд тээвэр логистик, зам харилцаа, дэд бүтэц шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Үүний үр дүнд Монгол Улс Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 33 байраар урагшилж 97 дугаар байрт орсон, цаашид ч илүү урагшлах, илүү дэвшихийг эрмэлзэж байна. Цаашид Ази Европыг холбосон транзит улс болохыг зорьж байна.

Өмнөх 2022 онд зөвхөн Европын Холбоо болон БНХАУ-ын худалдааны эргэлт 850 тэрбум ам долларт хүрсэн бол БНХАУ болон ОХУ-ын худалдаа 190 тэрбум ам долларт хүрч 34 хувиар өссөн. Энэ бүх өсөлт Монгол Улсын хувьд хилийн боомтуудаа төмөр зам болон хатуу хучилттай авто замаар бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, бүс нутгийн хэмжээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох зорилтоо хэрэгжүүлэх нэгэн чухал шалтгаан болж байгааг онцлон тэмдэглэх байна.

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байна.

Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо. Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 320 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна. Түүнчлэн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг шинээр ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Энэ бүхний үр дүнд эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдасч, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүнгүүд гарсан.

Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай. Цар тахлын өмнө манай улсын олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 6,900 км байсан бол энэ 2023 оны эцэс гэхэд 8100 км хатуу хучилттай авто замтай болохоор байна.

Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн оруулж Ази Европыг холбосон авто замын 2 дахь коридороо нээлээ.

Цаашид бид "Шинэ сэргэлтийн таван тойрог" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм. Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг- Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина.

Ирэх 2024 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг “Туулын авто зам” -ын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслүүдийг хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг Та бүхэнд санал болгож байна.

​Монгол Улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг Та бүхэнд санал болгож байна.

​Энэ хүрээнд бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлүүдээр концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаад байна.

Төслүүд хэрэгжсэнээр

  • Олон улс, улсын чанартай авто замын сүлжээний 80% нь хатуу хучилттай болно.
  • Хатуу хучиллтай авто замаар нийт 21 хилийн боомт холбогдоно
  • Олон улсын авто замын сүлжээнд 5 коридор бий болно.
  • ​Олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрийг 24 улстай байгуулна.
  • ​Монгол Улс далайн 6 боомттой холбогдох боломж бүрдэнэ.
  • Монгол Улсын хилийн боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж 2030 он гэхэд 120 сая.тн ачаа автотээврээр тээвэр боломжтой болно.
  • Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа тээвэрлэлт 40%-иар өснө.

Монгол Улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Бүс нутгийн ачаа тээврийн урсгал сайжирна. Манай улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Бүс нутгийн тээвэр логистикийн холболт бол бидний хамтдаа хөгжих хожлын нүүдэл байх болно" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.94.42)
    ТЭЭВЭРЧИДГҮЙ ЖИНХЭНЭ ТЭЭВРИЙН АМЬДРАЛЫГ ТУУЛСАН МЭДЛЭГТЭЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНЭЭ ОРОЛЦУУЛДАГГҮЙ, ӨӨРСДИЙН КАРМАЙНЫ МЭДЛЭГ МАРУУХАН ХҮМСИЙГ ОРОЛЦУУЛСАН ЯВЦУУХАН ФОРУМ ХИЙЖ БАЙНААДАА.БЯМБАЦОГТ САЙД ИЙМ ҮЙЛ АЖИЛЛАГААНД СЭТГЭЛ ГАРГАЖ АВТО ТЭЭВРИЙН ГАЗРААР ЯВДАГ ТЭЭВРИЙГ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ НЭГ УДАА Ч БОЛОВ ТООЖ ОРОЛЦУУЛЖ ХӨГЖҮҮЛМЭЭР Л БАЙХЫМДАА.ЯААГААД .БОР ЗҮРХЭЭРЭЭ АМЬ АМЬДРАЛ УЛСЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙГ ТЭР ДУНДАА ХОТ ХООРОНДЫН АЙМАГ СУМДЫН ИРГЭД ЗОРЧИГЧДОД ҮЙЛЧИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ТООЖ АВЧ ХЭЛЭЛЦДЭГГҮЙ ЮМ БЭ.ТЭЭВЭР БОЛ НҮДЭНД НЬ НЭЭХ ИХ ТОРОХГҮЙ БОЛТОЙ ЮМААДАА
    2023 оны 11 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (103.57.94.42)
    ТЭЭВЭРЧИДГҮЙ ЖИНХЭНЭ ТЭЭВРИЙН АМЬДРАЛЫГ ТУУЛСАН МЭДЛЭГТЭЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНЭЭ ОРОЛЦУУЛДАГГҮЙ, ӨӨРСДИЙН КАРМАЙНЫ МЭДЛЭГ МАРУУХАН ХҮМСИЙГ ОРОЛЦУУЛСАН ЯВУУХАН ФОРУМ ХИЙЖ БАЙНААДАА.БЯМБАЦОГТ САЙД ИЙМ ҮЙЛ АЖИЛЛАГААНД СЭТГЭЛ ГАРГАЖ АВТО ТЭЭВРИЙН ГАЗРААР ЯВДАГ ТЭЭВРИЙГ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ НЭГ УДАА Ч БОЛОВ ТООЖ ОРОЛЦУУЛЖ ХӨГЖҮҮЛМЭЭР Л БАЙХЫМДАА.ЯААГААД .БОР ЗҮРХЭЭРЭЭ АМЬ АМЬДРАЛ УЛСЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙГ ТЭР ДУНДАА ХОТ ХООРОНДЫН АЙМАГ СУМДЫН ИРГЭД ЗОРЧИГЧДОД ҮЙЛЧИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ТООЖ АВЧ ХЭЛЭЛЦДЭГГҮЙ ЮМ БЭ.ТЭЭВЭР БОЛ НҮДЭНД НЬ НЭЭХ ИХ ТОРОХГҮЙ БОЛТОЙ ЮМААДАА
    2023 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    9 цаг 39 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    10 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    10 цаг 52 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    11 цаг 18 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    12 цаг 41 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    13 цаг 7 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    13 цаг 29 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    14 цаг 15 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    14 цаг 30 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    14 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    14 цаг 52 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    14 цаг 56 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    15 цаг 6 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    15 цаг 38 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    16 цаг 43 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    16 цаг 51 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    16 цаг 55 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    16 цаг 55 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    17 цаг 0 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    17 цаг 12 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК