Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Булгантамир: “Clean up” төслийнхөн электрон хаягдлыг бууруулах акц зохион байгуулна

2024-8-22
0
ЖИРГЭХ

“Clean up” төслийн санаачлагч Н.Булгантамиртай ярилцлаа.


-“Clean up” төслийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Та бүхэн энэ удаад ямар сэдвийн хүрээнд, хэрхэн өрнүүлэхээр зэхэж байна вэ?

-Анх Эстони улсад World Cleanup day хэмээх олон нийтийн цэвэрлэгээний уриалгыг дэвшүүлсэн нь дэлхийн 190 гаруй орны сая сая хүмүүс нэгдэж, эх дэлхийгээ хогноос салгая, цэвэрлэе гэдэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг өдөр болсон юм. Энэхүү уриалгын хүрээнд бид “Clean up” бүх нийтийн цэвэрлэгээг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд НҮБ-аас есдүгээр сарын гурав дахь долоо хоногт хэмээн зарласан учир бид есдүгээр сарын 21-нд хийхээр төлөвлөлөө.

Өмнө нь бид аль болох өргөн хүрээг хамруулах, тэр дундаа залуучуудыг олноор татан оролцуулахыг зорьж, 6800 орчим хүнийг хамруулж байлаа.

Энэ удаад концепцоо жаахан өргөжүүлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зөвлөлөөс гаргасан томоохон зорилтуудын нэг болох электрон хог хаягдлыг онцлохоор шийдсэн. Электрон хог хаягдал гэж юу вэ, хүн болон байгальд ямар хор хөнөөлтэй юм, дэлхийн бусад улс оронд энэ төрлийн хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулдгийг таниулах үүднээс томоохон акц зохион байгуулна.

Дэлхий нийтэд zero west буюу үйлдвэрлэгчид анхнаасаа хог тарихгүй байя, хог болдоггүй зүйлийг үйлдвэрлэлд нэвтрүүлье, байгальд ээлтэй материал буюу олон удаагийн хэрэглээтэй даавуун уут хэрэглэдэг байя гэх мэтээр уриалга, хандлага өрнөж эхлээд байна. Жишээлбэл, баруун орнуудад гэхэд  бага, дунд сургуулийн сурагчдад хуванцар савтай ус, ундаа уулгүйгээр өөрсдийн усны савыг хэрэглэх, байнга авч явахыг хэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Манай ерөнхий боловсролын сургуулиуд ч энэ ойлголтыг зааж зөвлөөд эхэлсэн. Мэдээж үүний цаана аль болох л хог хаягдал бага үүсгэх зорилготой.

-Тэгэхээр та бүхэн энэ удаад үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг хог хаягдал багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг уриална гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. НҮБ-аас гаргасан судалгаагаар хүн өдөрт дунджаар хоёр кг хог хаягдал гаргадаг юм байна. Энэ нь нэг хүн жилдээ 1.5 тонн хог хаягдал үйлдвэрлэж байна гэсэн үг. Тиймээс дэлхий нийт хог хаягдлаа ангилдаг, дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн ашиглах хандлага руу хэдийнэ шилжчихсэн. Жишээлбэл, Япон улсад хог хаягдлаа 34 ангилж байна. 2020 оны Токиогийн олимпын медаль нь дахин боловсруулдаг хог хаягдлаар хийсэн гэдгээрээ онцлогтой байсан.

Нидерланд улс дахин боловсруулдаг хог хаягдлын парктай болсон гэдгээрээ дэлхийн анхааралд байна. Хог хаягдлын парк гэдгийг манайхаар жишиж ярихад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж буй бүх тохижилтыг дахин боловсруулах хог хаягдлаар хийсэн байна гэсэн үг л дээ. Саяхан болж өнгөрсөн Парисын олимпоор тухайн бүтээлийн гол түүхий эд хог хаягдлаас бүтсэн учраас илүү алдартай болж байх жишээний.

Ингээд дэлхий өөрөө хог хаягдлыг дахин боловсруулаад эндээс эдийн засгийн эргэлт, эрчим хүчний хэмнэлт хийдэг хандлагад шилжиж байна. Харин манай улсад хог хаягдлаа ангилах талаар одоо л ярьж эхэлж байна. Гэсэн атлаа “Ангилаад яах юм бэ, хааш хийх вэ” гэдэг асуудал үүсээд байдаг. Тэгэхээр бидний зүгээс, “Clean up” төслийн зүгээс санал болгож байгаа шийдэл нь иргэн та өрхийн хэмжээнд хогоо ангилаач гэдгийг уриалж байгаа юм. Жиишээлбэл, миний хувьд Австралид гурван сар амьдарсан. Тэнд хуванцар хог хаягдлаа цуглуулаад сард 200 ам.доллар олох боломжтой байдаг. Тиймээс бид ч бас өнөөдөр ийм дадалд хэвшье гэж байгаа юм. Энэ бол иргэн нэг бүрийн ухамсар, хандлагын асуудал. Төр заавал үүнд оролцоод байх шаардлагагүй. Төр системээр нь хангаж байж хогийг ангилах ёстой гээд суугаад байж болохгүй. Магадгүй өрхийн түвшинд “Хуванцар хог хаягдлаа цуглуулаад хэрэглээний мөнгөө гаргаж ав” гэдэг  шаардлагыг хүүхдэдээ тавиад, хэвшүүлчихэж болно шүү дээ. Харин шийдвэр гаргах түвшинд, төрд хандаж  уриалахад үйлдвэрлэгчдийг анхнаасаа хог болох зүйлээр бүтээгдэхүүнээ битгий хийгээч гэдэг шаардлагагыг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүддээ тавихыг уриалж байгаа юм. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс тань аль болох бага л хог хаягдал гардаг баймаар байна. Эсвэл дахин боловсруулж, ашиглах боломжтой байлгаач гэж байгаа юм. Дэлхий нийт ч ийм хандлагад шилжиж байгаа учраас энэ удаагийн Clean up day бүх нийтийн цэвэрлэгээний өдөр байхаас гадна нөлөөллийн аян байх болно.

-Хамрах хүрээг хэрхэн төсөөлж  байна вэ. Тухайн өдөр болох нөлөөллийн аяны талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Арга хэмжээ болох есдүгээр сарын 21-нд 1000 орчим залуу цуглараад хотын төвөөр явж, хуванцар хог хаягдлыг цуглуулна. Ингээд хуванцар хогоо хийх боломжтой 20 орчим хогийн савыг нийслэл хотын төвөөр байрлуулна. Энэ хогийн савыг бид арга хэмжээ болохоос 10-14 хоногийн өмнө байруулна. Ингээд тэнд цугларсан хуванцар савыг холбогдох газарт нь хүргэж борлуулаад тухайн мөнгөөрөө Монгол Улсын баруун хязгаарт байгаа аль нэг сумын  сургуульд хүүхэд ашиглах боломжтой ямар нэг зүйлийг  бүтээхээр бэлтгэж байна. Үүгээрээ бид хотын А цэгээс долоо хоногт гарч буй хог хаягдлын мөнгөөр юуг бүтээж болохыг бодитоор харуулахыг зорьж байгаа юм.

Мөн бидний акцад нэгдсэн залуучууд маань гэртээ байгаа электрон хог хаягдлыг цуглуулж авчирна. Ингэснээр овоо шиг хэмжээтэй электрон хог хаягдал цугларна. Есдүгээр сарын 21-нд цугларах хүмүүсийн хувьд насны хязгаар байхгүй. Залуу гэр бүл, хүүхэд залуучууд, оюутнууд, автомашин сонирхогч, дугуй унадаг залуучууд гээд нийгмийн бүхий л сегментийнхнийг хамруулна. Ингээд нийгмийн бүх төлөөллийнхөн маань цуваа болж алхана. Үүгээрээ бид хогоо ангилах нь ямар чухал вэ, электрон хог хаягдал гэж юу вэ гэдгийг танилцуулах юм.

-Электрон хог хаягдлын талаар ийм өргөн хүрээг хамарсан нөлөөллийн ажил болж байгаагүй санагдаж байна. Энэ төрлийн хог хаягдлын хор уршгийн талаар та ямар мэдээлэл өгөх вэ?

-Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд хоёр төрлийн тодорхойлолт  байдаг. Эхнийх нь ахуйн, хоёр дахь аюултай хог хаягдал. Аюултай дотор хортой бодис ялгаруулдаг гэдэг агуулгаараа электрон хог хаягдал багтдаг. Энэ хуульд зааснаар аюултай хог хаягдлыг булж болдоггүй ч мэдэгдэхгүйгээр, нууцаар  булах тохиолдол манай улсад гарсаар байна.

Энэ нь эргээд хөрс, агаарт маш их хэмжээний хорт бодис ялгаруулж, бохирдуулсаар байгаа. Бидний судалснаар манай улсад электрон хог хаягдлын тусгай зөвшөөрөлтэй ганцхан компани байна. Тиймээс энэ компанийг тухайн өдрийнхөө арга хэмжээнд уриад, олон нийтэд энэ төрлийн хог хаягдал, түүнийг хэрхэн ангилж, хаях талаар мэдээлэл түгээж хамтарч ажиллана.

Мэдээж электрон хог хаягдлаа зориулалтын дагуу хаядаг, дахин боловсруулдаг сайн жишгүүдийг энэ өдөр мөн олон нийтэд түгээнэ. Электрон хог хаягдал бол маш олон сөрөг нөлөөтэй. Тухайлбал, хорт хавдар үүсгэдэг талаар хүн бүр мэддэг ч айл бүрт ямар нэг хэрэглэдэггүй утас, юуны ч юм зай гэх мэтээр хэрэгцээ хангахаа больсон электрон хог хагядал байж л байдаг. Харин манай улсад электрон хог хаягдал гэхээр зайгаар төсөөлөөд байдаг талтай. Жишээлбэл, зарим үйлчилгээний газарт зай цуглуулдаг сав байх болсон. Гэтэл электрон хог хаягдал бол зөвхөн зай биш, тоног төхөөрөмж, сүлжээнд холбогдож байгаа бүх зүйлийг хамруулан ойлгох хэрэгтэй. Эргээд энэ нь ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг таниулах үүднээс акц болгон зохион байгуулъя гэж байгаа юм.

-Энэ удаагийн нөлөөллийн аяны үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Нийгмийн бүхий л харилцааг эрх зүйн орчноор зохицуулж байгаа шүү дээ. Тиймээс эргээд Хог хаягдлын тухай хууль руугаа л орно. Энэ хуульд иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон тодорхой заалтууд байдаг ч хэрэгждэггүй. Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайд хог хаягдал үүсгэхэээр бол эд хөрөнгө дээр зар сурталчилгаа байршуулах, шашны болон шашны бус эд зүйлсийг байршуулахгүй гэдэгт заалт бий. Гэтэл бид дуртай газраа очоод шонгийн модон дээр зарлалаа наачихдаг байх жишээний. Тэгэхээр  нэгдүгээрт, бид өөрсдөө соёлд хэвшээгүй байна. Хоёрдугаарт, бид дандаа бусдаас үр дүн хүлээгээд байдаг. Заваан байна, яах вэ л гээд байдаг.  Гэтэл хуульчлаад  үүрэг болгосон зүйлийг ч биелүүлдэггүй байх жишээний.  Энэ бүхэнд хяналт гэхээсээ илүү үр дүнтэй арга нь нөлөөлөл. Төлөвшиж байгаа хүүхэд, залуучууд маань дуртай газраа хогоо хаядаггүй байх, ээж аавдаа үлгэр жишээч байхад нь нөлөөллийн аян тус болох учиртай. Тийм ч учраас бид бага ангиас нь  энэ талаарх мэдлэг, мэдээлэл ойлголт өгөхийн тулд Хан-Уул дүүргийн сургуулиудын бага ангиудад хуванцар хог хаягдлыг цуглуулж байхаар ярилцаж байна. Ингээд тухайн хог хаягдлыг авдаг байхаар зохицуулалт хийхээр ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    10 цаг 18 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    10 цаг 59 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    11 цаг 2 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    11 цаг 25 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    11 цаг 55 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    12 цаг 5 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    12 цаг 52 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    14 цаг 6 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    14 цаг 7 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    14 цаг 29 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    14 цаг 39 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    15 цаг 22 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    15 цаг 35 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    15 цаг 36 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    16 цаг 18 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    17 цаг 20 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    17 цаг 21 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    17 цаг 24 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    17 цаг 43 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    17 цаг 50 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК