Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Хосбаяр: Монголын старт-апууд Японы технологийн салбарынхантай хамтрах боломж нээгдэж байна

2024-8-19
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Японы бизнес, инновацын форум болж байна. Энэ форумын хамгийн эхэнд эрэмбэлэх зорилго юу вэ?

-Энэ удаагийн Монгол-Японы форумыг Нийслэлийн Бизнес, инновацын газар, Японы Олон Улсын Хамтын Ажилллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран зохион байгуулж байна. Япон бол манай улсын хамгийн том хандивлагчдын нэг байсан. Одоо бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа цөөн орны нэг. Бизнес форумын нэг зорилго нь хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, бүхий л салбарт өргөжин хөгжүүлэх байгаа. Энэ хүрээнд Монгол Японы хамтарсан “Ай Ти консерциум” байгуулахаар болж санамж бичгийг үзэглэлээ. Санамж бичгийг Японы “Готанда валлей”-гийн ТУЗ”-ийн захирал Мори Ёшитакатай үзэглэсэн.

-Япон улс бол технологийн салбарт тэргүүлэх улсын нэг. Ийм санамж бичиг байгуулснаар манай улсын технологийн салбарынхан Япон улсын туршлагаас судлах боломж нээгдэж байна гэсэн үг үү?

-Ингэснээр Монголын Ай Ти салбарт ажиллаж байгаа старт-ап компаниуд Японы компаниудтай хамтрах боломж нээгдэж байгаа. Цаашлаад аутсорсинг үзүүлээд явах ч боломжтой болж байна гэсэн үг. Нийслэлийн Засаг дарга Япон Улсад ажиллахдаа Токио хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болсны дагуу ийм боломж нээгдэж байгаа юм.Япон Монголын технологийн чиглэлийн компаниудын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих, энэ салбарт ажиллаж байгаа олон мэргэжилтэн, оюутан солилцоо хийх зэргээр салбарын хамтын ажиллагаа өргөжих эхлэл энэ форумаар тавигдлаа гэж хэлж болно. 

-Өнөөдрийн форумаар технологийн салбаруудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Ер нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ямархуу байдаг вэ?

-Улаанбаатар хотод тулгараад байгаа олон тулгамдсан асуудлуудыг орчин үеийн инновацад суурилсан технологиор шийдэх гарцыг өнөөдрийн Монгол Японы бизнес, инновацын форумаас эрэлхийлж байгаа. Олон ч сонирхолтой танилцуулгуудыг форум дээр сонслоо. Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өнөөдрийн бидний зорилго болоод байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан. 

-Харьцуулсан тоо баримтууд хэлж болох уу. Эдийн засгийн түншлэлтийн хэлэлцээр байгуулснаар экспорт, импортын хэмжээ яаж өөрчлөгдсөн бэ?

-2023 онд хоёр улсын худалдааны эргэлт 731.3 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байсан 2016 онтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар хөрөнгө оруулалт, хоёр улсын худалдааны эргэлт огцом өссөн. 2018 онд экспорт 88.6 хувиар, импорт 69.7 хувиар өссөн нь энэ хэлэлцээр ямар чухал байсныг харуулдаг. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед тээвэр ложистикоос болоод экспортын хэмжээ буурсан байдаг. Манай улсын хувьд экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүний хувь хэмжээгээр нэхмэл эдлэл, нэхмэл эдлэлийн түүхий эд жин дардаг байсан бол сүүлийн жил буурч эрдэс бүтээгдэхүүн, түүгээр хийсэн эдлэл хамгийн их экспортолсон байна лээ. Харин Японоос импортолдог бараа бүтээгдэхүүний хамгийн их нь суудлын автомашин байгаа. Энэ тоо өнгөрсөн жил гэхэд л 16.8 хувиар өссөн. Цар тахлын үед буураад байсан хөрөнгө оруулалт өнгөрсөн жилээс эргээд өссөн үзүүлэлттэй байгаа.

-Форумын нээлтэд хэлсэн үгэндээ Та “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ” гэж онцолж байсан. Буураад байсан хөрөнгө оруулалт ч эргээд өсөж байгаа юм байна. Одоо Япон улсын хэчнээн аж ахуйн нэгж манай улсад үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Ер нь энэ бүхнээс харахад хандивлагч, хүлээн авагч гэсэн харилцаатай байсан хоёр улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж энийн засгийн хамтын ажиллагаагаа тэлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг харж болно. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаас хойш хамгийн сүүлийн үеийн судалгаагаар импортын тарифын хөнгөлөлт эдэлдэг 103, экспортын тарифын хөнгөлөлт эдэлдэг 92 аж ахуйн нэгж байдаг. Одоо манай улсад үйл ажиллагаа эрхэлдэг Япон Улсын 670 гаруй аж ахуйн нэгж байдаг юм билээ. Өнөөдрийн форумаар технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж, сайн туршлагуудыг Монголдоо нутагшуулахыг хичээж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    10 цаг 18 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    10 цаг 59 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    11 цаг 2 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    11 цаг 25 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    11 цаг 55 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    12 цаг 5 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    12 цаг 52 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    14 цаг 6 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    14 цаг 7 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    14 цаг 29 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    14 цаг 39 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    15 цаг 22 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    15 цаг 35 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    15 цаг 36 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    16 цаг 18 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    17 цаг 20 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    17 цаг 21 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    17 цаг 24 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    17 цаг 43 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    17 цаг 50 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК