Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг үргэлжилж байна

2023-11-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран  зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.22/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендерийн үндэсний хороо болон бусад төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг нийт 80 орчим хүн оролцож байна.

Нэгдсэн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, улс төр судлалын доктор Ph.D Ц.Мөнхцэцэг даргалсан бөгөөд тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоотой 2022 оны наймдугаар сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй цогц арга хэмжээний нэг нь хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийж байгаа явдал гэдгийг онцлоод ОУПХ-ны боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх, жендэрийн мэдрэмжийн асуудлаар хоёр өдөр хэлэлцүүлэг, үнэлгээг хийнэ гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү арга хэмжээг нээж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэхүү үнэлгээ Монголын парламентын түүхэнд анх удаа, дэлхийн улс орнуудын парламентуудын ажиглалт, анхаарлын дор явуулж буй үйл ажиллагаа юм. Мөн хоёр тусдаа агуулгыг нэг дор, уялдаа холбоотойгоор авч үзэж буй онцгой, чухал үйл явдал гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын нэн тэргүүний зорилго нь парламентын ардчиллыг бэхжүүлэх явдал юм. Ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Монгол Улсын Их Хурал ил тод, нээлттэй байж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг бид бүрэн хангаж ажиллах учиртай. Энэ талаар бид ямар мэдрэмжтэй байж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж байгаагаа үнэлж, цаашид яаж сайжруулахаа тодорхойлоход парламентын өөрийн үнэлгээ чухал нөлөөтэйг тодотгож байлаа.

Улсын Их Хурлын дарга Монгол Улсын парламентад энэхүү үнэлгээг хийхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, нягт хамтран ажиллаж байгаа Олон Улсын Парламентын Холбоонд гүн талархал илэрхийлээд тус холбоо дэлхийн улс орнуудын парламентуудтай хамтран ажиллаж, 2010 оноос Швед, Их Британи, Турк, Чили, Кени, Гүрж зэрэг 10 гаруй улсын парламентууд жендэрийн тэгш байдлыг хангаж буй байдалдаа өөрийн үнэлгээг хийхэд тусалсан. Энэ удаа Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болж байгаа бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, Олон Улсын Парламентын Холбоо нь дэлхийн парламентуудын өөр хоорондоо хамтран ажиллах, сайн туршлагаа солилцох боломжийг олгодог нөлөө бүхий институц билээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламентын ардчиллыг бататган бэхжүүлэх чиглэлээрх Монгол Улсын Их Хурлын хүчин чармайлтыг тус холбоо үргэлж дэмжин, тусалдагт талархаж байдгаа илэрхийлэв.

Түүнчлэн энэ удаагийн Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдлэгч парламент байж, батлан гаргаж буй хууль бүхэндээ хүний эрхийг амин сүнс болгон тусгахаа зарлан тунхагласан. Иймд өөрийн үнэлгээгээ хийж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангаж, хамгаалж ажиллах мэдрэмж, чадвараа дүгнэн, цаашдын арга замаа тодорхойлох нь нэн чухал байгаа юм. Бидний түүчээлэн эхлүүлж байгаа энэхүү ажил дэлхийн аль ч парламентад туршлага, нэмэр тус болох аваас бид хуваалцахад бэлэн гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. 

Үргэлжлүүлэн Oлон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг энэ удаагийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны наймдугаар сард манай хоёр байгууллагын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь илүү хүчирхэг парламентыг төлөвшүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад үнэт зүйл, зорилтуудыг онцолсон гэдгийг тодотгоод 2022 оны арван нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааг сайжруулах талаарх Белградын зарчмуудыг хэлэлцсэн уулзалт, семинарыг амжилттай зохион байгуулснаар энэхүү санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлж эхлээд байгааг тодотгов.

Мөн тэрбээр, Өөрийн үнэлгээ нь парламент дахь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, бүхий л үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж ажиллах арга замуудыг тодорхойлох боломжийг олгох сайн туршлага, алдаа дутагдал, сургамжийг бий болгох онцгой боломж юм. Энэхүү  дотооддоо эргэцүүлэн тунгаах ажил нь парламентуудын жендэрийн мэдрэмжтэй эсэх, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ механизмыг парламент дотор бүрэн мэддэг, парламентын үйл ажиллагаа, дэг, бүтэц зэрэгтэй хэрхэн нийцэж байгааг үнэлэх боломжийг олгох зорилготой. Өөрийн үнэлгээ нь парламентуудыг эрэмбэлэх, жагсаах бус харин институцыг шинэчлэх, цаашид сайжруулах асуудлаар тэргүүлэх чиглэлээ тодорхойлохын тулд давуу, сул талаа олж харахад туслах зорилготойг онцлон тэмдэглэж байлаа.  

Үргэлжлүүлэн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри үг хэлсэн юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээг хоёр өдрийн турш хийхээр болсон нь хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чухал алхам гэдгийг тэмдэглээд аль ч улс орны парламентад энэхүү сэдэв нь  маш чухал  асуудал байдаг гэдэгт  хүн бүхэн санал нэгдэх байх гэж байлаа.

Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын парламент энэ асуудалд манлайллаа харуулж, өөрийн үнэлгээг хийх гэж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд хэлэлцүүлэгт оролцогчид болон парламентын гишүүдийн оролцоо өндөр байх тусам хэрэгжилт нь сайн байдаг гэж үздэгийг онцлоод энэхүү үйл ажиллагааны үр дүн өндөр байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын парламент хүний эрх болон жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг хийх энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа  билээ. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт олон улсын зөвлөх  Мариана Дуарте, Мэг Манн, Ботанья Ламхарзи болон үндэсний зөвлөх Д.Гэрэл, Б.Болорсайхан, М.Батбаатар, Б.Долгор нар илтгэл тавихын зэрэгцээ салбар хуралдаануудыг чиглүүлэн ажиллах юм. 

Ингээд нэгдсэн хэлэлцүүлэг “Хүний эрх, жендэрийн  эрх тэгш байдлыг хангах парламентын үүрэг”, “Монгол Улс дахь бодлого, эрх зүйн орчин”, “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентыг тодорхойлох нь”, “Хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээнд бэлтгэх нь” сэдвийн  хүрээнд танилцуулах хэсгүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 59 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    8 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    9 цаг 12 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    9 цаг 38 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    11 цаг 1 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    11 цаг 28 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    11 цаг 50 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    12 цаг 36 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 51 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    13 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    13 цаг 13 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    13 цаг 17 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    13 цаг 26 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 59 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    15 цаг 3 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    15 цаг 12 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    15 цаг 16 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    15 цаг 16 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    15 цаг 20 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    15 цаг 33 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК