Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын их хэлмэгдүүлэлтийн тухай тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Гванжу хотод дэлгэнэ

2023-11-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсад 1921-1990, ялангуяа 1937-1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлт дээд цэгтээ хүрч, олон мянган хүний амийг хөнөөн, соёлын өв, үнэт зүйлс үрэгдэн сүйтгэгдсэн түүхийг илтгэсэн “Монголын нэн шинэ үеийн түүх: Их хэлмэгдүүлэлт ба Соёлын устгал” тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Гванжу хотын Азийн Соёлын төвд энэ сарын 24-нд дэлгэнэ.

Говийн V догшин ноён хутагт Данзанравжаагийн өв соёлын музейн үзмэрээр баяжуулсан, хэлмэгдүүлэлтийн талаарх түүхийн баримт, гэрэл зураг бүхий тус үзэсгэлэнг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс Азийн соёлын төвтэй хамтран нэг сарын хугацаанд олон нийтэд дэлгэж, соёл урлагийн тоглолтын хамт зохион байгуулна.

Түүнчлэн, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын санаачилгаар Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музейтэй хамтран ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийн удирдамжийн хүрээнд “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д соёлын хэлмэгдүүлэлтийн үед ноён хутагтын устгагдаж үгүй болсон үнэт өвийг тодорхойлох, түүхийн баримт материал болгон бүртгүүлэх, үлдсэн үнэт өв, түүний баримтат өвийн дурсгалыг хадгалж хамгаалах, олон нийтэд таниулахыг зорьж байгаа юм. 

Иймд БНСУ-ын Азийн соёлын төвийн урилгаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа тэргүүтэй албаны хүмүүс Гванжу хотод 11 дүгээр сарын 23-24-нд зочилж байна. Тэрбээр өнөөдөр Гванжу хотын дарга болон Азийн ижил төрлийн 5 улс орны төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, ардчилал, хүний эрх, энх тайвны байгууллагуудын хамтын эв нэгдэл, тогтвортой солилцооны байгууллагыг өргөжүүлэх уулзалтад оролцон, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үp дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, нөлөөллийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага солилцоно. Ингэснээр хэлмэгдүүлэлт болж байсан Азийн орнуудын сүлжээнд нэгдэж орох боломжтой. Мөн аливаа түүхийн маргаан болон гал, ус гэхчлэн гэнэтийн гамшигт архив устаж үгүй болох эрсдэлтэй тул хэлмэгдүүлэлттэй холбоотой архив, материалаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр төлөвлөөд байна. Манай улс энэ чиглэлээр БНСУ-аас туршлага судалж, амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөөс суралцахыг чухалчилж байгаа юм.  

БНСУ нь соёлын хэлмэгдүүлэлтийн асуудлаар тодорхой ажлыг амжилттай хийжээ. Гванжу хот дахь Азийн соёлын төв нь “Ардчилал, хүний эрх, энх тайван” гэсэн үгсийг зарчмаа болгон, 1947, 1980 онд тус улсад болсон хэлмэгдүүлэлтэд өртөж үгүй болсон соёлын өвийг олонд таниулах чиг үүрэгтэй ажилладаг. 

Гванжу хотын Чоннам үндэсний их сургуулийн оюутнууд 1980 оны 5 дугаар сарын 18-нд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагссаныг тус улсын зэвсэгт xүчин гал нээж, хүчирхийлэл үйлдсэний дараа ардчилсан хөдөлгөөн эхэлсэн гэж үздэг байна. Энэ үеэр олон хүнийг хэлмэгдүүлэн, шоронд хорьж, амь насыг нь хөнөөсөн бөгөөд хэлмэгдэгсдийн талаарх архив, баримт материалыг нь ЮНЕСКО-д бүртгүүлсэн туршлагатай. 

БНСУ нь соёлын хэлмэгдүүлэлтийн талаар дагнан ажилладаг төрийн байгууллагатай бөгөөд соёлын хэлмэгдүүлэлтийг төрийн буруу үйл ажиллагааны үр дагавар, гэмт хэрэг гэж үзэн, хуулийн шинжлэх ухааны судлагдахуун болгожээ. Төрийн бодлогоороо ардчиллын хөдөлгөөний түүхийн баримт материалыг түгээх, судалгааны эргэлтэд оруулах хэлмэгдүүлэлт давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсдаа төдийгүй бүс нутагтаа Ардчиллын загвар өв болгоход онцгой анхаардаг байна. Тус хөдөлгөөн болсон Гванжу хотыг БНСУ-ын Ардчиллын өлгий хот хэмээн зарлажээ.

 

Харин Монгол Улсын “Их хэлмэгдүүлэлт, улс төрийн хэлмэгдүүлэлт”-д тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан олон хүн өртөж амиа алдсанаас гадна зарим нь хийгээгүй хэргийнхээ төлөө шорон гянданд хилсээр хоригдож хохирсон. Лам хуврагууд ч олноор өртөж, Монголын шашин, соёлын төв болж байсан олон зуун сүм хийд устаж үгүй болсон билээ.

Ноён хутагт Данзанравжаагийн үлдээсэн өв соёлын 1500 гаруй авдар эд зүйлс 1930-аад онд байсан гэдэг. Мөн түүний байгуулсан сүм хийдүүд Монголын шашин, соёлын төв болж байжээ. Харамсалтай нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед түүний бүтээсэн их өвийг устгаж, 3 сарын турш шатаасан гэж нутгийн иргэд ам дамжин ярьдаг аж.

Түүний энэ их өвөөс 64 авдрыг авч үлдсэн гавьяатнууд нь Данзанравжаа хутагтын өв соёлыг үе дамжуулан хамгаалж, хадгалан уламжлуулж ирсэн тахилч нар билээ. Данзанравжаа 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрж, 54 наслахдаа шашин, соёлын хосгүй үнэт өвийг үлдээсэн их соён гэгээрүүлэгч байсан юм.

Эдгээр он жилийн алдаа завхралыг засаж залруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг 1990 онд байгуулж, 1996 оноос жил бүрийн есдүгээр сарын 10-ыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгожээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    7 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    8 цаг 22 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 48 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    10 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    10 цаг 38 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 59 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 0 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    12 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    12 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    12 цаг 26 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    12 цаг 36 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 8 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    14 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    14 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    14 цаг 25 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    14 цаг 25 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    14 цаг 30 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    14 цаг 42 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК