Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай

2023-11-23
0
ЖИРГЭХ

Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний хэлэлцүүлгүүд өнөөдөр (2023.11.23) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Парламентын өөрийн үнэлгээний хоёрдугаар хэсэг “Парламентын хяналтыг бэхжүүлэх нь”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн бодлого, тогтолцоо” сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлгээр өрнөлөө. Жендэрийн үнэлгээний Үндэсний зөвлөх М.Батбаатар өмнөх өдөр гарсан зарим саналыг сэргээн сануулж, чиглүүлэв.

Улсын Их Хурал дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, квот бол байж болох хамгийн доод хэмжээ буюу босго тоо гэдгийг санаж улс төрийн намууд манлайлал үзүүлэх, эмэгтэй нэр дэвшигч олонтой байх нь давуу тал болдог олон улсын жишгээс туршлага судлах нь зүйтэйг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр гишүүдийн тоог 126 байхаар тусгасан нь парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан нь парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх гол хөшүүрэг болно гэж тэрбээр онцлов. Гэвч парламент дахь хүйсийн тэнцвэрийг хангахад нөлөөлдөг сөрөг хүчин зүйлс нь эерэгээсээ олон байгаад санаа зовж байгаагаа дурдлаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг холбогдох хуулиудаар өргөн хүрээнд зохицуулсан боловч практикт хууль тогтоомжийн хэрэгжилт төдийлөн хангалттай биш байгааг Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Парламентын өөрийн үнэлгээний үндэсний зөвлөх Б.Долгор ярив. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллага төдийлэн үр дүнтэй ажиллаж чадахгүй байгааг тэрбээр шүүмжиллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, эрх зүйн тогтолцоо”-ны талаар товч танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд “Жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх механизмыг бүрдүүлж, жендэрийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх”, Улсын Их Хурлын Тамгын газрын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнд “Тамгын газрын удирдах болон бусад ажилтны дотор жендэрийн тэгш байдлыг хангах, энэ талаар холбогдох хууль тогтоомжид заасан механизмыг хэрэгжүүлэх”-ээр тусгасан. Хууль болон бусад шийдвэрт жендэрийн үнэлгээ хийх журам, аргачлалыг боловсруулж, дүн шинжилгээ, үнэлгээ хийх механизмыг бүрдүүлэхэд энэ удаагийн парламент анхаарч ажиллаж байгааг тэрбээр тодорхой дурдсан юм..

Монгол Улс жендэрийн асуудлаар бүс нутаг, олон улсын хэмжээнд олон арга хэмжээг зохион байгуулж, идэвхтэй ажиллаж ирсэн. Улсын Их Хурлаас 2011-2020 онд баталсан бодлогын 70 баримт бичгийн 16 (22.9 хувь)-д, 253 хуулийн 74-т жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл санаа, зохицуулалтыг шууд болон шууд бусаар тусгасан байна. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн талаар Засгийн газраас тайлагнаж, илтгэх, хоёр жил тутам УИХ-аар хэлэлцүүлэх үүрэгтэй боловч үүргийн хэрэгжилт хангалтгүй явж ирсэн. УИХ-ын түвшинд хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн үнэлгээ хийх аргачлал батлагдсан боловч жендэрийн анализ хийх нарийвчилсан удирдамж, аргачлал тодорхой болоогүй байна хэмээн дүгнэв.

Түүнчлэн сонгуульд нэр дэвшихийн тулд хагас жилийн өмнө ажил, албаа хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалт нь төрийн албанд ажиллагсдад халгаатай, эргээд ажиллах боломжийг хааж хүний эрхийн зөрчлийг үүсгэдэг, эмэгтэйчүүдийг нэр дэвшихэд саад болж буй гол шалтгаан болж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид хөндөн ярилцлаа.

Жендэр нь хүйс харгалзахгүй хамаарах асуудал тул дан ганц эмэгтэйчүүдийг онцлох нь утгагүй гэсэн байр суурийг хэлэлцүүлэгт оролцогчид сануулж байлаа. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, нэгэнт парламентад жендэрийн үнэлгээ хийж байгаа бол жинхэнэ утгаараа хууль хэлэлцэхдээ жендэрийн мэдрэмжтэй байж, Улсын Их Хурлын гишүүд манлайлал үзүүлэх хэрэгтэй гэсэн юм. Монгол Улсын 30 жилийн түүхтэй парламентад сонгогдсон шинэ гишүүд тангаргаа өргөсний дараа цаашид хэрхэх ёстойг танилцуулах сургалтын хөтөлбөрт жендэрийн хичээлийг оруулах ёстой. Тэгж байж үр дүн гарна гэсэн саналыг хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн нэгдсэн дүгнэлтийн танилцуулгыг парламентын өөрийн үнэлгээний Жендэрийн асуудлаарх үндэсний зөвлөх Б.Долгор хийсэн юм. Жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг тодорхой болгох, ялангуяа Улсын Их Хурлын үнэлгээний аргачлалыг тодорхой болгох, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, бүх хууль тогтоомжид жендэрийн үнэлгээ хийх, парламентын гишүүд, Тамгын газрын ажилтнуудыг энэ чиглэлээр чадавхжуулах, Улсын Их Хурлын Ерөнхий нарын бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүнийг томилж ажиллуулсан нь ихээхэн үр дүн, ахиц авчирсан, тухайлбал өнөөдрийн хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг хийхэд Л.Өлзийсайхан даргын санаачлага, оролцоо өндөр байж манлайлсан, тиймээс түүний оронд эмэгтэй хүнийг томилоход анхаарах, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг албажуулах, сонгуулийн хуульд заасан квотыг суурь болгож хэрэгжүүлэх, төрийн албаны дөртэй хүмүүсийг парламентад нэр дэвших нөхцөл, боломжийг бүрдүүлснээр сонгуулийг өндөр үнэ ханшаар явуулдаг байдлыг сааруулахад үр дүнтэй зэрэг санал гарсныг дүгнэлтийн төсөлд нэгтгээд байгааг тэрбээр  танилцууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    7 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    8 цаг 23 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 49 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    10 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    10 цаг 38 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    11 цаг 0 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 1 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    12 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    12 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    12 цаг 27 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    12 цаг 37 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 9 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    14 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    14 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    14 цаг 26 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    14 цаг 26 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    14 цаг 31 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    14 цаг 43 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК