Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо

2023-12-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэх, гол асуудлыг тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, “Санхүү ба татварын реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр, НӨАТ-ын бүртгэлийн тогтолцоог сайжруулахаас татварын шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлсөн боловч цаг хугацааны хайчинд ороод амжсангүй. Тиймээс шууд нийтийн санхүүгийн шинэчлэлээс татварын реформыг эхлүүлэх нь зүйтэй. Тухайлбал, төсвийн үр ашиггүй зардал, төрийн өмчит компаниудын ашиггүй үйл ажиллагааг зогсоох ёстой. Өнөөдөр манай улсын эдийн засаг импорт, халамж, хос алдагдал, зээлийн хүүний дарамтад орсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд импортын эзлэх хувь 30 жилийн өмнө 29,8 хувь байсан бол 2022 онд 50,8 хувь болон өссөн. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал 30,4 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ алдагдлыг 33,8 тэрбумаар гадаад өр, зээлээс нөхөж иржээ гээд импортоор гарч буй мөнгөний урсгал, валютын ханшид үзүүлж буй нөлөөлөл зэргийг товч танилцуулсан. 

Хэлэлцүүлэгт МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Н.Саруултөгс татварын орчны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэв. Тэрбээр, Монгол Улсын татварын ачааллыг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагуудын гишүүн болоод гишүүн бус улсуудын дундажтай харьцуулан судлахад дунджаар гишүүн бус орнуудын үзүүлэлтээс дунджаар 5,6 функтээр их байна. Энэ нь манай улс татварын ачааллаар дундаж улс гэдгийг илэрхийлж байна гээд татварын бодлогын нөлөөллийг танилцуулсан. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг нэмэгдэж тэлэх, татварын бодлогын нөлөөллөөр татварын орлого нэмэгдэж байна. Татварын орчны өөрчлөлтүүд нь татварын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөд нөлөөлөх байдлаар бууруулж ирсэн. Далд эдийн засаг өндөр байгаа нь шударга татвар төлөгч байгууллага, хувь хүнд татварын дарамтыг нэмэгдүүлж байх магадлалтай гэв.

 Мөн  МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар 2023 оны бизнесийн орчны судалгаа болон татварын орчны талаар илтгэл тавьсан. Түүний дараа хэлэлцүүлэгт оролцож буй бизнес эрхлэгчид татварын орчныг шинэчлэх талаар санал бодлоо илэрхийллээ.

Тухайлбал, “Өлзий төв” ХХК-ийн захирал Н.Даш-Өлзий, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд татварын реформыг хийх нь чухал. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлж чадаагүй учраас эдийн засаг зөв гольдролдоо орж чадахгүй байна. Нэн тэргүүнд эх орондоо үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх ёстой гэсэн бол Хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, манайд 422,5 мянган иргэн хүнсний сүлжээнд ажиллаж байна.

Түүхий эдээ хил гаалиар оруулахаас эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах улмаар хэрэглэгчдийн гарт очих хүртэл шат дараалсан, давхардуулсан татвар төлж байгаа нь бидэнд том дарамт болдог. Мөн татварын дарамт, ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан сүүлийн үед олон үйлдвэрлэгчид дампуурч эхэллээ. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулснаар татварын шинэчлэл эхэлнэ гэж үзэж байна гэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Мөн ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлогыг танилцууллаа.  Уулзалтад Ажлын хэсгийн гишүүд болох  Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц. Цэрэнпунцаг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    4 цаг 3 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    4 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    5 цаг 16 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    5 цаг 42 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    7 цаг 5 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    7 цаг 31 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    7 цаг 53 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    8 цаг 39 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    8 цаг 54 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    9 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    9 цаг 16 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    9 цаг 20 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    9 цаг 30 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    10 цаг 2 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    11 цаг 7 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    11 цаг 15 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    11 цаг 19 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    11 цаг 19 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    11 цаг 24 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    11 цаг 36 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК