Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Галбадрах: Монгол, Лаосын соёл хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагаанд ахиц гаргасан чухал айлчлал болно гэж бодож байна

2024-6-11
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрахтай ярилцлаа.


-Монгол-Лаос хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш нэгэн жарныг туулсан байна. Хоёр орны харилцааны түүхэн хөгжил, өрнөлөөс ямар чухал цаг үеийг та онцлох вэ?

-“Ирээдүйгээ мэдэхийг хүсэж байгаа бол өнгөрснөө эргэж хар” гэсэн Лаосын ард түмний хэлц үг байдаг.   Монгол, Лаосын ард түмэн хүнд хэцүү үед бие биенээ дэмжин тусалж, он цагийн шалгуурыг амжилттай даван туулж, харилцаа хамтын ажиллагаагаа нандигнан хадгалж ирсэн түүхтэй.  Монгол Улс БНАЛАУ хооронд 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 1976 онд Вьентьянд, БНАЛАУ 1981 онд Улаанбаатар хотноо тус тус ЭСЯ-даа нээн ажиллуулж ирэв.  Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд нэн чухал үйл явдал болох 1961 оны 11-р сард НҮБ-ын гишүүнээр элсэхэд Лаосын тал Монгол Улсыг  тууштай дэмжсэн  нь манай хоёр орон нэг нэгийгээ олон улсын тавцанд харилцан дэмжиж ирсэн түүхэн жишиг болон үлдсэн юм.

Өнөөгийн байдлаар хоёр улс “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна.

-Та дипломат албанд 40 жил зүтгэжээ. Эх орноо гадаад улс оронд бүрэн эрхтэй төлөөлдөг Элчин сайдын албыг хашихдаа та юуг зорьж, чухалчилж ажилласан бэ?

-Би төрийн албанд 40 жил ажиллахдаа ихэнх хугацааг нь гадаад харилцааны салбарт буюу дипломат албанд зүтгэжээ. Хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Гэхдээ өөрийн унаган салбараасаа холдож чадахгүй нөхдийнхөө итгэлийг хүлээж, ГХЯ-ны Ахмадын хороон даргаар сонгогдон ажиллаж байна. Гадаад харилцаа,  дипломат алба  бол өргөн мэдлэг, мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан, аливаа жижигхэн алдаа ч гэсэн том хор уршиг дагуулж болзошгүй  салбар юм.

Энэ салбарт ажиллах хугацаандаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган зэрэг олон улсын хурал, хоёр талын дээд хэмжээний айлчлал, уулзалтанд оролцож байв. Мөн Монгол Улсаа төлөөлөн БНСУ болон БНАЛАУ-д Элчин сайдаар тохоон томилогдон ажиллах өндөр хариуцлагатай үүрэг хүлээж байлаа. Чингэхдээ би Монгол Улсын үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьж,  хүлээлгэсэн үүрэг хариуцлага, итгэлийг алдахгүйг хичээн ажилласан.

https://montsame.mn/uploads/content/1830bb62256278477124cba6a81dc655.png

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн хамт

-Лаост томилолт аваад очсон анхны сэтгэгдэл ямар байв, Лаост өнгөрүүлсэн хамгийн дурсамжтай мөч тань юу вэ?

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн 1994 онд БНАЛАУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд орж, Лаос нутагт анх хөл тавьж байлаа. Тэр үед би Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Түүнээс хойш 2015 онд Элчин сайдаар томилогдон очсон. Хоёр дахь удаагаа 20 жилийн дараа очсон болохоор энэ хугацаанд  гарсан өөрчлөлт, хөгжил дэвшлийг харьцуулж, тус орны аядуухан боловч тогтвортой хөгжил, хүн ардынх нь амьдралын түвшинд гарсан дэвшил зэрэг нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа.   

Лаос нутагт олон сайхан дурсамжтай мөчүүд тохиолдож байсан л даа. Лаосчууд маш найрсаг, тайван энгийн, монголчууд бидэнд нэн элгэмсэг ханддаг нь  тэнд ажиллах, харилцан ойлголцоход хялбар байсан. Монголын Засгийн газраас бэлэглэсэн 1000 гаруй хонийг тээвэрлэн аваачиж, Лаосын харьцангуй сэрүүн, уулархаг хойд нутагт нутагшуулах ажилд оролцсон нь тод дурсамж үлдээсэн байдаг.

-Манай хоёр орны дипломат харилцааны ижил төстэй  онцлог тал нь юу гэж та боддог вэ?

-Манай хоёр орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж буй Ази тивийн, далайд гарцгүй, уламжлалт найрсаг харилцаатай хөгжиж байгаа орон.

https://montsame.mn/uploads/content/ad0879b9fa2f87a17656c1dcfdceaffb.png

"Найрамдал" эмнэлгийн эмч, ажилчдын хамт

-Хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд аль салбарын хамтын ажиллагаа сулавтар байна гэж та үзэж байна вэ?

-Монгол, Лаосын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын далайд гарцгүй байдал, дэд бүтцээр төдийлөн холбоогдоогүй зэрэг бэрхшээлээс үүдэн бодит эдийн засгийн  хамтын ажиллагаа нь улс төр, нийгэм, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбартай харьцуулахад сул хөгжсөн. Хоёр орны хоорондын гадаад худалдааны эргэлт маш бага байна. 

БНХАУ-ын Кумин хот БНАЛАУ-ын нийслэл Вьентьяныг холбосон  төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил 2 жилийн өмнө дуусаж одоо ашиглалтад орсон. Энэхүү мега төслийг  хэрэгжүүлснээр манай хоёр орон эх газрын  тээврийн сүлжээгээр холбогдон  худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээгдсэн  гэж үзэж байна. Иймд бид Хятадын “Бүс ба зам” хөтөлбөртэй дэд бүтцээ уялдуулах, БНХАУ-аар дамжин өнгөрөх ачаа тээврийн тухай гурван талын хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй. Чингэснээр манай улс Зүүн өмнөд Ази, АСЕАН-ы орнуудтай Лаосаар дамжин холбогдох бас нэгэн шинэ үүд хаалга нээгдэнэ. Энэ талаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулитын Монголд хэдхэн хоногийн дараа хийх айлчлалын үеэр яригдах байх.

 

https://montsame.mn/uploads/content/2cdf80e9cfeeb5995d26aed19138069c.png

Лаосын Сиенгхуанг муж дахь хонины аж ахуй

-Лаосын Ерөнхийлөгч манай улсад айлчлах гэж байна. Энэ айлчлалын үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ. Улс төр болон бусад салбарт ямар ач холбогдолтой айлчлал болох бол, та юу гэж үзэж байна вэ?

-Энэхүү айлчлалын агуулгад түлхүү анхаарч, цаашид харилцааны цар хүрээг өргөтгөх, ялангуяа бодит эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх  шинэ боломжуудыг нээх,  ажил хэрэг болгох, түүнчлэн эл чиглэлд чухал түлхэц болох баримт бичгүүд байгуулах нь чухал гэж бодож байна.      

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн салбар, тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, хивс зэрэг малын гаралтай бүтээгдэхүүнийг Лаост экспортлох, Лаосын талаас сайн чанарын модон эдлэл болон жимс, хүнсний ногоо зэрэг эко бүтээгдэхүүн импортлох, мөн Монголын талд таатай нөхцөлөөр Лаост газар түрээсэлж хамтарсан аж ахуйн нэгж байгуулан цагаан будаа тариалан Монголд нийлүүлэх талаар тавигдсан ажлын эхлэлийг хоёр талаасаа дэмжин хамтран ажиллах талаар айлчлалын үеэр ярилцах байх гэж бодож байна. Түүнчлэн манай тусламжаар Лаосын Сиенгхуанг мужид барьсан “Найрамдал” эмнэлэг, түүнчлэн хонины аж ахуйг бэхжүүлэх талаар  тодорхой яриа өрнөх болов уу.

Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай манай улсын саналыг Лаос улс анхнаас нь дэмжиж ирсэн. Эл байгууллагын чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, мөн  Монгол Улс АСЕАН-ы албан ёсны түнш болох асуудал, түүнчлэн хоёр талын соёл хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагаанд ахиц гаргасан чухал айлчлал болно гэж бодож байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    11 цаг 13 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    11 цаг 30 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    11 цаг 53 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 4 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    13 цаг 1 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    14 цаг 8 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    14 цаг 29 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    15 цаг 52 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    16 цаг 22 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    16 цаг 29 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    16 цаг 39 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    16 цаг 44 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    17 цаг 39 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    18 цаг 6 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    18 цаг 14 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    18 цаг 37 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    18 цаг 41 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    18 цаг 54 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    18 цаг 59 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    19 цаг 0 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК