Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НҮҮРСНИЙ сонсголоос ОНЦЛОХ нь

2023-12-06
0
ЖИРГЭХ

Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол болж буй. Эхний сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинжлэн судалсан. Харин хоёр дахь буюу өчигдрийн (2023.12.5) сонсголд нийт 168 гэрчийг дуудсан билээ. Нүүрстэй улс төрийнхөн холбогдож, мэлзэж, тойрсон... Гадныхан Монголын газар нутгаас "га, га"-аар нь эзэмшсэн болохыг дэлгэсэн өдрүүд үргэлжилж байна.


 "Ажнай" Д.Бат-Эрдэнийн үед хулгай, луйвар эхэлсэн гэв 

Нүүрсний сонсголын эхний өдөр Х.Сугир хэлэхдээ, "2009 оны нэгдүгээр сарын 14,16-нд л 49 хувийн 20 гаруй хувийг эзэмшдэг Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ын гишүүнээр сонгож, ТУЗ-ын дарга болгосноос л 51 хувийн тал бол давуу эрхээ бүрэн алдсан. Үүнээс болж хамаг луйвар булхай гарсан гэж ойлгож байна.  Тавантолгой ХК-д орох орлогыг 16 хувиар бууруулж, гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс хуйвилдаж, орон нутгийн Тавантолгойг хохироож байсан. 

Д.Бат-Эрдэнэ Тавантолгой ХК-д орох орлогыг олон аргаар бууруулж ирсэн. 14 сая тонн нүүрсний 60-аас илүү хувийг Д.Бат-Эрдэнийн байгуулсан Тавантолгой транс компани худалдаж авсан байна гэдгийг 2012 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас ч гаргаж ирсэн. Д.Бат-Эрдэнэд Тавантолгой ХК-ийн орлогыг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэмэгдүүлэх хүсэл сонирхол байгаагүй" гэсэн юм. 

НҮҮРСЭЭР ЦЭЦЭГЛЭСЭН бизнест улстөрчид нэр холбогдов

Сонсголын хоёр дахь өдөр: Болор-Аграмба ХХК 2014-2021 оны хооронд 4,593,6 мянган метр куб хөрсний ажил гүйцэтгэж 22,8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Тус компанитай нэгдмэл сонирхолтой этгээдээр,

1. УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр

2. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нарыг тус, тус нэрлэсэн юм. 

Түүнчлэн сонсголын үеэр дурдагдсан 2018 оны зургадугаар сарын 7-нд байгуулагдсан гэх  "Ворлд плас файв" ХХК-д С.Ганбаатарын хамаарал бүхий хүн буюу түүний эхнэр Б.Тунгалаг 18 хувийг хувьцаа эзэмшигч байжээ. Эл компани нь онлайн худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, худалдааны зуучлал, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. 

"Тавантолгой" ХК-тай нүүрсний гэрээ байгуулсан "Акмиконсалтинг" ХХК-ийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон гишүүний эхнэр, охин болон хамаарал бүхий хүмүүс хамтран үүсгэн байгуулсан болох нь илрэв.  

  • АН-ын дарга Л.Гантөмөрийн эхнэр А.Туул
  • УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр
  • УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо
  • УИХ-ын гишүүн С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг
  • УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан
  • УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
  • УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран дээрх компанийг байгуулжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын нэгдмэл ашиг сонирхол бүхий "Женерал тех" компани нь 2013 онд "Тавантолгой" ХК-тай 100 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг нүүрсний сонсгол"-д гэрчээр оролцуулахаар дуудсан боловч гадаадад байгаа гэх шалтгаанаар ирээгүй юм. 

Өмнөговь аймгийн Ханбогд суманд

хууль бусаар "гадаад"-ын 38 ААН-д газар "эзэмшүүлжээ" 

Нүүрсний сонсголын хоёр дахь өдөр гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457,3 га газар эзэмших эрх олгосон байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай 2 хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газар эзэмших эрх олгосон болохыг тогтоов. 

  1. Лилия гарден ХХК: 10 га, Монголиа яао яан голден транс портейшн ГХО/БНХАУ/
  2. Фүжибит ХХК:  15,6 га,  FJBT logistics /Сингапур улс/
  3. Ийзий транспорт: 14,5 га, Гуо хуй олон улсын тээвэр ГХО
  4. Силвер титан интернэйшнл: 13 га, Качфлов энержи
  5. Качнис ложистикс: 13 га, Качфлов энержи ГХО
  6. Соронзон говь:  Шилмэл газар ГХО
  7. Энгүүн болор: 10 га,  Качфлов энержи ГХО
  8. Энхдэлгэр говь: 10 га,
  9. Ногоолин хэрлэн: 10га,Их борзон говь ГХО 100
  10. Ногоолин хэрлэн: 21 га, Их борзон говь ГХО 100
  11. Гүн хармармагтай: 10 га, Ви ди ар кайшинг ЛТД ГХО 100
  12. Эс эм эс ти: 10 га, Баян нуур аймгийн Шин Фэн нүүрс ГХО 100
  13. Тэнгэр анд тэнгис: 1,5 га, Өвөрмонголын жин чан эрчим хүч ГХО 100
  14. Талын цэнхэг трейд: 3,5 га, Карри стар ГХО 100
  15. Талын цэнхэг трейд: 40 га, Карри стар ГХО 100
  16. Их даваа уул: Тайжсүх ХХК ГХО 100
  17. Синотрак хово транс: 10 га,  Аодэ ГХО 100
  18. Эрхэт түнш: Норт майнинг инвэстмэнтс ГХО
  19. Рояал ассет: 2 га,  Сан жиа тай ГХО 100
  20. Рояал ассет: 10 га,  Сан жиа тай ГХО 100
  21. Өртөөчин тайж: 3 га, Тэнгисохь ГХО 100
  22. Эркэ монголиа: 10 га, Монголиан жи тун интернэйшнл ложистикс ГХО 100
  23. Сарт ухаа: 2 га, Вао Agudamu
  24. Төгс оёдол: 2га, Tiar yu
  25. Их даваа уул: 9 га, Тайж сүх ГХО 100
  26. Камелнис ложистик: 10, Качфлов энержи ГХО 100
  27. Төмөр туурай:  Чень юань ГХО 100
  28. Коалюшн ложистиз энд минералс: 10, Улаан чулуут транс ГХО 100
  29. Трэйд инвестмент групп: 15 га, Хэшун агро ГХО 100
  30. Цагаан овоо баялаг: Качфлов баялаг ГХО 100
  31. Гранд говь суплай: 30 га, Өвөрмонголын руйлянэ импорт  экспортын компани
  32. Жи пи жи ди: 10 га, Шижир гэрээ ГХО 100
  33. Талын ургах наран: 20 га, Хаппи транс ГХО 100
  34. Кайтл райнч: 10 га, Лахс транс ГХО 100
  35. Галба ус: 3га, Уо хуй олон улсын тээвэр ГХО
  36. Цагаан алт эх жин: 9,1 га, Дэвжих хулан ГХО 100
  37. Жэй эс би: 10 га, Файр бонд менежмент ГХО 100
  38. Тив транс: 3.8 га Choa da a
  39. Угтах баян говь: 30 га, Шантон олон улсын тээвэр ГХО 100

Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг газар эзэмшүүлэх замаар алдагдуулав уу?

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ, "Өмнөговь аймаг Монгол Улс доторх улс болчихсон байна. Үндсэн хууль үйлчилдэггүй, шүүх байхгүйн нотолгоо болж байна. Нэг аймгийн газар гадаадын иргэдийн мэдэлд оччихсон байна. Энэ сонсголын үр дүнгээр газар эзэмших зөвшөөрлүүд Монгол хүний нэр дээр эсвэл Монгол хүний нэр дээр гэсэн хувь хүн хуулийн этгээдүүд Монголын газрыг авсан гэмт хэргийн шинжтэй асуудлууд тодорхой болж байна" гэсэн юм.  

Тавантолгой ХК-ийн баримт бичгүүд улсын архивт хадгалагдаагүй 

Хоёр дахь өдөр: АН бөхийж, МАН гэдийв 

Нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Ардчилсан намын нэр бүхий гишүүд "нүүрс"-тэй салшгүй сэжмээр холбогдсон болохыг дурдсан баримтууд нотлов. Орон нутгийн Тавантолгой ХК-ийн нүүрс рүү гараа гүн дүрээгүй хүчин "МАН" болох шинжтэй байна. Ардчилсан намынхан толгой дараалан улалзтал багаа хуу татуулж байхад МАН-ынхан хоёр өдөртөө гэдгэр болов. Чухам нүүрсний хэрэгт холбогдуулан нэрлэсэн 17 хүнээс (шүүхэд шилжсэнээс бусад) Д.Бат-Эрдэнээс өөр хүн "сураггүй" байна. 

М.Дэвээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.57.92.149)
    Ed nar bolon ger bul xyyxdyyd ni gej xogiin novshnuud. Ulsaa tonon tsulmuj irgedee yaduuruulj doromjlj baidag. Ulsiin gazraa xyataduudad aldaj ezemshuulj baixiin orond ed nar bolon ene xulgaichuudiin xyyxdyydiinx ni umch xurungiig xuraaj avaad xyataduudiin baritsaand ezemshild ugsun deer shuu.
    2023 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.118.106)
    Тавантолгой ХК -ын ТУЗ-ЫН дарга Цог-Өрнөхийн насанд хүрээгүй эрэгтэй хүүхэд хүчиндсэн хэрэг ХААЛТЫН ГЭРЭЭГЭЭР нам дарагдав уу эрхэм СЭТГҮҮЛЧИДЭЭ !!!!!!!!!!!!!!
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.65)
    Улс орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө гэж тангараг өргөж ард түмний сонголтоор гарч ирчихээд гарсан хойноо мурьж өөрсдийн хөө эрх ашгийн төлөө л толгой гоо ажилуулж л сууж байж дээ. Одоо энэ хулгайн хэргээс ээ яаж сугарч үлдэх вэ гэдгээ аль хэдийн төлөвлөчихсөн бөөн гэмгүй улсууд ширэн нүүрлээд тоглоод л сууж бгаа даа
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
  • Иргэн (202.21.108.26)
    Дараагийн хэлэлцүүлэг үндсэндээ МАН-ыхан яригдана. Цэвэрлэгдэх сайхан боломж.
    2023 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    5 цаг 43 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    6 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 56 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    7 цаг 22 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    8 цаг 45 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    9 цаг 12 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    9 цаг 34 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    10 цаг 20 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    10 цаг 35 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    10 цаг 44 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    10 цаг 57 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    11 цаг 1 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    11 цаг 10 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    11 цаг 43 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    12 цаг 47 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    12 цаг 56 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    13 цаг 0 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    13 цаг 0 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    13 цаг 4 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    13 цаг 17 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК