Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Хосбаяр: Хог хаягдлаас эрчим хүч гаргах, дахин боловсруулах төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

2024-7-29
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Зүүн хойд Азийн хотын дарга нарын уулзалт хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотод болох гэж байна. Олон улсын чуулга уулзалтад хэчнээн хотын, хэдэн дарга оролцох гэж байгаа вэ?

-Улаанбаатар хотын санаачилгаар анх зохион байгуулж байсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалт хоёр жил тутамд болдог. Энэ удаагийн VI чуулга уулзалт наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд болох гэж байна. Цар тахлын улмаас сүүлийн хоёр удаагийн форум цахимаар болж байсан бол энэ удаагийнхад өндөр дээд хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирж байгаа. Чуулга уулзалтад оролцогч хотууд дэд бүтэц, хог хаягдлаас эрчим хүч гаргах, эко аялал жуулчлал, ногоон хөгжлийн талаар туршлагаа хуваалцана. Ингэснээр хотууд амьдрахад илүү таатай, байгальд ээлтэй хотыг бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах боломж нээгдэх юм.

-Зүүн хойд Азийн энэ удаагийн чуулга уулзалт ямар сэдвийн хүрээнд өрнөх вэ?

-Зүүн хойд Азийн орнууд онцлогтой. Энэ бүс нутагт хотжилт, эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байгаа. Гэхдээ үүнийг дагаад байгаль орчин, нийгмийн томоохон сорилтуудыг дагуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх талаар хотуудын дарга нар санал солилцоно, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлнэ. Хотжилтыг дагасан сорилтуудыг даван туулахад тогтвортой хөгжил маш чухал байдаг. Энэ удаагийн чуулга уулзалт төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд чиглэж байгаа. Ингэснээр хоёр салбарын давуу талуудыг хослуулан тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх механизмийг санал болгодог.

Чуулга уулзалт хоёр үндсэн хуралдаанаар үргэлжилнэ. Эхнийх нь Тогтвортой дэд бүтэц, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын чиглэлээр төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тухай байх бол хоёрдугаар хуралдааныг эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах тухай сэдвээр хийхээр төлөвлөсөн.

-Хотын тогтвортой хөгжил гэдэгт юуг хамруулж байгаа вэ?

-Хотжилт эрчимтэй явагдаж байгаа Зүүн хойд Азийн орнуудын хувьд ирээдүйд ухаалаг, тэсвэртэй, тогтвортой хотууд байгуулахын тулд бүтээн байгуулалтыг дахин шинэчлэн хийх шаардлагатай байгаа. Тогтвортой хотын хөгжил гэдэг бол маш өргөн цар хүрээтэй ойлголт. Хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг бууруулах нь энэ ойлголтод хамаарна, үүнийг дагаад эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах асуудлууд орж ирнэ. Тогтвортой тээвэр, дэд бүтцийг дэмжих бодлогууд, нийгмийн тэгш байдал, зайлшгүй шаардлагатай үйлчилгээний хүртээмжийг хангах зэрэг тогтвортой хотын хөгжлийн үндсэн тулгуурууд болно.

-Энэ хурлын бас нэгэн үндсэн сэдэв нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тухай байсан. Хотын тогтвортой хөгжлийн салбаруудад төр, хувийн хэвшлийн түншлэлийг яаж хангах юм?

-Хотын тогтвортой хөгжлийн гол салбаруудад дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, нийтийн тээвэр, тээврийн хэрэгсэл, хог хаягдлын менежмент ба дахин боловсруулалт, эдийн засгийн өсөлтөд чиглэсэн аялал жуулчлал зэргийг хамруулж байгаа. Ганц хоёрхноор нь жишээ авъя л даа. Сэргээгдэх эрчим хүч дээр гэхэд нар, салхи, усан цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулах, хувийн болон төрийн байгууллагын барилгуудын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, шинэ барилгын стандартыг нэвтрүүлэх замаар дэмжих боломж байгаа. Нийтийн тээвэр, тээврийн хэрэгсэл дээр аюулгүй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох замаар унадаг дугуй зэрэг моторгүй тээврийн хэрэгслийг ашиглахыг дэмжих чиглэл барина. Харин хог хаягдлын менежмент, түүний дахин боловсруулалтад төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихийн тулд хог хаягдлаас эрчим хүч гаргах, үйлдвэрлэх байгууламжийн төслүүд рүү илүү чиглэх ёстой.  Төрийн хяналт, хувийн хэвшлийн ур чадварыг хослуулах замаар инновацыг дэмжье л гэж байгаа юм, товчхондоо. Энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд ч энэ талаар тусгасан байдаг.

-Хог хаягдлаас эрчим хүч гаргах, хог хаягдлыг дахин боловсруулах төслийг дэмжинэ гэж байна. Одоо манай улс, нийслэл Улаанбаатар хог хаягдлаа яаж устгадаг юм бэ, бас жилд хэчнээн тонн хог хаягдал гаргадаг вэ?

-Хамгийн сүүлийн судалгаагаар Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдэд жилдээ 1.5 сая тонн хог хаягдал ирж байгаа. Энэ нь сүүлийн таван жилд 18.5 хувиар өссөн үзүүлэлт. Гэтэл бид энэ 1.5 сая тонн хог хаягдлынхаа 80 гаруй хувийг ландфилд булж, 11.4 хувийг нь л дахин боловсруулж, үлдсэн багахан хувийг нь шатааж устгадаг гэсэн үг. Дэлхийн улс орнууд ландфилийн аргаас аль болох татгалзаж, дахин боловсруулалт руу чиглэсэн гэдгийг өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа орнуудын жишээнээс харж болдог. ХБНГУ гэхэд ландфилийн аргыг огт ашигладаггүй, Скандинавын орнууд хог хагдлынхаа ердөө 1-2 хувийг л ландфилд булж устгадаг байх жишээ байна. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэж хүлэмжийн хийг бууруулах тухай тусгасан байдаг. Нэг ёсондоо бид ч бас дэлхийн сайн жишгүүдийн адил хог хаягдлыг дарж булахаас дахин боловсруулалт руу гэсэн чиглэлийг барьж ажиллаж байгаа.

-Ландфилийн аргаар булахаас татгалзаж, боловсруулалт руу оруулахын тулд эхлээд мэдээж хог хаягдлынхаа бүтцийг тодорхойлж үйлдвэрүүдээ барьж байгуулах хэрэгтэй байх л даа. Энэ талаарх судалгааг хуваалцаж болох уу?

-Улаанбаатар хотын төвлөрсөн гурван цэгт ирж байгаа хог хаягдлыг бүтцээр нь аваад үзвэл нийт хог хаягдлын 60 хувь нь ахуйн хог хаягдал, 25 хувь нь гэр хорооллын үнс, 15 хувь нь барилгын хог хаягдал байгаа. Эндээс харахад нийт хог хаягдлын 60 хувийг эзлэдэг ахуйн хог хаягдлыг дахин боловсруулалтад оруулах нь илүү үр дүн авчрахаар харагдаж байна.

Одоо манай улсад 34 дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа эрхэлдэгээс идэвхтэй ажилладаг нь 17. Гэхдээ эдгээр нь ихэвчлэн хатуу буюу хуванцар, төмөр, цаасыг л дахин боловсруулалтад оруулдаг, ахуйн хог хаягдлаа ихэнхийг нь ландфил рүү оруулдаг.

Хог хаягдлыг булах арга буюу ландфил нь маш их талбайг хамардаг, хөрсийг ихээр бохирдуулдаг, агаар орчныг мөн бохирдуулдаг, улс орнууд татгалзаад байгаа арга л даа. Улаанбаатар хот ч дахин боловсруулдаг 11.4 хувийг нэмэгдүүлж, ландфилд булдаг 80 гаруй хувийг бууруулахаар ажиллаж байгаа. Энэ чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, үйлдвэрүүдийг барьж байгуулж байна. Барилга хот байгуулалтын яамны санхүүжилтээр 108 тонн хогийг ангилан ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Швейцарын хөгжлийн агентлагтай хамтраад 3600 тонн, Европын холбооны санхүүжилтээр 36000 тонн хог ангилан ялгах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулах байх. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 144 мянган тонн хогийг дахин боловсруулах үйлдвэр, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 1800 тонн шилийг дахин боловсруулах үйлдвэр энэ онд ашиглалтад орчих байх. Хог шатаах хоёр ч үйлдвэрийг мөн л төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулж байгаа. Энэ хоёр үйлдвэр ашиглалтад орчихвол жилдээ 480 мянган тонн хогийг шатааж устгаж чаддаг болно.

-Таны хэлсэн бүтцээр нийт хог хаягдлын бас чамгүй хувийг үнс эзэлдэг юм байна. Үнсний хог хаягдлыг дахин боловсруулах боломжууд юу байгаа вэ?

-Нийт хог хаягдлын 25 хувийг үнс эзэлж байгаа. Ахуйн үнс бол сайжруулсан шахмал түлшнээс гарч байгаа. Гурван жилийн өмнө сайжруулсан түлшний үнс, техникийн шаардлагыг баталсан байдаг. Энэ стандартын дагуу үнсийг үйлдвэрийн үндсэн түүхий эдээр ашиглах боломжтой гэдэг судалгааг мэргэжлийн байгууллагаас хийсэн байгаа.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
    28 мин
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    15 цаг 11 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    15 цаг 52 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    15 цаг 55 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    16 цаг 18 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    16 цаг 48 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    16 цаг 58 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    17 цаг 45 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    18 цаг 59 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    19 цаг 0 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    19 цаг 22 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    19 цаг 32 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    20 цаг 15 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    20 цаг 28 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    20 цаг 29 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    21 цаг 11 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    22 цаг 13 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    22 цаг 14 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    22 цаг 17 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    22 цаг 36 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК