Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Наранчимэг: Барилгын зоорийн давхарт газар доорх ус орж ирсэн тохиолдолд гидрогеологийн судалгаа хийж усны түвшинг бууруулах ёстой

2024-9-05
0
ЖИРГЭХ

Орон сууцны зоорийн давхарт орж ирсэн газар доорх усны түвшинг бууруулах, газар доорх устай газар хэрхэн барилга байгууламж барих асуудлаар ШУТИС-ийн ахлах багш, доктор Б.Наранчимэгтэй ярилцлаа.


-Улаанбаатар хотын орон сууц, хотхон хорооллын зоорийн давхрууд хөрсний усанд автаж насосоор соруулах ажлыг гүйцэтгэж байна. Хөрсний ус барилгын бүтээцэд хэрхэн сөрөг нөлөөтэй вэ?  

-Хүмүүс хөрсний ус гэж ярьдаг ч энэ бол газар доорх ус юм.  Газар доорх устай газар барилга байгууламж барих гэж буй тохиолдолд мембран филтер дэвсэж барилгаа усанд автуулахгүй байх хамгаалалтын технологийг ашиглах ёстой. Манай улсын барилгын компаниуд усны түвшин хамгийн бага буюу дөрөвдүгээр сард барилгаа бариад эхэлдэг. Энэ үед усны түвшин хамгийн бага байгаа учраас газар доорх ус гарч ирэхгүй. Гэтэл зургаа, долоодугаар сарууд буюу усны түвшин нэмэгдэх үед барилгын суурь луу ус орж ирдэг. Газар доорх ус  удаан хугацаанд зоорийн давхарт нэвчиж орвол барилгын бүтээцэд өөрчлөлт орж арматур төмөрт зэврэл явагддаг. Урт хугацаандаа барилга нурах аюултай. Өнгөрсөн жил барилгын бүтээцэд өөрчлөлт орсны улмаас АНУ-д барилга бүхэлдээ нурсан явдал гарсан.

-Газар доорх усыг хэрхэн зайлуулах вэ?

-Олон улс орон мембран филтер дэвсэж барилгаа усанд автуулахгүй байх хамгаалалтын технологийг ашиглаад эхэлсэн. Манай улс ч мөн ялгаагүй энэ технологийг ашиглах боломжтой. Харамсалтай нь барилгын компаниуд газар доорх усаа шавхалгүйгээр барилгаа бариад эхэлчихдэг. Үүний улмаас асуудлууд ар араасаа ундардаг. Нэгэнт барилгын зоорийн давхарт газар доорх ус орж ирсэн тохиолдолд гидрогеологийн судалгаа хийж усны түвшинг бууруулна. Өөрөөр хэлбэл худаг өрөмдөж усыг тогтмол зайлуулна гэсэн үг.  

-Газар доорх усны түвшинг бууруулснаар эрсдэл үүсэх үү?

-Монгол Улс газар доорх усныхаа 90 гаруй хувийг хэрэглэдэг. Тэр дундаа ундсны усандаа хэрэглэдэг. Голын хөндий орчмын газар доорх усны түвшин газрын гадаргатай хамгийн ойр буюу 2-3 метрт байдаг. Голоос холдох тусам газар доорх усны түвшин холдоно. Өмнө нь голын хөндийгөөр  хотын төлөвлөлт хийгдээгүй байсан ч сүүлийн жилүүдэд барилга байгууламжууд нэмэгдэж голын хөндийгөөр төлөвлөлтүүд хийгдсэн. Үүний улмаас барилгын компаниуд усны цооногоо хааж барилга байгууламжийг барих болсон. Ундны усандаа хэрэглэдэг газар доорх усаа шавхаад байвал усны нөөцөд аюул учирна. Тиймээс барилгаа төлөвлөхдөө газар доорх усны түвшин хэдэн метрт байгааг судалж тооцох хэрэгтэй. Хэрэв газар доорх устай газар барилгаа төлөвлөхөөр болбол хамгаалах арга хэрэгслийг урьдчилж авах шаардлагатай. 

-Газар доорх усыг соруулж шавхах нь зардал өндөртэй учраас барилгын компаниуд борооны ус зайлуулах шугам хоолой руу усаа шавхах зөрчлийг гаргах болжээ. Үүнээс болж борооны ус зайлуулах шугам ачааллаа дийлэхгүй хальж явган болон авто зам руу ус тогтож байгаа асуудлууд гарч байна.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод барилга байгууламж шигүү баригдсан. Үүнийгээ дагаад газар доор дулааны, цэвэр бохирын шугам хоолой, кабелын шугам хоолойнууд сүлжилдэж шигүү хийгдсэн. Үүний улмаас хот үерийн усны шугам хоолой хийх трассгүй болж байна. Шинээр үерийн ус зайлуулах шугам хоолой хийх боломжгүй нөхцөл үүсчихээд байхад байгаа хоолойг нь эвдэж, гэмтээвэл хот улам л их усанд автана. Тиймээс барилгыг анхнаасаа ус нэвчихгүй байх талаас нь төлөвлөх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    6 цаг 14 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    6 цаг 54 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    6 цаг 57 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    7 цаг 20 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    7 цаг 51 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    8 цаг 1 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    8 цаг 47 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    10 цаг 2 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    10 цаг 3 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    10 цаг 25 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    10 цаг 34 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    11 цаг 18 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    11 цаг 31 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    11 цаг 31 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    12 цаг 14 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    13 цаг 16 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    13 цаг 17 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    13 цаг 19 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    13 цаг 38 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    13 цаг 45 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК