Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо

2023-11-26
0
ЖИРГЭХ

 

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүү орчин - Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ бичиж, видео бичлэг хийж ирүүлснээс 150 сурагчийг зохион байгуулагчид сонгон шалгаруулжээ.

Нээлтийн үйл ажиллагааны өмнө 2021, 2022 оны хөтөлбөрийн онцлох амжилтуудын талаар болон 2023 оны хөтөлбөрийн талаар товч мэдээллийг зохион байгуулагчид оролцогч сурагчдад өглөө. Мөн “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрт шалгаран оролцож буй сурагчдыг төлөөлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Түмэн-Өлзий, Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Энхрийлэн нарын сэтгэгдлийг сонсов. Тэд хөтөлбөрт хамрагдсанаараа нийгэмд, үе тэнгийнхэндээ гэрэл гэгээг түгээдэг нөлөөлөгч болох зорилго тээж ирснээ хэлсэн.

 

 

Үргэлжлүүлэн “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хөтөлбөр анх эхлэхдээ буюу 2021 онд 90 хүүхэд, 2022 онд 91 хүүхэд сонгон шалгаруулж байсан бол энэ удаад 150 хүүхдийг хамруулж, цар хүрээ нь илүү өргөжиж буйг тэмдэглэсэн. Мөн “Хөтөлбөрөөр дамжуулж сурагчдын оролцоог хангаснаараа ирээдүйн Монгол Улсын хөгжлийн шийдлийг эрэлхийлж байна, та бүхэн Монгол Улсын 1.2 сая хүүхдийн элч, төлөөлөгч, Монгол Улсын төр засагтай Монголын хүүхдүүдийг холбогч гүүр нь болно. Танай аймагт ямар асуудал байна, та нарын үеийнхэн юу хүсч байна, төр засаг юуг дутуу хийж байна гэдэг асуудалд дуу хоолой болж оролцоорой” хэмээн захилаа. 

Дараа нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, зайлшгүй анхаарах ёстой асуудал болж буй агаар, хөрс, усны бохирдлын эсрэг хүүхдүүд та бүхэн Монголын бүх хүүхдүүдийн дуу хоолой болно. “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг өөрийгөө илэрхийлэх том тавцан болгож ашиглаарай. Асуудлыг хараад шүүмжлээд өнгөрөх бус ямар шийдэл байдгийг өөрсдийн зүгээс харуулах боломж юм шүү, хөтөлбөрийг өгөөжтэй болгоход бие биенээсээ суралцаарай гэж тэмдэглэв. Мөн Монгол дахь НҮБ-ын байранд зочилж, үйл ажиллагаатай нь танилцахыг урилаа.

“Өсвөрийн парламент - 2023” хөтөлбөрийн анхны хичээлийг НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Ч.Урнаа заалаа. Тэрбээр орчны эрүүл мэндийн талаар оролцогч хүүхдүүдэд ойлголт, мэдлэг мэдээлэл өгсөн.

 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр хичээл зааж, Үндсэн хуулиа сайтар судлахыг захисан. Тэрбээр, мөн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг танилцуулж, зорилтыг зөвхөн Улсын Их Хурал хэрэгжүүлэхгүй, иргэд, өсвөр үеийнхний оролцоо ч шаардлагатай. Тиймээс “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг санаачилсан гэж танилцуулав.

Гурав дахь хичээлийг “Цойлогсод” залуусын нэгдлээс “Өсвөр үеийнхний оролцоог дэмжих нь яагаад чухал вэ” гэсэн сэдвийн хүрээнд зааж, төгсгөлд нь “Өсвөрийн парламент 2022” хөтөлбөрийн оролцогч Г.Бөртэ эрчим хүчний хэрэглээ-хэмнэлт сэдвийн хүрээнд байгаль ээлтэй амьдралын хэв маяг болон парламентын үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл олж авах зэргээр шинээр юу сурсан талаар сэтгэгдлээ хуваалцсан.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа оролцогч бүх сурагчид Монгол дахь НҮБ-ын байранд зочилж, өдрийн хоол идэхийн зэрэгцээ орчны эрүүл мэндийн талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.

 

 

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрөөр дамжуулж Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 9 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    7 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    8 цаг 22 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 48 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    10 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    10 цаг 38 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 59 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 0 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    12 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    12 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    12 цаг 26 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    12 цаг 36 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 8 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    14 цаг 13 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    14 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    14 цаг 25 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    14 цаг 25 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    14 цаг 30 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    14 цаг 42 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК