Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Батболд: Дижитал хэрэглээг хангахуйц оновчтой сүлжээг зохион байгуулах нь гол чиглэл болоод байна

2023-12-01
0
ЖИРГЭХ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Зохицуулалт-2023" хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үеэр ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга Т.Батболдтой цөөн хором ярилцлаа. 


-"Зохицуулалт-2023" хэлэлцүүлэг арга хэмжээний онцлог, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ? 

-Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-оос жил бүр "Зохицуулалт" хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээ бол харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчид, үйлчилгээ эрхлэгчид болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Цахим хөгжил харилцаа холбооны яам гэсэн гурван тал оролцож, тухай жилийнхээ авч хэрэгжүүлсэн болон ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээнийхээ чиглэлийг тодорхойлдог ач холбогдолтой хурал.  

"Зохицуулалт-2023" хэлэлцүүлгийн тухайд "Дижитал зохицуулалт" сэдвийн дор явагдаж байна. Эл сэдвийн хүрээнд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд Харилцаа холбооны салбарын манлайлал, ХХЗХ-аас авч хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээнүүд, үүнтэй холбогдуулан интернет сүлжээ, мэдээллийн сүлжээний зохицуулалтыг хийх талаар бид ярилцаж байна. 

-Манай улс 2023 онд цахим руу эрчимтэй шилжлээ шүү дээ. Дижитал шилжилтийн чиг хандлагын тухайд? 

-Цахим үйлчилгээ, дижитал шилжилт, И-Монголиа, төрийн үйлчилгээ гэхчлэн маш амжилттай цахимд шилжсэн жил байлаа. Өсөн нэмэгдэж байгаа дижитал шилжилтийн хэрэглээ, тухайлбал хүмүүсийн хэрэглээг хангахуйц интернетийн сүлжээг зохион байгуулах шаардлагатай тулгарч байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо дижитал үйлчилгээнүүдийг саадгүй, интернетийн ямар нэгэн гацалтгүйгээр явуулахад Монгол Улсын харилцаа холбооны сүлжээг оновчтой, зөв, үр ашигтайгаар зохион байгуулахыг гол зохицуулалтаараа хэрэгжүүлж ирсэн.

Бид ирэх жил дата төвүүдийн хөгжил, интернетийн харилцаа холболтын төвүүд болон контент түгээх сүлжээнүүдийг хэрхэн оновчтойгоор зохион байгуулах вэ, ямар зохицуулалтын арга хэрэгсэл ашиглах вэ гэдгээ энэ удаагийн хурлаар хэлэлцэж байна.

Тиймд өсөн нэмэгдэж буй дижитал хэрэглээг хангахуйц оновчтой сүлжээг зохион байгуулах нь хамгийн гол зүйл болоод байна. 

-Дижитал шилжилтийн эдийн засгийн үр нөлөөний тухай цухас дурдлаа. Энэ талаар тодруулж ярьвал? 

-Дижитал шилжилт бол эдийн засагт тун өгөөжтэй. Үүнийг ЦХХХЯ-аас удирдаад явж байгаа. Тодорхой хэмжээнд улс орны эрх ашигт нийцсэн буюу авлигыг бууруулах, ил тод байх, хүмүүсийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэх зэрэг эдийн засгийн хувьд нөлөөлөл их. Харин бидний хувьд юу ярих вэ гэвэл интернетийн маш их хэрэглээг Монгол Улсдаа эргэлдүүлэх, гадагшаа урсгалыг бага гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл бид гадны интернет урсгалаас аваад л байх юм бол гадагшаа доллар төлнө гэсэн үг. Аль болох дотроо интернетийн урсгалыг эргэлдүүлж чадвал Монгол Улсад тухайн мөнгө үлдэх юм.

Тодруулбал, хэрэглэгчийн төлсөн төлбөрийг Монгол Улсдаа үлдээх зөв зохицуулалтыг хэрэгжүүлэх явдал юм шүү дээ. 

-Тэгвэл чухам ямар зохицуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ? 

-Үндсэн гурван зохицуулалт руу төвлөрч байна. Энэ тухай өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Ирэх жил хэрэгжүүлж эхэлнэ. Нэгдүгээрт, интернетийн харилцаа холболтын төвүүдийг хэрхэн зөв зохион байгуулах вэ гэх асуудал. Тусгай зөвшөөрөл эсвэл бүртгэлийн гэрчилгээ олгосон тохиолдолд оновчтойгоор яаж зохион байгуулах вэ гэдэгт анхаарч байна.

Мөн дата төвүүдийн хөгжлийг хурдасгахад хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарах зайлшгүй шаардлагатай болсон байна.

Гуравдугаарт, Монгол Улс өөрийн гэсэн контентын сүлжээтэй болох эсвэл гадаад улс орны томоохон контентын сүлжээг оруулж ирэхэд оновчтой зохицуулалтыг бий болгох шаардлагатай. Энэ гурван чиглэлд илүү анхаарч ажиллана. 

М.Дэвээжаргал 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    6 цаг 24 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    6 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    7 цаг 37 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 3 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    9 цаг 26 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    9 цаг 53 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 14 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 1 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    11 цаг 16 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    11 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    11 цаг 38 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    11 цаг 41 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    11 цаг 51 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    12 цаг 23 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    13 цаг 28 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    13 цаг 37 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    13 цаг 40 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    13 цаг 41 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    13 цаг 45 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    13 цаг 57 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК