Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол контент бүтээгчид Youtube платформоос орлого хүлээн авах боломжийг нээнэ

2023-11-30
0
ЖИРГЭХ

Монгол Улс "Алсын хараа 2050" зорилтын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Үүний хүрээнд Google компани болон Монгол улстай хамтран хүүхэд, сурган хүмүүжүүлэгч бүрийг онлайн сургалтын төхөөрөмж, тухайлбал Chromebook ашиглах боломжоор бүрэн хангахаар ажиллаж байна. 

Энэ талаар болон тус компанийн Монгол улсад хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар өнөөдөр танилцууллаа. Арга хэмжээнд гадаад, дотоодын олон зочид оролцож, хоорондоо санал солилцов. Манай улсаас УИХ-ын гишүүн, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, ЦХХЯ-ны сайд Н.Учрал нар үг хэлэв. Нөгөө талаас "Google for Education" Ази, Номхон далай, Японы зах зээлийг хариуцсан захирал Колин Марсон, АНУ-аас Монголд суугаа элчин сайд нарын хүмүүс байлцав. 

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Монголчууд бид цахим үндэстэн болох зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдийг явуулсаар ирсэн. 2022-2030 оны хугацаанд Монгол улсын ерөнхий сайдын манлайлал дор бид Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд манай яамны зүгээс Монгол улсын цахимжилтыг илүү эрчимжүүлэхийн тулд төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүртээх, цахим эдийн засгийн бүтцийг бий болгоход томоохон зорилт тавиад ажиллаж байгаа. Анх 2022 оны нэгдүгээр сарын 01-нд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулж, цахим хөгжлийн тухай багц хуулиудыг баталсан бол өнөөдөр уг хуулиудыг дагах шаардлагатай 60 гаруй журмын 80 орчим хувь нь батлагдсан. Үүнийг дагаад хууль маань амьдрал дээр биелэлээ олж байгааг дуулгая" гэв. Тэрбээр мөн тус компанийн цаашид Монгол хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулав. 

1. Монголын андройд хөгжүүлэгч нар  2024 оны хоёрдугаар хагаст inn-purchase-аар дамжуулан төлбөр хүлээн авах боломж нээгдэнэ. 

2. Google Startup School хөтөлбөрт хамрагдах Cloud for Google Startup-аас 200 мянган доллар хүртэлх үйлчилгээний кредит хүлээн авах боломжтой болсон. 

3. Монгол контент бүтээгчид Youtube платформоос орлого хүлээн авах боломжийг нээх, хүүхэд хамгааллын чиглэлээр Youtube Kids нээх чиглэлээр хамтран ажиллаж байна. 

4. Зургаан чиглэлээр зургаан сарын цахим, танхим, дадлагын хөтөлбөр хосолсон мэргэжлийн сертификаттай 3000 мэргэжилтэнг бэлтгэнэ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч наймдугаар сард АНУ-д дипломат айлчлал хийсэнтэй холбогдуулан Вашингтон хотноо энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь Google болон Монголын засгийн газар орон нутгийн сургуулиудыг 20 мянган Chromebook-ээр хангах ажлаас эхэлнэ. 

Мөн Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов. Энэхүү үйлчилгээнүүд Монголд нэвтэрснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-аар орлогын эх үүсвэртэй болох төдийгүй Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх юм. Тус үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд “Google” компаниас шаардлагатай бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх аж. “Google” компани Монгол Улсын боловсролын салбарт 10 мянган багшийг цахим ур чадвартай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ. Эдгээр багш нар нь цаашид бусад багш нараа сургаж бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Монголын залууст өргөн цар хүрээний боломжийг нээх үүднээс кибер аюулгүй байдал, дата аналитикс, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр “Google Career Certificate” хөтөлбөрт 1000 залуусыг хамруулах дэмжлэгийг “Google” компаниас үзүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь залууст цахим салбарт амжилт гаргахад шаардлагатай дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвар олгох, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэж байна. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.38)
    zov mundag
    2023 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    6 цаг 24 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    6 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    7 цаг 37 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 3 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    9 цаг 26 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    9 цаг 53 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 14 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 1 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    11 цаг 16 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    11 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    11 цаг 38 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    11 цаг 41 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    11 цаг 51 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    12 цаг 23 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    13 цаг 28 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    13 цаг 37 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    13 цаг 40 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    13 цаг 41 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    13 цаг 45 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    13 цаг 57 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК