Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Улаанбаатар хот дэд бүтцийн хүндрэлээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэнэ

2024-8-02
0
ЖИРГЭХ

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байгаа юм.

Чуулганы эхний илтгэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тогтвортой хөгжил" төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлдээ, “Миний бие газрын хөрсөн дээрээ -40 хэм хүрч хүйтэрдэг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн захирагчаар ажиллаж байна. Та бүхэн Улаанбаатар хотын хамгийн таатай цаг үед морилон ирээд байгааг онцолж хэлэхийг хүслээ. Зүүн Хойд Азид хотжих хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж, 5-8 сая хүн амтай АНУ-ын Нью-Йорк хотын хэмжээний хотууд олноор бий болж байгаа тоо баримт байна. Хот гэдэг бол амьд организм учраас аз жаргал, бухимдал, завтай, завгүй гэх мэт олон өнгө аяс, хэв маягаар хөгжиж ирсэн. Хөгжлийн аль ч үе, олон сорилт дунд хотууд оршин тогтносоор байгаа. Тухайлбал, агаарын бохирдол гэдэг том асуудал. Үүнийг дагасан хот төлөвлөлт, дэд бүтэц, орон сууцжуулалт, нийтийн тээвэр зэрэг асуудал 200 жилийн өмнө үүссэн хотод байна, 20 жилийн өмнө сууриа тавьсан хотуудад ч байна. Хотуудад тулгарч байгаа асуудлуудыг ярилцах, цаашлаад хотууд гамшиг, сорилтод тэсвэртэй болох нь хурцаар тавигдаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том сорилт. 2023 он хамгийн дулаан жил байсан. Уур амьсгалын хэт халалт Америк тивийг түймэр бий болгож байхад, Ази, Африкт ган гачиг, үер усны аюул нүүрлээд байлаа. Гамшгаас үүдэлтэй хохирол 2016 оноос тасралтгүй өссөөр жилийн 500 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ том сорилтыг төр дангаараа даван туулах боломжгүй. Цаашид Улаанбаатар хот төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ бүхнийг шийдэх уриалга гаргаж, Та бүхнийг урьсан юм. Монгол Улсын Их Хурлаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх эрхийг Улаанбаатар хотод өгсөн. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилт олсон хотуудын туршлагыг энэ удаагийн форумаар илүүтэй сонсохыг хүсэж байна. Монгол Улсын Засгийн газраас "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаад байгаа. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд салбар хоорондын уялдааг хангасан нийгмийн суурь хэрэгцээнд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтцийг бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтыг дан ганц төсвийн эх үүсвэрээр шийдвэрлэх боломжгүй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах бодит хэрэгцээ шаардлага тулгарсан. Иймд холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлт хийж, Монгол Улсын нийслэл хот, бүс нутгийн дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан даван туулахаар төлөвлөөд байна. Хотын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс, тулгамдсан асуудлуудыг нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээгээр оновчтой тодорхойлж, асуудлын шалтгааныг шийдвэрлэхийн төлөө төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, иргэд, аж ахуйн нэгж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн тээж ажиллана” гэлээ. 

Санкт-Петербург, Сөүл хотууд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрхэн амжилт олж буй туршлагаасаа хуваалцав

Үргэлжлүүлэн ОХУ-ын Санкт-Петербург хотын тээврийн хорооны дарга Енокаев Валентин Кемилевич “Дэд  бүтэц, тээврийн хөгжлийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, үр дүнтэй ашиглах нь” сэдвээр хотдоо хэрхэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг амжилттай татсан туршлагаа хуваалцав. Тэрбээр илтгэлдээ, Санкт-Петербург хотод хэрэгжиж буй төслүүдийн жишээн дээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бодит жишээнүүд байдаг аж. Манай хот Пулково нисэх онгоцны буудлын өмчид хамаарах объектуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгох, сэргээн засварлах, ашиглах гэрээ, Балкан талбайгаас Шушари тосгоноор дамжин Славянка бичил дүүрэг хүртэлх трамвайн шугам барих концессын гэрээ, Санкт-Петербург хотын Красногвардейски дүүрэгт трамвайн сүлжээг бий болгох, сэргээн засварлах, ашиглах тухай концессын гэрээ, Баруун хурдны зам (Western High-Speed Diameter) зэрэг томоохон төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Мөн БНСУ-ын Сөүл хотын захиргааны тээврийн газрын дарга Ли Жин Гү “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сөүл хотын тогтвортой тээврийг хөгжүүлэх нь” сэдвээр хотынхоо тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй жишиг төслүүдийг танилцууллаа. БНСУ-ын нийслэл Сөүл хот нийтийн тээврийн шинэчлэлийг 2004 оноос эхлүүлсэн байна. Энэ хүрээнд төрийн өмчийн автобусны үйлчилгээ, ухаалаг тээврийн карт буюу ухаалаг төлбөрийн систем, инновацад суурилсан, хязгааргүй дамжин өнгөрөх "Climate Card" болон хотын төмөр замын сүлжээ, тэр дундаа хөнгөн галт тэрэг (LRT)-ийг амжилттай нэвтрүүлжээ. 

Л.Хосбаяр: Хотын хог хаягдлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ

Тэгвэл Нийслэлийн засаг даргын Нийгмийн салбар, Ногоон хөгжил болон агаар,орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ, “Хотжилтын хамгийн том асуудлын нэг нь хог хаягдал болоод байгаа. Улаанбаатар хотын хувьд ч энэ нь тулгамдсан асуудлын нэг. Манай  хотын төвлөрсөн хогийн цэгүүдэд жилдээ 1.5 сая тонн хог хаягдал ирдгээс ихэнхийг нь буюу 80 гаруй хувийг нь ландфильд дарж булж байна. Сүүлийн таван жилд хог хаягдал 18.3 хувиар өссөн нь хотжилтын эмзэг сэдэв юм. Энэ хог хаягдлын ердөө 11.4 хувийг нь л дахин боловсруулалтад оруулдаг. Дахин боловсруулалтад оруулдаг хог хаягдлын хувь хэмжээг ихэсгэх нь үндсэн зорилт болж байна. Энэ хүрээнд 2040 он гэхэд нийт хог хаягдлынхаа хамгийн ихдээ найман хувийг л ландфильд булах зорилго тавин ажиллаж байна. Хог хаягдлыг дарж булах биш, дахин боловсруулалтад оруулах талаар эрх зүйн баримт бичгүүддээ манай улс харьцангуй сайн тусгасан. "Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого", Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэж хүлэмжийн хийг бууруулах тухай тодорхой заасан байдаг. Дэлхийн улс орнуудын сайн жишгийн адилаар Монгол Улс, Улаанбаатар хот хог хаягдлыг дарж булахаас дахин боловсруулалт руу гэсэн зарчмыг барин ажиллаж байна. Хог хаягдлаас эрчим хүч гаргах, дахин боловсруулах төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд энэ тухай тодорхой заасан байдаг. Товчхон хэлэхэд төрийн хяналт, хувийн хэвшлийн ур чадварыг хослуулан инновацыг дэмжиж ажиллана. Зүүн хойд Азийн хотуудын шинэлэг шийдэл, шилдэг туршлага, сургамжийн талаар санал солилцсоноор амьдрахад илүү таатай, хүлэмжийн хийг бууруулж чадах, байгальд ээлтэй хотыг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах боломж нээгдэнэ. Би дараах саналыг илтгэлийн төгсгөлдөө дэвшүүлж байна.

  1. Хог хаягдлын тухай болон Сууц өмчлөгчдийн тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулж хог хаягдлын менежментийг илүү тодорхой, оновчтой байдлаар тусгах хууль зүйн шаардлага байна.
  2. Хог хаягдлыг боловсруулдаг үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна.
  3. Хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй.
  4. Дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах шаардлага бий.
  5. Бид жилд дахин боловсруулж чадаж байгаа 11.4 хувиа нэмэх төрийн бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ одоо байгаа тогтолцооны менежментийг сайжруулах шаардлагатай.

Хуралд оролцож буй зочдоо хотуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтран ажиллахыг уриалж байна. Энэ ч хүрээнд төр хувийн хэвшил, гадаад хамтын ажиллагааг сайжруулах замаар Улаанбаатар хотын хог хаягдлын асуудалд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг. Чуулга уулзалт үргэлжилж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    80955877
    2024 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    XUCHINDUULI80955867
    2024 оны 08 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ANUSDI80955877
    2024 оны 08 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    13 цаг 32 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    14 цаг 13 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    14 цаг 16 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    14 цаг 39 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    15 цаг 9 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    15 цаг 19 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    16 цаг 6 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    17 цаг 20 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    17 цаг 21 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    17 цаг 43 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    17 цаг 53 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    18 цаг 36 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    18 цаг 49 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    18 цаг 50 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    19 цаг 32 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    20 цаг 34 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    20 цаг 35 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    20 цаг 38 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    20 цаг 57 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    21 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК