Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхбаяр: Ургамлын тос импортлогчид 5 хувийн татвар төлж байхад, дотоодын үйлдвэрлэгчдэд ирэх татварын дарамт 20 хувь давсан

2023-11-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үндэсний үйлдвэрлэгч "Майнд Тэч" ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, баялаг бүтээгчид болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих татварын суурь шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо. Энэ  үеэр "Майнд Тэч" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр зарим зүйлийг асууж, тодрууллаа.


-Та бүхэн сая ургамлын тосны үйлдвэрээ танилцууллаа. Үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд юу байна вэ?

-Бид рапсын таримлаар ургамлын тос, малын уурагт тэжээл үйлдвэрлэж байна.

Уурагт тэжээл гэдэг нь монголын бэлчээрийн мал аж ахуйд нэн түрүүнд дутагдаад байгаа юм. Энэ тэжээл нь малд өөхөн бус махан тарга суулгана. Өөрөөр хэлбэл, хонин толгойд шилжүүлснээр 10 сая толгой мал эрсдэхгүй, турахгүй байх, улмаар өвөл, хаврын цагт хүртэл малыг таргалуулах хэмжээний үр дүнтэй стратегийн чухал бүтээгдэхүүн юм. Иймд энэ тэжээлийг стратегийн хүнсэнд оруулах, цаашлаад хууль бус шороон рапсын тариалалт, эсвэл гадагшаа хятад руу гаргахад тарифын хязгаарлалт тавих шаардлагатай байна. Төр засгаас ийм дэмжлэгийг үзүүлбэл монгол орны бэлчээрийн малын хорогдол багасгана. Өнөөдөр жилд 3 сая мал хорогдож байна гэсэн судалгаа байна. Нөгөөтэйгүүр, хүмүүс рапсыг хөрсөнд муу гэж их ярьдаг ч үнэндээ тариалалтын сэлгээ болж өгдөг, хүнсний үйлдвэрийн гол түүхий эд юм.

No description available.

Мөн үйлдвэрлэгчдийн зүгээс тэжээлийн ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, эсвэл ижил төрлийн ургамлын тосны гаалийн татварыг нэмэгдүүлэх нь чухал байна.  Сүү, хүнсний ногоон дээр 30 хувь, өндгөнд 15 хувиар импортын татварыг нэмэгдүүлэн тогтоосноор монголчууд дотооддоо хүнсний ногоогоо бүрэн хангадаг, өндөгний үйлдвэрлэл ч хөгжөөд дотооддын хэрэглээний 50-иас дээш хувийг хангадаг болсон. Өнөөдөр ургамлын тосны зах зээлд давамгайлж буй импортлогчид 5 хувийн татвар төлж байхад, дотоодын үйлдвэрлэгчдэд ирэх татварын дарамт 20 хувь давсан. Дотоодын үйлдвэрлэгчдээ өсөж, хөгжих боломжийг олгохын тулд татварын бодлогоор дэмжих л чухал байна.

Малчид жилийн турш цаг наргүй, алжаал тайлах завгүй ажилладаг. Малчдын хөдөлмөр маш хүнд. Малдаа үнэтэй тэжээл өгөх нь тэдний амьжиргаа, санхүүд хүнд тусах нь гарцаагүй. Тиймээс тэжээлийн ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, үнийг нь багасгах шаардлагатай байна. Ингэснээр эрүүл, чанартай махыг боломжийн үнээр дотооддоо худалдаалах, цаашлаад махны экспортыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.  

-Та үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих хүсэлтийг тавьжээ. Импортын албан татварыг нэмэгдүүлснээр ургамлын тосны үйлдвэрлэлд ямар эерэг нөлөө гарах бол…?

-Ижил төстэй ургамлын тосны импортыг хязгаарласнаар дотоодын үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг барина. Тухайлбал, 2022 онд хамгийн хямд өртөгтэй оросын ургамлын тос 11 мянган төгрөгтэй байлаа. Энэ үед бид “Эзэгтэй” ургамлын тосоо хамгийн хямд өртгөөр буюу 6600 төгрөгөөр худалдаалснаар импортын тоснууд үнээ буулгасан. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчидтэй байх, тэднийгээ дэмжиж ирсэн зөв бодлогын  давуу тал  юм. Тиймээс бидний зүгээс тавьж буй асуудал, хүсэлтийг төр засгаас шийдвэрлэвэл уурагт тэжээл, ургамлын тос, бусад гоо сайхны бүтээгдэхүүний үнэ хямд байх давуу талууд бий болгох боломж бүрдэнэ.

No description available.

-Танайх бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа юу?

-Бид өнгөрсөн жил ургамлын тосны дотоодын хэрэглээний 30 хувиа хангаад цаана нь 800 тонныг БНСУ-д экспортлосон. Энэ жилээс бага хэмжээгээр Япон улсруу ургамлын тосоо экспортолж эхэлсэн. Үүнээс харахад бидэнд багагүй боломж байгаа нь харагдаж байгаа юм.

-Үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад ажлын байр ч нэмэгдэх нь дамжиггүй тийм үү… ?

-Манай үйлдвэр бүрэн автомат тул харьцангүй цөөн буюу 100-150 хүн  ажилладаг. Ургамлын тос үйлдвэрлэж буй дайвар бүтээгдэхүүнээ гоо сайхны үйлдвэрлэлд ашигладаг. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл гар ажиллагаа ихтэй учраас төр засгийн зүгээс түүхий эд болон татварын дэмжлэгүүдийг үзүүлбэл ажлын байр чамгүй нэмэгдэх нь гарцаагүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    7 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    8 цаг 22 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 48 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    10 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    10 цаг 38 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 59 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 1 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    12 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    12 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    12 цаг 26 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    12 цаг 36 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 8 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    14 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    14 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    14 цаг 25 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    14 цаг 26 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    14 цаг 30 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    14 цаг 42 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК