Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголын тов, сонсгол даргалагчийг томилох тухай тогтоолыг баталлаа

2023-12-13
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийх сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилж, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл авахаар тусгасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Болд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ганбат нар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дагуур зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өдгөө Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Т.Сүхболд нарын нэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлж байгаа гэдгийг хуралдаан даргалагч тайлбарласан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Цаашид Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ албан тушаалаараа томилогддог болгомоор байгаа юм. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга чөлөөлөгдөхөд дараагийн дарга нь СЕХ-ны гишүүнээр томилогддог болгох нь зүйтэй. Төрийн албанаасаа чөлөөлөгдсөн атлаа СЕХ-ны гишүүнээс чөлөөлөгдөхгүй байгаад байдаг. Сонгуулийн төв байгууллагын хуульд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай л байгаа. Тиймээс төрийн албанаас чөлөөлөгдвөл дараагийн хүн томилогддог зарчим руу явах нь зүйтэй. Мөн албан тушаалаар, тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нартай нэр дэвшигчийн  сонсгол хийхгүй, бусад субъектүүдээс орж байгаа хүмүүсийг сонсголд оролцуулах гэх мэт зохицуулалтыг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээсэн.

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Мөн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн мэдээллийг сонсов. Төрийн байгуулалтын байнгын хорооны хариуцах асуудлын хүрээнд хэвлэл мэдээллийн хараат бус байдал багтдаг учир Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл авахаар төлөвлөсөн гэдгийг Байнгын хорооны дарга мэдээлсэн.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, амжилттай хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны эхээр байгуулагдсан хэвлэмэл, цахим, радио, телевизийн хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм.

Хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг мэргэжлийн сэтүүл зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөд нь туслахаас гадна хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй Монгол Улсын иргэний гомдлыг үнэ төлбөргүй бөгөөд шударгаар хэлэлцэж шийдвэр гаргадаг аж.

Байнгын хорооны хуралдаанд Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, төслийн зохицуулагч Х.Болормаа, Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяр нар оролцож мэдээлэл хийсэн юм.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Хэвлэл мэдээллийн салбар олон талын тоглогчтой ардчилалд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгоод, бусад салбаруудын адил хөгжиж, бас саад бэрхшээлүүдийг туулж байгаа хэмээлээ.

Тэрбээр, хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйн асуудал маш чухал. Ёс зүйн үүрэг хариуцлагаа хүлээдэг, олон нийтийн өмнө тайлагнадаг системийг үүсгэн байгуулж хөгжүүлэх ёстой гэсэн санаачилга  эртнээс яригдсаны эцэст 2015 онд ХМЗ байгуулагдсан. Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн өөрийн зохицуулалтыг хийж,  зөвхөн хэвлэл мэдээллийн салбарын төдийгүй нөгөө талдаа олон нийтийн эрх ашгийг хамгаалж ажилладаг онцлогтой. Бид 50 хувьд нь сэтгүүл зүйн асуудлыг хөнддөг, 50 хувь нь олон нийтийн үнэнийг мэдэх эрх, олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг дундын байгууллага. Ардчилалд олон чухал индексүүд нөлөөлдгийн нэг чухал үзүүлэлт нь хэвлэлийн эрх чөлөөний индекс. 2015 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ манай улс 180 орноос 54-д жагсаж байсан. Өнөөдөр 180 орноос 88-д явж байгаа. Тодорхой хэмжээгээр ухралтууд гарч байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг бэхжүүлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөг хангах талын эрх зүйн зохицуулалтууд оновчтой байж чадахгүй байгаатай холбоотой. Хэвлэл мэдээлэлд тавих цензур нэмэгдэж байна. Энэ шалтгаануудыг олон улсын индексийн байгууллагууд тэмдэглэсэн байдаг.

Өнөөдөр 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад 15 мянга орчим хүн ажиллаж байна. Түүний 2 мянга орчим нь энэ салбарын идэвхтэй хэсэг буюу сэтгүүлчид, уран бүтээлчид, найруулагч зэрэг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн дүрмийг нь батлаад, түүнтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс гомдол хүлээж авч шүүхээс өмнөх шатанд шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Гомдлын дүнгээс харахад мэргэжлийн суурь үйл ажиллагаагаа чанаржуулах шаардлага их харагддаг. Хамгийн их зөрчигддөг нь мэдээллийг илүү их баталгаатайгаар олон нийтэд хүргэх, олон талын мэдээллийн эх сурвалжуудтай байх асуудлууд юм. Бид энэ талыг анхаарч сэтгүүлчдийг чадавхжуулах, сургах, бэхжүүлэх үйл ажиллагаагаа сүүлийн 8 жилийн хугацаанд тасралтгүй явуулж байгаа.

2015 онд ХМЗ анх байгуулагдах үед 19 иргэнээс гомдол санал хүлээж авч байсан бол одоо жилд дунджаар 80-100 гомдол санал хүлээж авч Ёс зүйн хороодоороо хэлэлцэн шийдвэрлэж байна. Энэ хэмжээгээр шүүхийн ачааллыг бууруулсан гэж үзэж байгаа. Гомдлуудыг шийдвэрлэхэд ХМЗ-тэй санал нийлэхгүй байна гэсэн маргаан гараагүй. Тэгэхээр үндэслэлтэй дүгнэлт, зөвлөмж өгч байна гэж үзэж байгаа. Ихэнх гомдлууд сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороонд ирдэг. Ялангуяа цахим орчинд сошиал медиа илүү их хөгжсөнөөр мэргэжлийн сэтгүүл зүй чухам аль нь юм гэдэг асуудал яригдах болсон. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө ёс зүйн дүрмээ баримталж, ёс зүйтэй байхын төлөө бас хичээж байна гэлээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд, Хэвлэл мэдээллийн зөвлөлийг хэрхэн хүчтэй болгох, тус байгууллагын санхүүжилт, сэтгүүлчдийн ёс зүй, сэтгүүл зүйн салбарын эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулах, сэтгүүлчдээ хамгаалах тал дээр Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл гар нийлж ажиллаж чадаж байгаа эсэх, сошиал медиад хэвлэлийн редакциуд мэдээллээ хэрхэн түгээх, энэ талбарыг хэрхэн хөгжүүлэх, сэтгүүлчдийг сургаж мэргэшүүлэх талаар хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүлчийн нэгдсэн эвлэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.180.132)
    Энэ баас юугаа яриад байна аа. Эмэгтэйчүүдийнхээ хошногыг долоож нэр нүүр олж авах гээд байгаа юм уу даа.
    2023 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    4 цаг 3 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    4 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    5 цаг 16 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    5 цаг 42 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    7 цаг 5 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    7 цаг 32 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    7 цаг 54 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    8 цаг 40 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    8 цаг 55 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    9 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    9 цаг 17 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    9 цаг 21 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    9 цаг 30 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    10 цаг 3 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    11 цаг 7 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    11 цаг 16 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    11 цаг 20 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    11 цаг 20 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    11 цаг 25 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    11 цаг 37 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК