Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 “Өртэй бол атгад”

2023-12-01
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Энэ улс өртэй байж болохгүй, өрөө багасгая. Дарга нарын төсөв хэт өндөр, иргэдийн амьдрал туйлын ядуу байна” гээд “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлгийг улс орон даяар эхлүүлж, хэлэлцүүлэг ч амжилттай үргэлжилж буй. Ардчилсан намын үед тавьсан алдарт “Чингис бонд”-оор олон аймаг замтай, гудамжтай, олон үйлдвэрлэгч гарааны хөрөнгөтэй болсон. Гэтэл МАН-ын дангаар засаглах хугацаанд цор ганц Дарханы замтай ноцолдсоор гурав дахь сонгуулийн хугацаа хаяанд ирлээ. Гэхдээ Лу.Гантөмөр өөрийн намын тавьсан өрийг өмөөрсөнгүй. Алдаа байсан байж магад. Алдсан гэж үзвэл алдаагаа засах учиртай. Өрийн дарамт их байна. Тиймээс “Өрийн дарамтгүй Монгол” гэх стратегийг хэрэгжүүлэхээр иргэдтэйгээ уулзан хэлэлцэж яваа. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “Чингис бондын өрийг дарж байхад дуугүй бай юун  Өрийн дарамтгүй Монгол” гэж сөрөг хүчнийхээ бодлогыг эдийн засагчийн үүднээс бус багахан улстөрчийн үгээр дарах гэж оролдов. Энэ нь “Өртэй бол атгад” байна шүү гэх атгаг санааг цухалзуулж буй.  Үнэхээр ч иргэд туйлдаа хүрч өмх махны төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийн болтол зүтгэж байна. Саяхан уулзсан барилгын туслах ажилтан залуу “Эхнэр маань 5000 төгрөгөөр л өдрийг болгоод байдаг юм. Хөдөө ажлаар явсных нь  дараа би 10 мянган төгрөг гаргаад ч хүүхдүүдээ хооллож чадахгүй байна” гэж бухимдах, учирлахын завсарт халаглаж байх.

Монголчууд бид “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж амьдралын философио тодорхойлсон дорнын ард түмэн. Энэ нь өсөж өөдлөхийг үгүйсгэсэн бус, хэмнэх гамнах, байгаагаа өөд нь татах, байгаадаа талархах учиртай гэсэн гүнзгий агуулга. Хэрэглээнээс давсан хэт их чамирхлыг хазаарлах гэхдээ ингэж сургасан ч байж болно. Гэтэл Монгол Улс сүүлийн жилүүдэд ёстой л өрөнд баригдаж өтөнд идүүлэх дээрээ тулчихсан. Иргэд ч туйлдаж байна. 2016 оноос хойш улс орноо дангаар удирдах МАН өрөнд санаа чилээх бус харин ч жилээс жилд өрийн дэвтрээ зузаалсаар ДНБ-ий 44 хувьтай тэнцэх хэмжээний их өрийг үүсгэлээ. Тоо баримт ч үүнийг илтгэж байна.

Жишээлбэл, 2016 оноос хойш Монгол Улс 9 тэрбум 530 сая ам.доллараар өрөө нэмэгдүүлсэн. Энэ нь “Чингис бонд”-ын өрийг даруй зургаа дахин нэмсэн тоо. Гэвч үүнийгээ Сангийн сайд Б.Жавхлан “Чингис бондын өрийг төллөө” гэсэн ганц өгүүлбэрээр халхавчлан Ардчилсан намыг муухай харагдуулахаар зэхсэн мэдэгдлийнхээ цаана нуугдаж, өрийг зузаалсаар байхыг хүлцэх ёстой юу. Үнэхээр ганц талхныхаа өрийг дарах гээд зургаан талхны өртэй болсон айлыг өрөө төлөх гээд ухаанаа уралдуулж сууна гэдэгт иргэд итгэх үү.

Эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанар сайжирч, төгрөг үнэтэй болох ёстой байтал ганц “Чингис бонд”-оос болоод  “бид ийм тарчиг амьдардаг” гэж ярих түүний үг Сангийн сайдын бус намаа өмөөрөх гэсэн ядруухан улс төрчийн үг болж хувираад байна.

Зөвхөн Засгийн газрын өр 2016 онд 16.6 их наяд төгрөг байсан бол өдгөө 31.1 их наяд болж. Өсөх учиртай үзүүлэлтүүд уруудаж, уруудах ёстой үзүүлэлт эсрэгээрээ өөдөө явсан нь иргэд бид буруу удирдагчдыг сонгосон гэдгийг шууд илтгэх. Бодит амьдрал дээр иргэд халамжийн цөөн хэдэн төгрөгөөр амь зуусаар, “болно доо” гэж зүтгэсээр, тэвчиж хүлцсээр байх нь даанч гачлантай. 

Засгийн газар гэж хэн бэ? Тэд бол бидний итгэлийг сонгуулийн саналын хуудсаар авч, бидний төлсөн татварыг, улсынхаа газрын баялгийг ашиглан олсон орлогыг хурааж, хуримтлуулан биднийг аятай тухтай амьдруулах үүрэгтэй улстөрчид. Гэтэл иргэд бид сайхан амьдарч байна уу. Утаа, түгжрэл, өвчлөл, уур бухимдал гээд бидэнд өөдтэй сайхан гэхээсээ уруудан доройтсон мэдрэмж л  давамгайлах боллоо.  Гадны улсад амьдардаг 200 мянган иргэн ч биднийг хөмөрсөн хөөтэй тогоонд амьдрагчид гэж үзэн эх нутагтаа эргэж ирэх нь бүү хэл үлдсэн хэдээ яаж татах тухай л боддог болсон. Ийм байхад бид өр тавихыг зөвшөөрч, өрийн дарамтыг дааж, халамжийн хэдэн төгрөгт хууртан саналаа өгч, “улныхан” гэж дуудуулан уруудан доройтсоор байх уу?

“Өргүй бол баян” гэдэгсэн.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    6 цаг 24 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    6 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    7 цаг 37 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 3 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    9 цаг 26 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    9 цаг 53 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 15 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 1 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    11 цаг 16 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    11 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    11 цаг 38 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    11 цаг 42 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    11 цаг 51 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    12 цаг 24 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    13 цаг 28 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    13 цаг 37 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    13 цаг 41 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    13 цаг 41 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    13 цаг 46 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    13 цаг 58 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК