Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цогтбаатар: Хүний эрхийг чухалчилж, хүндэтгэн хуралдаж байгаа нь Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсны илрэл

2023-12-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно гэсний дагуу Монгол Улсын Их Хурал чуулганы хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулсан билээ. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан явуулж буй хуралдаан, хүний эрхийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.


- Монголын парламент Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойд зориулан хүндэтгэлийн хуралдааныг хийхээр боллоо. Хүндэтгэлийн хуралдааны үр дүнг Та хэрхэн төсөөлж байна вэ?

- Монголчууд төрт ёсны олон мянган жилийн уламжлалтай ард түмэн. Төрт ёсны төв цэгт төр биш, хувь хүн, иргэн орж ирсэн том баярыг Монголын төр хүндэтгэн тэмдэглэж байна гэсэн үг. Парламентын хүндэтгэлийн чуулганыг үндэсний шинж чанартай, ёслол төгөлдөр тэмдэглэхүйц үйл явдлыг тохиолдуулан үндэсний хэв шинжид тулгуурлан хуралдуулдаг. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг дэлхий нийтэд тунхаглан НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталсан хүний эрх чөлөөний үнэт зүйлсийг НҮБ-ын гишүүн бүх улс орон суурь үнэт зүйлсээ болгон хүлээж авч, үндэснийхээ хууль, эрх зүйн орчны үндэс суурийг болгосон байдаг. Манай улс ч тэдний нэгэн адил үндэсний үнэт зүйлээ хэмээн үзсэн. Тиймээс “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсан ард түмэн. Өнөөдөр төр нь иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалж, хэн нэгний зааваргүйгээр амьдралаа авч явах, чөлөөтэй сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг боломжийг бүрдүүлсний баяр болгон тэмдэглэж эхэлж байна. Одоо төр нь иргэндээ залбирч эхэлж байна гэсэн үг. Энэ бол Монгол төрийн төрт ёсны түүхэнд гарсан сэтгэлгээний том өөрчлөлт юм. Хүн төвтэй, иргэн төвтэй болсныг Улсын Их Хурал дээд түвшинд илэрхийлж, үндэсний баярын хэмжээнд тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулган нь Монголын парламент тухайн асуудлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэх дээд хэмжээний илэрхийлэл. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд хүний эрхийг чухалчилж, чуулганы хүндэтгэлийн хуралдаан хуралдуулж буй нь нэг том үр дүн. Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсныг илтгэж байна.

Монгол төрийн бодлогыг боловсруулж, баталдаг дээд байгууллага болох Улсын Их Хурал нь хүний эрх, эрх чөлөөний асуудалд ач холбогдол өгч эхэлсний дохио юм. Төрийн бүх шатны байгууллагуудад хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг зөрчихгүй байх эрсдлийг тооцож, шийдвэрийнхээ цаад нөлөөг бодож бай гэсэн том сэрэмжлүүлэг, захиалга гэж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн үнэт зүйлсэд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал бүрэн шингээсэн байдаг.

Хүний эрхийн асуудалд парламентын манлайлал үзүүлэх учиртай. Энэ удаагийн парламент хүний эрхийн чиглэлээр багагүй амжилттай ажиллажээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээг бид анх удаа хийлээ. Тэр үеэр сайн, муугаа ярилцсан. Цаашид анхаарах шаардлагатай зүйлсээ хэлэлцлээ. Дүгнэлт, зөвлөмж нь удахгүй гарна. Дэлхий дээр байгаа хүний эрхийн бараг бүх гэрээ конвенцод манай улс нэгдээд орчихсон. Нэгэнт соёрхон батлаад, нэгдсэн бол үндэсний хууль тогтоомжийнхоо хэмжээнд биелүүлэх үүрэг хүлээдэг. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа нэгдүгээрт үзэж, иргэдийнхээ эрхийг хангаж, хамгаалах ёстой. Хүний эрхийн олон улсын гэрээнүүд нь аль хэдийнэ манай хууль мэт болсон, зохицуулалттай, хэдийнэ ороод ирчихсэн байгаа юм. Тэгсэн мөртлөө хүний эрхийн асуудал төгс биш байна. Хэрэв олон улсын гэрээ конвенцод тусгасан зүйл заалтыг зөрчсөн бол хариуцлагыг зөвхөн Монголд ч биш, хаана ч Та хүлээж болзошгүй шүү гэдгийг хүний эрх зөрчиж болзошгүй нөхдүүд төрийн байгууллагууд анхаардаг байх ёстой. Учир нь Монголын хууль болоод ороод ирчихсэн олон улсын гэрээ, конвенцуудыг, энэ хуулийг хэрэгжүүлэхэд бид анхаарах үүрэгтэй юм. Улсын Их Хурал хэрэгжилтийг хянах үүрэгтэй. Хатуу хяналт тавих ёстой. Мөн төрийн бусад байгууллага үүнийг ойлгож хэрэгжүүлэхдээ зарчим болгон дагаж мөрддөг байх ёстой. Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөө, төрийн бус байгууллагуудын оролцоо ч чухал.

- Парламент хүний эрхийн, жендэрийн өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хийжээ. Хүний эрхийг дээдлэх сэтгэлгээ хөгжиж, нөхцөл байдал илүү дээрдсээр байх тухай та сая ярилаа. Итгэлтэй байна уу?

- Итгэлтэй. Яагаад итгэлтэй байдаг гэвэл 1990-ээд оны үеийн хүний эрхийн нөхцөл байдал өнөөдрийнхтэй харьцуулбал шал өөр байсан. Бид богино хугацаанд маш хол үсэрч чадсан байна. Цаашаа илүү алс явах, ахиц дэвшил гаргах боломж бий гэж харж байгаа. Хүний эрхийн асуудлыг төгс мэддэг, шийдсэн гэж эрдэж, өчүүхэн амжилтдаа санаа амарч болохгүй. Учир нь хүний эрх нь тогтонги, байнга нэг  байрандаа оршдог зүйл биш. Тэгэхээр хүний эрхийн бүх эх сурвалжаа уншиж, судалж, мэддэг байхаас эхлээд хөгжүүлэх хэрэгтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 75 жилд яг хэдэн хүн уншсан бол. Хүний эрхийн эрх зүйн тогтолцооны гайхамшиг нь юундаа байдаг юм гэвэл хүний эрхийг хүндэлдэг улсад бол та мэдэхгүй байсан ч өөрийн чинь мэдэхгүй байгаа эрхийг өмнөөс чинь мэдээд эдлүүлдэг нийгмийг хүний эрхийг хүндэтгэдэг нийгэм гэдэг юм. Иргэдийн хувьд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг бүгд мэдээд байх албагүй. Төрийн албан хаагчид, ялангуяа удирдах албан тушаалтнууд, гарын үсгээрээ хэн нэгний эрхийг зөрчиж болзошгүй хүмүүс энэ Тунхаглалыг уншчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй. Энэ парламент дотор хүний эрхийн асуудал голчлон яригддаг болсон. Энэ бол дэвшил. Тиймээс хүний эрхтэй холбоотой мэдээ, материал бүх гишүүний ширээн дээр хангалттай очиж байгаа. Хүний эрх хамгаалагчийн, эрүү шүүлттэй тэмцэх үндэсний механизм зэрэг олон дэвшилтэт шийдвэрүүдийг баталж, байгууллаа. Цаашид улам чамбайрах нь эргэлзээгүй. Хүний эрхийн чиглэлээр бодлогын түвшинд Монгол Улс томоохон өөрчлөлтийг хийж чадсан улс гэдгээрээ бахархах учиртай. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.212.119.33)
    45DESH SEKSY SADAR ERD80955877
    2023 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.119.33)
    SEXSDI80955877
    2023 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Хүний эрхийн асуудал манай улсад ямар бгаа билээ, бүгд мэдэж ойлгож бгаа шүү дээ, Жишээ гэхэд л, хорих ангид хоригдолуудаа яаж доромжилж дээрэлхэж бн (Мөнх-Эрдэнэ), цэргийн ангиудад цэргүүд амь насаа алдах асуудал, бага насны банди нар нтр гээд бичээд байвал хязгаар алга, манайхан ярих, хуралдахаас ойр юм хийдэггүй улс шүү дээ. Ард түмний эрхийг уландаа гишгэсэн ТӨРТЭЙ, үнэн үг хэлсэн бүгдийг барьж хорьдог, дарамталдаг ёозгүй шүүх,прокурор, цагдаагийн байгууллагуудтай, хээл хахуульд идэгдсэн орон болоод бндаа, ард түмэн минь хэзээ сэрж босох юм бол доо...
    2023 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    4 цаг 48 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    5 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 1 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    6 цаг 27 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    7 цаг 50 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    8 цаг 17 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    8 цаг 39 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    9 цаг 25 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    9 цаг 40 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    9 цаг 49 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    10 цаг 2 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    10 цаг 6 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    10 цаг 15 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    10 цаг 48 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    11 цаг 52 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    12 цаг 1 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    12 цаг 5 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    12 цаг 5 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    12 цаг 9 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    12 цаг 22 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК