Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламентын ойг тохиолдуулан УБХ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2024-9-13
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Улсын Бага Хурлын гишүүд, УБХ-ын Тамгын газрын ахмад ажилтнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Анхны ардчилсан сонгуулийн дүнгээр олон намын төлөөлөл бүхий 430 депутатаас бүрдсэн Ардын Их Хурлыг байгуулж, түүнээс сонгогдсон 53 гишүүнтэй Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар хуралдаанаа хийснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхтэй. Ийнхүү дөрвөн намын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй Улсын Бага Хурлын анхдугаар хуралдаан нь Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдсэн болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэтгэлийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн харилцаанд тогтолцооны өөрчлөлтийн үндэс болох эрх зүйн томоохон шинэчлэлийг хийснийг тэрбээр дурдаад “Улсын Бага Хуралд улс төрийн дөрвөн намын төлөөлөл байсан бол 34 жилийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнгээр 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль амжилттай явагдаж, улс төрийн таван нам, эвслээс 126 гишүүн сонгогдлоо. Энэ нь та бүхний үүсгэн бий болгосон байнгын ажиллагаатай парламентат ёсны түүхийн шинэ хуудас, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн үйл явдал байлаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа эв нэгдлийг хангаж, улс орныг хөгжүүлэх “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилган эх орондоо таатай амьдрах нөхцөл боломжийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийнхээ ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж эхлээд байна” хэмээв. Түүнчлэн эрх зүйн шинэтгэлийг тогтмол хийдэг байх зарчмыг парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бөгөөд парламентын ирэх 4 жилийн стратегийг хууль эрх зүйн орчны “Гурван төгөлдөржилт” хэмээн тодотгож байгаагаа танилцуулсан. XXI зууны чиг хандлага, үзэл баримтлалтай эрх зүйн орчныг бүрэлдүүлэхийн төлөө парламентын гишүүд өргөн хүрээгээр ажиллаж эхэлсэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Улсын Бага Хурлын дарга асан, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн баярын мэнд дэвшүүлээд, есдүгээр сарын 13-ны өдрийг Монголын парламентын өдөр болгон тэмдэглэж байх саналыг уламжиллаа. Мөн Монгол Улсын ес дэх УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анх удаа энэхүү тэмдэглэлт өдрөөр хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн юм. Улсын Бага Хурлын гишүүн асан, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан 34 жилийн өмнө монголчууд дэлхийн жишгээр амьдрахыг хүссэндээ улс орноо өөрчлөн шинэчлэхдээ нэн тэргүүнд байнгын ажиллагаатай парламенттай болох зорилт тавьсан гэв. Цаашлаад байнгын ажиллагаатай парламент нь хүн төрөлхтний нээлт бөгөөд ард түмэн засаглахыг ардчилал гэдэг. Ард түмэн төлөөлөгчдөөрөө дамжуулан ардчиллаа хэрэгжүүлдэг байгууллага нь парламент гэлээ.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтад оролцож буй хүндэт зочдод баярын мэнд хүргээд УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл өгч, нээлттэй хамтран ажиллахыг урив. Үргэлжлүүлэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүндэтгэлийн уулзалтад оролцсон зочид парламентын үйл ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Энэхүү хүндэтгэлийн уулзалтад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон УИХ-ын Тамгын газрын удирдлагууд оролцов.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    3 цаг 2 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    3 цаг 19 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    3 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 53 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    4 цаг 50 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    5 цаг 57 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    6 цаг 19 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    7 цаг 41 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    8 цаг 11 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    8 цаг 19 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    8 цаг 29 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    8 цаг 33 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    9 цаг 29 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    9 цаг 55 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    10 цаг 3 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    10 цаг 26 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    10 цаг 30 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    10 цаг 43 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    10 цаг 48 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    10 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК