Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт хийв

2023-11-22
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Канадын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт хийв.

Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэлэв. Тэрбээр хоёр орны хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй зарим төсөл, арга хэмжээ, хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар дурдаж, цаашид уул уурхайн салбараас гадна, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт Канад Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, тоо хэмжээг нэмэгдүүлэх, Хойд Америкийн зах зээл дээр Монголын бараа бүтээгдэхүүнийг таниулах, экспортлоход анхаарахыг онцоллоо.

Бизнес уулзалтын хэлэлцүүлэгт Канадын экспортын хөгжлийн байгууллагын Бүтцийн болон төслийн санхүүжилтийн газрын захирал Эшли Глен, Канадын худалдааг хөнгөвчлөх байгууллагын Азийн газрын захирал Заки Мүнши, Эрдэнэ ресурс девелопмент корпорацын Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Питер Акэрли, Груви юртс компанийн үүсгэн байгуулагч Ив Балленеггер, Канад-Монголын худалдааны танхимын ерөнхийлөгч С.Болор нар илтгэгчээр оролцож, МҮХАҮТ-ын Канад дахь төлөөлөгч С.Энх-Амгалан чиглүүлэв.

Э.Глен КЭХБ-аас Оюу толгой төсөлд олгосон төслийн санхүүжилт, төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, цаашид бусад төслүүд дээр хамтран ажиллах боломжтой болохыг илэрхийллээ. З.Мүнши өөрийн байгууллагын зүгээс хөгжиж буй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээлэл өгч, Канадын зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлоход анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгөв.

Канадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл П.Акэрли өөрийн корпорацын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, орон нутгийн иргэдийг дэмжих чиглэлд хийж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний талаар өөрийн бодлыг хуваалцлаа.

Груви юртс компанийн үүсгэн байгуулагч И.Балленеггер монгол гэрийг Хойд Америкийн зах зээлд худалдаалж, монгол соёл, уламжлалыг түгээн сурталчилж байгаа 20 жилийн үйл ажиллагааныхаа туршлагаас хуваалцаж, худалдааг өргөжүүлэх боломжийн талаар өөрийн саналыг илэрхийллээ. Хатагтай С.Болор Канадын зах зээлд манай компаниуд хэрхэн нэвтрэх боломжийн талаар мэдээлэл хийж, цаашид танхимын зүгээс компаниудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Бизнес уулзалтад канадын төр, засгийн болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    7 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    8 цаг 22 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 48 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    10 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    10 цаг 38 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 59 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 1 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    12 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    12 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    12 цаг 26 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    12 цаг 36 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 8 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    14 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    14 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    14 цаг 25 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    14 цаг 26 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    14 цаг 30 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    14 цаг 42 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК