Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээ хийж буй анхны парламент болж байна

2023-11-22
0
ЖИРГЭХ

“Хүний эрх жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг өнөөдөр эхэлж байна. Энэхүү хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 


Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,

Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөгчид, хүндэт зочид оо,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын парламент өнөөдөр хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын Холбооны боловсруулсан аргачлалын дагуу хийх гэж байна. Энэ бол Монголын парламентын түүхэнд анх удаа, дэлхийн улс орнуудын парламентуудын ажиглалт, анхаарлын дор явуулж буй үйл ажиллагаа юм. Мөн хоёр тусдаа агуулгыг нэг дор, уялдаа холбоотойгоор авч үзэж буй онцгой, чухал үйл явдал мөн гэж бид үзэж байна. Монгол Улсын Их Хурлын нэн тэргүүний зорилго бол парламентын ардчиллыг бэхжүүлэх явдал юм.

Ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Монгол Улсын Их Хурал ил тод, нээлттэй байж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллах үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг бид бүрэн хангаж ажиллах учиртай. Энэ талаар бид ямар мэдрэмжтэй байж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж байгаагаа үнэлж, цаашид яаж сайжруулахаа тодорхойлоход парламентын өөрийн үнэлгээ чухал нөлөөтэй билээ.

Монгол Улсын парламентад энэ үнэлгээг хийхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, нягт хамтран ажиллаж байгаа Олон Улсын Парламентын Холбоонд гүн талархал илэрхийлье. Тус холбоо дэлхийн улс орнуудын парламентуудтай хамтран ажиллаж, 2010 оноос Швед, Их Британи, Турк, Чили, Кени, Гүрж зэрэг 10 гаруй улсын парламентууд жендэрийн тэгш байдлыг хангаж буй байдалдаа өөрийн үнэлгээг хийхэд тусалсан юм.

Энэ удаа Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болж байгаа бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байна. Олон Улсын Парламентын Холбоо бол дэлхийн парламентуудын өөр хоорондоо хамтран ажиллах, сайн туршлагаа солилцох боломжийг олгодог нөлөө бүхий институц билээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламентын ардчиллыг бататган бэхжүүлэх чиглэлээрх Монгол Улсын Их Хурлын хүчин чармайлтыг тус холбоо үргэлж дэмжин, тусалдагт талархаж байдгаа энэ индрээс илэрхийлэхэд таатай байна.

Энэ оны зургадугаар сард Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын даргын санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Алтай дамнасан Тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Мартин Чунгонг мэндчилгээ ирүүлж, Монголын парламентын санаачилгыг дэмжсэнд дахин талархал илэрхийлье.

Улс орнуудын парламентуудын нийтлэг ашиг сонирхлыг хангах Олон Улсын Парламентын Холбооны стратегийн зорилтын хүрээнд хоёр жилийн өмнө Монгол Улсын Их Хурлын даргын хувьд тус холбоонд хандаж хүсэлт тавьсны дагуу Харилцан ойлголцлын санамж бичигт 2022 оны наймдугаар сард гарын үсэг зурсан билээ. Энэ Санамж бичгийн хүрээнд хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийж байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрч байгаагийн илэрхийлэл нь болж байна.

Бидний цаашдын олон талт, үр ашигтай хамтын ажиллагаа цаашид үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хүний эрх гэдэг бол түгээмэл, салшгүй, хуваагдашгүй агаад, харилцан хамаарал бүхий цогц ухагдахуун юм. Ижил тэгш байх, үл ялгаварлах зарчим бол хүний эрхийн гол зарчим билээ. Тийм учраас жендэрийн тэгш байдал бол хүний эрхийн цөм асуудлуудын нэг юм. Монголын парламент хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах талаар багагүй хүчин чармайлт гаргаж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан, энэ тогтолцоог бүрдүүлсэн Ази, Номхон далайн бүс нутгийн анхны улс болсон хэдий ч илүү их үр дүн гаргаж ажиллах шаардлага байсаар байна. 

Түүнчлэн энэ удаагийн Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдлэгч парламент байж, батлан гаргаж буй хууль бүхэндээ хүний эрхийг амин сүнс болгон тусгахаа зарлан тунхагласан. Иймд өөрийн үнэлгээгээ хийж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангаж, хамгаалж ажиллах мэдрэмж, чадвараа дүгнэн, цаашдын арга замаа тодорхойлох нь нэн чухал байгаа юм.

Бидний түүчээлэн эхлүүлж байгаа энэхүү ажил дэлхийн аль ч парламентад туршлага, нэмэр тус болох аваас бид хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлье. Энэхүү өөрийн үнэлгээнд оролцож, улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшил, нийгмийн ардчилал, шударга ёсыг хангаж, төрийн тогтолцоо, засаглалаа илүү сайжруулах бидний зорилгод хувь нэмрээ оруулж буй та бүхэнд талархал илэрхийлж,  сайн сайхныг хүсье.  Монгол Улсад ардчилал, парламентат ёс төгөлдөршиж, хөгжил дэвшлийн сайхан ирээдүй цэцэглэх болтугай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 59 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    8 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    9 цаг 12 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    9 цаг 38 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    11 цаг 1 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    11 цаг 28 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    11 цаг 50 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    12 цаг 36 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 51 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    13 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    13 цаг 13 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    13 цаг 17 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    13 цаг 27 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 59 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    15 цаг 3 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    15 цаг 12 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    15 цаг 16 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    15 цаг 16 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    15 цаг 21 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    15 цаг 33 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК