Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

2024-5-03
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай тус Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Тогтоолоор, Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга П.Анужин ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллахаар тогтоолд тусгасан байна. Мөн тогтоолоор, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авч ажиллахыг Ажлын хэсэгт зөвшөөрөв.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 13 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тавив. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогод хүн амын бүлгүүдийг дэмжих, мөн ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтуудыг тусгасан болон 2017 онд шинэчлэн найруулсан Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, үүний дотор ахмад настанд зөвлөгөө өгөх явуулын үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асран сувилах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгасан ч санхүүжилт дутмаг, зохицуулалт сулаас хэрэгжихгүй байгаа, мөн нийт хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөж байгаатай холбогдуулан тэдэнд үзүүлэх урт хугацааны цогц тусламж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлага тулгарч буй зэрэг хуулийн төсөл боловсруулах нөхцөл шаардлагуудыг дурдсан юм. Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл өсөн нэмэгдэж байгааг тоо баримт дурдан өгүүлж, үүний дотор эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж буй талаар онцолсон юм.

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Ахмад настны нийгмийн халамжийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 10 гаруй хуулийн төслийг боловсруулсан байна. Төслүүдэд, ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ, асрамжийн болон сэргээн засах үйлчилгээ, эдгээрийн мэргэжлийн удирдлага зэрэг нэр томьёог шинээр тодорхойлж, үнэ тариф, үйлчилгээ үзүүлэх журам, зааврыг эрүүл мэндийн болон ахмад настны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтарч батлах, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсөв, мөн ахмад настны өөрсдийнх нь оролцоотойгоор санхүүжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн, төрийн болон орон нутгийн өмчит барилга, байгууламжид ахмадын өргөө, төв, сэргээн засах нэгж, идэвхтэй насжилтийг дэмжих болон дасгалын клуб, олон нийтийн төв ажиллуулж байгаа бол тухайн барилга, байгууламжийн ус, дулаан, цахилгааны зэрэг ашиглалтын, мөн засварын зардлыг орон нутгийн төсвөөс хэсэгчилж болон бүрэн хариуцахаар тусгасан байна. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд жилд нэг удаа түлш худалдан авах, орон сууцны хөлс төлөхөд дэмжлэг үзүүлэх, протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг таван жилд нэг удаа үзүүлж байгааг гурван жил болгох, зөвхөн рашаантай цөөн хэдэн сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулж байгааг магадлан итгэмжлэгдсэн сувиллууд болгон өргөжүүлэх, асрамжийн үйлчилгээний нэр төрлийг нарийвчлан зааж, тэдгээрийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан төлбөрийн хувилбарт нөхцөлтэйгөөр үзүүлэх, мөн байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний ачааллыг үнэлж, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд цааш хэлэхдээ, ахмад настны орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор тэднийг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, мэргэжил, туршлага, ур чадвартаа түшиглэж залуу үеийг сурган хүмүүжүүлэхийг нь дэмжих чиглэлээр тодорхой, хэрэгжихүйц заалтуудыг тусгасан тухай онцолж, хуулийн төслийг боловсруулах хүрээнд ахмад настнууд, тэдэнд үйлчилдэг төрийн, төрийн бус болон хуулийн байгууллагууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоо зэрэг олон талын оролцоотой уулзалт, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж, санал авсан гэсэн юм.

Хуулийн төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үг хэлж, ахмад настны сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, өөр хооронд нь уулзуулж, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх, ганцаардуулахгүй байх олон төрлийн үйлчилгээг хороо, сум, багт бий болгох шаардлагатайг онцолсон юм. Хуульд одоо байгаа хэрнээ хэрэгждэггүй аж ахуйн нэгж, байгууллага цалингийн сангаасаа ахмадын санд хөрөнгө төвлөрүүлэх зохицуулалтын хэрэгжилтийг хангах талаар шаардлага тавьж ажиллах, ахмад настны туршлагыг ашиглах зөвлөх үйлчилгээг өргөжүүлэх нь зүйтэй гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахмад настнуудын эрүүл мэнд, сэтгэл санаатай холбоотой олон асуудал байдгийг дурдаж, рашаан сувиллаар л нэг аргалахаас өөр олигтой дэмжлэг байхгүй байна гэлээ. Тэрбээр, Геронтологийн үндэсний төв ахмадын асрамж, хамгааллын асуудлыг манлайлах учиртайг чухалчлан дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, 2022 онд тус төвд очиж үзэхэд үйлчилгээ үзүүлэх нь бүү хэл эмч нь суух өрөөгүй байсныг өгүүлж, үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэсэн юм. Тэрбээр, ахмадын сангийн талаарх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, орон нутагт амьдардаг харъяалах байгууллагагүй ахмад настнуудын асуудлыг хөндөв. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хангамжийн чиглэлээр зарцуулахаар хуульд тусгасны дотор ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг хамруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр хэлэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг 2022 онд төрөөс үзүүлж байгаа халамж, асрамжийн үйл ажиллагаа болон холбогдох хуулийн хэрэгжилттэй танилцаад Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа сануулж, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих боломж олгохыг Байнгын хорооны дарга П.Анужингаас хүссэн юм. Тухайн үед ахмад настнууд, бид тэтгэврээ үр хүхэд, гэр бүлийнхэндээ өгчихдөг, өөрсдөө зарцуулах мөнгөтэй баймаар байна гэсэн санал хэлж байсныг тэрбээр дурдаж, асрамжийн даатгалын талаарх Япон Улсын туршлагыг судалж байсны хувьд энэ хуулийн Ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, ахмад настнуудад үзүүлэх халамж, асрамжийн талаар төрийн болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, албан газар, гэр бүл, үр хүүхдийн үүрэг хариуцлагыг хуулийн төсөлд нарийвчлан зааж өгөх зайлшгүй шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, тэтгэврийг 20 жил хамт амьдарсан тохиолдолд өвлөгддөг байх хуулийн зохицуулалтад ахмад настнууд шүүмжлэлтэй хандаж байгаа талаар онцолж, засаг захиргааны анхан шатны нэгж дээр тэдэнд зориулагдсан байр сав, үйлчилгээний газар байхгүй байгааг дурдсан юм.  Хуулийн хэрэгжилт анхан, дунд шатанд ихээхэн сул байгааг тэрбээр дээрх жишээгээр дэлгэрүүлж, ахмадын өргөө бий болгох, тэднийг хөдөлмөрлөх нөхцлөөр хангах, тэтгэдрийн хэмжээг нэмэгүүлэх, асрамж, халамжийн мэргэжилтнүүд, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх зэрэг олон асуудлын хэрэгжилт хангалтгүй байгааг ярив.

Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн гол гол асуудлуудыг хуулийн төсөлд тусгаад байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд дурдаад, хэлэлцүүлгийн явцаж орхигдсон зүйлсийг гүйцээн бүрдүүлж, сайжруулах боломжтой гэсэн юм. Хуулийн төсөлд шингээсэн гол концепц бол ахмад настны асуудлыг ганцхан улс хариуцах бус, хүн ам улам насжиж байгаа энэ үед байгууллага, компаниуд, хувийн хэвшлийнхэн төртэйгөө хамтраад, эс бол хувийн хэвшил дангаараа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд асрамж, халамжийн үйл ажиллагаа явуулдаг, түүнийг нь төр урамшуулдаг, дэмждэг байх зохицуулалт юм гхэмээн тэрбээр хариулав.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ээгий. (127.0.0.1)
    Ахмадын тэт зээлийг 3% болго.65 дээшхи настанд жилд 1 удаа гадаадад үнэгүй аялуулсан гм зүйл зөндөө бна хөрсөн дээрээ буулга бүү шоуд бүгд хөгширч ахмад настан болно.тойрохгүй дайрна шүү.сэгсгэр минь..
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
    • Чи жинхэн хөрсөн дээрээ буу давартсан орк мин
      2024 оны 05 сарын 03
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    БАНКУУД ахмад настны тэтгэврийн хүүг багасгаж өгөх хэрэгтэй хөөрхий НАСТАНГУУД тэтгэврийн зээл авахаар 15.6%-ийн ХҮҮ АВЧ БАЙГАА НЬ АРАЙ Л ДЭНДҮҮ ӨНДӨР БАЙНС
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    14 цаг 2 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    14 цаг 20 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    14 цаг 43 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    14 цаг 54 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    15 цаг 51 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    16 цаг 58 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    17 цаг 19 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    18 цаг 41 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    19 цаг 12 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    19 цаг 19 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    19 цаг 29 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    19 цаг 34 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    20 цаг 29 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    20 цаг 56 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    21 цаг 4 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    21 цаг 27 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    21 цаг 31 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    21 цаг 44 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    21 цаг 49 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    21 цаг 50 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК