Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: Тодорхойгүй, тэгш бус байдлыг арилгах чиглэлээр гишүүн бүртэй тухайлан хамтран ажиллана

2024-7-10
0
ЖИРГЭХ

2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулган өнөөдөр /2024.07.10/ хаалтаа хийлээ. Анхдугаар чуулганаар УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан томилж, Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоож, сайд нарыг томил, байнгын хорооны дарга нарыг сонголоо. Анхдугаар чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн юм. 


Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар гишүүд тангаргаа өргөж, намын бүлгүүд байгуулагдан, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Түүнчлэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилон, Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталж, улмаар хамтарсан Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд танилцуулж, тангараг өргүүллээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлт, сонгуулийн холимог тогтоолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал, эх орныхоо ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж байна. Иймд, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү мэргэжлийн түвшинд  явуулах ёстой.

Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, олон нийт, салбар салбарын дуу хоолой болж, монголчуудын амьдралд тулгамдаж байгаа болон шинэ тутам үүсэж буй асуудлуудын бодит шийдлийг олж, зохих хууль тогтоомжид тусгуулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Улмаар Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч байгууллага гэдгийг баталгаажуулж, олон нийтийн зүгээс Улсын Их Хуралд өгөх үнэлэмж, итгэлийг дээшлүүлэх шаардлага бидний өмнө байна.

Иймд тангаргаа өргөсөн гишүүд Та бүхэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын төрийн тогтолцоо, парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг анхааралдаа авахаас гадна улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй ажиллахыг хүсье. Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүн бүр ажилтайгаа сайтар танилцаж, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, санаачлах хууль тогтоомжийн чиглэлээ тодорхойлон иргэд, олон нийттэй уулзалт, хурал зохион байгуулж идэвхтэй ажиллах нь зүйтэй байна.

Улсын Их Хурлын даргын хувиар Та бүхний мэргэжил, туршлагад үндэслэн салбар салбарын эрх зүйн орчинд тулгамдсан асуудлыг тодорхойлох, холбогдох хууль эрх зүйн орчныг нарийвчлах, тодорхойгүй, тэгш бус байдлыг арилгах чиглэлээр гишүүн бүртэй тухайлан хамтран ажиллахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, үүрэг хариуцлагын зохистой түвшинг баталгаажуулах, зах зээлийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар ойрын хугацаанд  ажлын хэсэг байгуулж, зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх болно. Илүү мэргэжлийн бүтээлч, ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч хэлэлцүүлгийн үр дүнд цагаа олсон, бодитой, үр ашигтай бодлогыг дэвшүүлж, хяналт тавьж, дүгнэж чаддаг шинэ цагийн улс төрийн соёлын төлөө хамтран ажиллацгаая. Шинээр бүрдэж байгаа хамтарсан Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сан, 20 минутын хот, Шинэ хоршоо болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг чухал бодлого, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй байна. Эдгээр бодлогын баримт бичиг, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудал юм. Иймд энэ чиглэлээр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа намууд үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын залгамж чанарыг хадгалсан, ирээдүйг харсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон хамтарсан Засгийн газрын гишүүдэд ажлын өндөр амжилт хүсье. Анхдугаар чуулган хаагдсаныг мэдэгдье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Vincent Reno (127.0.0.1)
    Can I get my stolen or scammed Crypto back// Lost Recovery Masters Got You I was scammed over ( $275,000 ) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money and I came across a lot of Testimonies about Lost Recovery Masters recovery Experts. I contacted them providing the necessary information and it took the experts about 36hours to locate and help recover my stolen funds. I am so relieved and the best part was, the scammer was located and arrested by local authorities in his region. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. I strongly recommend their professional services for assistance with swift and efficient recovery. They can be reached through the link below. Website https://lostrecoverymasters.com/ Whatsapp (+44(7537)-105921) Support team Mail Support@lostrecoverymasters.com
    2024 оны 07 сарын 12 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Юм хийдэггүй, юм бүтээдэггүй, юм сэтгэдэггүй хүн хөгждөггүй, улам ухаан муутай болдог нь энэ хорвоогийн жам шүү дээ. Монголчууд юм хийдэггүй, юм бүтээдэггүй, юм сэтгэдэггүй болохоор яаж ч ухаантай болохов, ухаан муутай болох нь тодорхой шүү дээ. Монголчууд ухаан муутай болохоор сүүлийн 1000 жил өөрийн ухаанаар биш, бусдын ухаанаар, харцаар амьдарч ирсэн. Эхний 600 жилд нь Чингис хэмээх цуст дэээрмчний өвөг дээдэс, Чингис хэмээх цуст дэээрмчин, түүний үр сададын харцаар хөдлөж амьдарч ирсэн. Дараагийн 300 жилд манжуудын харцаар хөдлөж амьдарч ирсэн. Дараагийн 70 жилд нь Оросуудын харцаар хөдлөж амьдарч ирсэн. сүүлийн 30 жилд нь дээрэмчин Америкуудын харцаар хөдлөж амьдарч ирлээ. Монголчуудад өөрийн ухаан байхгүй, ухаан муутай учраас тэр шүү дээ. Одоо бас цаашаа дээрэмчин Америкийн харцаар үргэлжлүүлэн амьдарна гэнэ. Монголчууд өөрийн ухаан муутай, ухаангүй учраас тэр шүү дээ. Гэтэл өмнөд хөрш, хойд хөрш хэний ч харцаар хөдлөх биш, өөрийн ухаанаар хөдлөж, дэлхийн супер гүрэн болж байна.
    2024 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEKSEER80955877UILCHLEX
    2024 оны 07 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    7 цаг 56 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    8 цаг 14 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    8 цаг 36 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 47 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    9 цаг 44 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    10 цаг 51 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    11 цаг 13 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    12 цаг 35 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    13 цаг 6 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    13 цаг 13 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    13 цаг 23 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    13 цаг 27 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    14 цаг 23 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    14 цаг 49 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    14 цаг 57 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    15 цаг 20 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    15 цаг 25 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    15 цаг 37 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    15 цаг 42 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    15 цаг 43 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК