Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын радио Москвагаас мэндчилэх вий дээ!

2024-5-01
0
ЖИРГЭХ

IRI олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Грег Кастаниагийн АН-ынханд төдийгүй, ардчилал, эрх чөлөөндөө хайртай хэн болгонд өгсөн АНХААРУУЛГА нь: Баярлах цаг дууслаа, одоо ардчиллыг хамгаалцгаая!”

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотод болсон “Монгол Улс-Ардчиллын баян бүрд” сэдэвт бага хуралд энэ үгээр илтгэлээ эхлүүлсэн юм. Тэгвэл Олон улсын ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Michael Dust-ийн монголчууд бидэнд өгсөн сигнал нь “Монгол ардчиллын индексээр арагшилсаар байвал  авторитари дэглэмд орох эрсдэлтэй” гэх үг.

Зөвхөн гадныхан ч биш монголчууд өөрсдөө ч Монголын ардчилал алхам тутамд аюулд орсныг ярьцгаадаг, бичдэг. Төрийн соёрхолт Д.Сосорбарам “Эрх чөлөөний үнэ цэнэ” нийтлэлдээ дурдсан “Төр хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нялуун социалист уриагаар картелууд, клиентүүдтэй хоршсон худалч засаг дарангуйлал руу чирч байна” гэх товчхон дүгнэлт манай, нийгэм улс төр, эдийн засгийн өнөөгийн дүр зураг.

МАН засгийн эрхийг барьсан найман жилийн хугацаанд Монголын гадаад индексүүд дараалсан уналттай гарах болсон нь худлаа биш. Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэн 2016 оноос хойш Монголын авлигын индекс нийтдээ 50 байраар ухарчээ. Тэгвэл “V-Dem” институтийн гаргасан 2023 оны тайланд Монголын ардчилал дөрвөн байраар арагшилсныг онцолсон байна. Энэ бол Монгол ардчиллын баянбүрд байсаан, явсаан гэж өнгөрсөн цаг дээр бичигдэж мэдэх ДОХИО юм.  Үнэндээ Монгол ардчиллын баян бүрд байхаа хэдийнэ больсон. Монгол хүн үгээ хэлэх, өмчтэй байх эрхгүй болсон. Бусдын өмчийг хууль, шүүхгүйгээр буутай цагдаа очоод дээрэмдчихдэг болсон. Юу үнэн гэвэл энэ бүхэн үнэн.
Монголд МАН-ыг магтсан болгон ам тосдож, эсрэгээрээ эрх баригчдыг шүүмжилсэн бүхнийг толгой дараалан торгож байна, яллаж байна.  Атал ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлигын хэрэгт нэр холбогдсон МАН-ын гишүүд Төрийн ордонд, хуулийн ард хулгай, луйвраа үргэлжлүүлж сууна. Манай хууль-шүүхийн шударга ёс ч МАН-ын  өмнө өвдөг сөхрөөд уначихсан.
Монголд зөвхөн МАН-ын хууль үйлчилдэг. Намайг хамгаалах миний цагдаа МАН-ын нохойд барьдаг мод болоод явж байна.  Манай улсад МАН-ынхан л илүү тэгш эрхиэй байна.

Эрх баригчдын энэ мэт ил цагаан дээрэм, иргэнд алагчилж үйлчилдэг “шударга ёс” Монголын ардчилалд  заналхийлж буй юм.

Нэгэн цагт дэлхийн газрын зураг дээр цэнхэрээр тэмдэглэгдсэн Монгол Улс ув улаан өнгө рүү улам уусаж байна.  Өнгөрсөн 34 жилд ардчилал алдаатай явж ирсэн гэвэл энэ нь дангаараа болон хамтарсан засаг байгуулж, эрх мэдлийн төвөөс огтхон холдож үзээгүй МАН-ын алдаатай бодлоготой холбоотой.

Мартин Ниемюллерийн хэлсэн нэг ийм үг байдаг, “Германд тэд эхлээд Еврейчүүдийг баривчлахаар ирэв. Би Еврей биш учир дуугарсангүй. Дараа нь коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир юм хэлсэнгүй. Тэд удалгүй үйлдвэрчний эвлэлийнхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир чимээгүй л байв. Эцэст нь тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирлээ. Харин тэр үед миний төлөө дуугарах хүн эргэн тойронд минь үлдээгүй байлаа”… гэж.

Энэ үг Монголд өнөөдөр жинхэнэ утгаараа биелэлээ олсон байна. Эхлээд  Салхитын мөнгөний ордыг  Монголын төр дээрэмдэхэд монголчууд хөхиүлэн баясаж байв.  Удалгүй “сахал” Д.Эрдэнэбилэгийн өмчийг булаахад иргэд алга ташиж суув. Коммунистууд дараа нь “Ачит Ихт” руу дайрахад нийгмээрээ баярлан дэвхцэв.  Баян Базарын баривчлахад олон хүний “магнай тэнийсэн”. Эргээд иргэдийн малыг, орон сууцыг, унаа тэргийг МАН булаахад өмөөрөх хүн энэ улсад үлдэхгүй болсон байх вий. Эцэст нь МАН өөрөө ч хоёр хөршийнхөө манкурт боол болохгүй гэх газаргүй. Ийм гашуун түүх Монголд бий. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Монгол Улс 55 мянган иргэнээ хилсээр хэлмэгдүүлэн хядсан эмгэнэлт түүх МАН-аас ангид бичигддэггүй.

Иймээс IRI олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Грег Кастаниагийн “Баярлах цаг дууслаа, одоо ардчиллыг хамгаалцгаая!” гэх үгний цаад утга нь энэ юм.  Ардчилсан намын төдийгүй эрх чөлөөнд хайртай бүхэнд энэ үг ХОНХНЫ ДУУ нь болоосой.

Монгол Улс ардчиллаасаа ухарч, авторитари дэглэмд шилжвэл тэр өдрөөс Монголын радио Москвагаас юмуу Бээжингээс мэндчилэх болно. Муу ёрлож байгаа юм биш, Монголд нүүрлэсэн бодит эрсдэл ийм л байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (127.0.0.1)
    Ачит ихтийг зүв зүгээр байхад нь шалгаж булайгий нь дэлгэвүү?! Хэлээд өг!!! Тэр базарыг бас зүгээр байхад нь баривуу?! Яг нарийндаа ярьвал ардчлалыг тэр элбэгдорж цагаан ёосорбарам батүүл нар чинь булшилж байгааг мэдэж байнауу?!
    2024 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDN MERGJLN80955877
    2024 оны 05 сарын 01 | Хариулах
  • АРД (127.0.0.1)
    хаанаас шидсэн чулуу вэ, их л тойруу замаар луйварчидаа өмөөрөөд байгаа янзтай
    2024 оны 05 сарын 01 | Хариулах
    • Битгий хуц.
      2024 оны 05 сарын 01
  • Иргэн (127.0.0.1)
    Барууны үзэлээр бол Монголыг Оростой муудалцуулаад хооронд нь алалцуулхыг хүсэж байгаа МАН АН хоёр нам алдаата оноотой ч эх орноо удирдаад явж байгаа
    2024 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    14 цаг 51 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    15 цаг 8 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    15 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 42 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    16 цаг 39 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    17 цаг 46 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    18 цаг 8 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    19 цаг 30 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    20 цаг 0 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    20 цаг 8 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    20 цаг 18 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    20 цаг 22 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    21 цаг 18 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 44 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    21 цаг 52 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    22 цаг 15 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    22 цаг 19 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    22 цаг 32 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    22 цаг 37 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    22 цаг 38 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК