Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Оюунтуяа: Сонгуулийн өдөр бол сонгох эрхээ эдэлдэг өдөр болохоос амраад, аялаад явах өдөр биш

2024-10-01
0
ЖИРГЭХ

"Сонгогчдын боловсрол төв" ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай Орон нутгийн сонгулийн талаар ярилцлаа. 


-Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр дөхөж байна. Танай “Сонгогчийн лавлах утас”-д давтамж өндөртэй ирж байгаа дуудлагуудаас яриагаа эхлэх үү?

-Тийм байна, 10 хоногийн дараа орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр тохиох нь. Сонгогчийн лавлах утсанд хамгийн их асууж байгаа зүйл бол мандатын тоотой холбоотой саналаа яаж өгөх вэ гэдэг асуулт байна. Хоёр дох нь сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна биз дээ гэж их асууж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдох мандатын тооноос илүү тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүүгүй саналыг тэмдэглэх бөгөөд мандатын тоог дээд хязгаар гэж ойлгоод дутуу тэмдэглэж болно гэсэн үг. Улсын Их Хурлын сонгууль ойрмогхон болж өнгөрсөн тул мандатын тоотой тэнцүү санал өгч байснаа бодоод сонгогчид эргэлзээд байх шиг байна.

-Сонгуулийн санал авах өдөр хуулиараа бүх нийтийн амралтын өдөр байдаг, орон нутгийн сонгуульд бас хэвээрээ юү?

-10 дугаар сарын 11 буюу санал авах өдөр мэдээж бүх нийтээр амрах өдөр. Гэхдээ бүх нийтээр амрах өдөр болгож байгаа нь сонгогчдод саналаа өгөх боломжийг олгож байгаа хэрэг юм. Сонгуулийн үндсэн зарчмын нэг нь бүх нийтийн байх. Бүх нийтийн байна гэж юуг хэлж байна вэ гэхээр сонгуульд оролцох боломж бүгдэд нээлттэй байх тухай асуудал. Яагаад гэхээр засгийн эрхээ барих, улс орноо удирдах амин чухал эрхийг нь хангалттай эдлүүлэх гэж тэр шүү дээ. Тэрнээс биш амраад, аялаад, юу дуртайгаа хийгээд явах өдөр биш л дээ.

-Гэхдээ сонгуулийн өдөр ялангуяа үйлчилгээний байгууллагууд олноороо ажилладаг шүү дээ, тэнд ажиллаж байгаа хүмүүс яах билээ?

-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах ёстой. Өмнө дурдсан сонгуулийн бүх нийтийн зарчимыг хангаж буй хэрэг л дээ. Хэрвээ чөлөө өгч саналаа өгөх боломжоор хангахгүй бол тухайн ажил олгогч Зөрчлийн тухай хуулиар нэлээд өндөр дүнтэй торгууль төлөх хэрэг гарна. Түүнчлэн санал авах өдөр олон нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, зах, худалдааны төвүүд ажиллахыг хориглодог. Энэ бүгд юуг хэлж байна вэ гэхээр сонгуулийн өдөр бол саналаа өгдөг, сонгох эрхээ эдэлдэг өдөр шүү гэдгийг онцгойлон сануулж буй хэрэг юм.

-Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад орон нутгийн хурлын сонгуулийн сонгогчдын ирц бага байгаад байдаг, таны бодлоор энэ нь юутай холбоотой байна вэ?

-Энэ асуултад шууд хариулахад их төвөгтэй л дөө. Хамгийн эхний шалтгаан бол сонгогч бид нар орон нутгийн хурлын сонгуулиар байгуулагддаг тэр байгууллага, институцийн талаар бага мэддэгтэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл Иргэдийн төлөөлөгчийн хурал, Иргэдийн Хурлын төлөөлөгч гэж хэн юм, ямар байгууллага юм, ямар бүрэн эрх, чиг үүрэгтэй юм, нутгийн өөрөө удирдах байгууллага гэж юуг хэлээд байгааг ойлгохгүй байна. Нөгөө талаас энэ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага, түүний бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг орон нутгийн захиргааны байгууллагын хийж буй ажил, бүтээн байгуулалтууд иргэдийн өдөр тутмын амьдралд өгөөжөө өгдөггүй, амьдралын чанарт нь дорвитой нөлөөлдөггүй байж болох талтай. Уг нь бол иргэдэд хамгийн ойр байж асуудлыг илрүүлж шийдэж, хамтарч ажилладаг байгууллага. Харин сонгогчид тулгамдсан асуудал бүрээ Улсын Их Хурал, засгийн газар шийднэ гэж боддог. Эдгээрээс гадна бидний нүүдэлчин ахуй амьдрал бас нөлөөлж байх шиг. Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар сонгогч байнга оршин суугаа газрынхаа харъяа хэсэгт саналаа өгнө. Гэтэл ихэнх их, дээд сургууль улсын нийслэлдээ байна, тэгэхээр оюутнуудад үндсэн хаяг руугаа очиж саналаа өгөхөд бэрхшээлтэй. Мөн уул уурхайд ажиллаж буй сонгогчид уртын ээлжээс болоод үндсэн хаяг дээрээ саналаа өгөх энэ хуулийн шаардлагаас болоод саналаа өгөх боломжгүйд хүрдэг. Орон нутгийн сонгууль нь газар тариалан, ургац хадлан, өвөлжилтийн бэлтгэл гээд улирлын чанартай ажлуудтай яг давхцаж таараад байна. Тэгэхээр их олон шалтгаан байна даа. Цаашид харин орон нутгийн сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн эрхийг хангахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Яагаад сонгууль хийгээд байна гэхээр олонхиороо асуудлаа шийдэх гээд байгаа хэрэг шүү дээ, тэгэхээр цөөхөн хүмүүсийн саналаар үр дүн нь гардаг болчихбол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд, нөгөө талаас сонгуулиар байгуулагдсан байгууллагын гаргаж буй шийдвэр нь олонхийн хүсэл сонирхлыг хангаж байгаа эсэхэд эргэлзээ төрнө.

-Та түрүүнд хэлэхдээ хурлын байгууллага буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар иргэдийн мэдлэг хомс байна гэсэн, та сонгогчдод ямар байгууллага болох талаар нь хэлж өгөөч?

-Бид сонгуулиар Иргэдийн Хурлын төлөөлөгчөө сонгоно, эдгээр төлөөлөгчид Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа бүрдүүлдэг. Монгол Улсын Үндсэн хуулинд хурлын байгууллага буюу нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн асуудлаар өөрөө мэдэж шийдвэрлэх, орон нутгийнхаа өмчийн эрхийг хэрэгжүүлэх, тухайн нутаг дэвсгэртээ татварын хувь хэмжээг тогтоох бүрэн эрхтэй байгууллага юм. Нутаг дэвсгэрийнхээ хүрээнд тулгамдаад байгаа асуудлаа өөрсдийнхөө өмч хөрөнгө, эдийн засгийн боломж бололцоо, онцлогтоо тулгуурлан шийдвэрлэдэг. Хурлын Төлөөлөгч нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж ажиллах ёстой болохоос сонгож дэвшүүлсэн нам, өөрийн хамаатан садан, нутаг нугынхаа эрх ашигт үйлчлэх ёсгүй.

-Жишээлбэл?

-Хамгийн энгийн жишээ бол хотын бидэнд одоо хамгийн их тулгамдаж буй асуудал бол аюулгүй байдал байна гэж би боддог. Гараад алхахад аюулгүй, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд аюулгүй, агаарын бохирдол нь аюулгүй, хөрс нь эрүүл мэндэд аюулгүй, хүүхдийн тоглоомын талбай нь аюулгүй, гэр хорооллын гудамж нь гэрэлтүүлэг бүхий аюулгүй байх гээд. Тэгэхээр аюулгүй байдлын энэ асуудлыг анхаарч шийдвэрлэх бүрэн эрх чиг үүрэг нийслэлийн хурлын байгууллагад байна, тэд нийслэлээ хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвөө баталж, хамгийн түрүүнд хийх төсөл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа төлөвлөдөг. Бид ч гэсэн нийслэлийн иргэний хувьд нийслэлийн татвараа төлдөг, тэгэхээр бидний төлсөн татвараар юуг, яаж хийх талаар бодлого тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх хотын даргыг санал болгож, сонгох эрх мэдэл хуралд байна. Иймээс л иргэдэд ойрхон гэж хэлээд байгаа юм.

-Сонгогчдын ирцэд нөлөөлж байгаа олон шалтгаанууд байгааг та дурдлаа. Танай байгууллагын хувьд оруулж чадах хувь нэмэр юу байна?

-Манай байгууллагын дүрмийн болоод үйл ажиллагааны гол зорилго бол сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдод мэдлэг, мэдээлэлтэйгээр сонгуульд оролцох боломж, бололцоог бий болгохын төлөө зорьж ажилладаг. Энэ удаа ч мөн адил Сонгуулийн ерөнхий хороотой хамтран сонгогчийн лавлах утсаа ажиллуулж байна. Манай 1800-2800 лавлах утаснаас аль нэг талыг баримтлаагүй, хууль нийцсэн, үнэн зөв, бодитой мэдээллийг хүлээн авах боломжтой. Сонгуулийн үйл явц их нарийн төвөгтэй, адармаатай шүү дээ, тэгэхээр сонгогчдод мэдээлэл хүргэх ажил бол сонгогчдын оролцоо нэмэгдэх, сонгууль шударга, чөлөөтэй зохион байгуулахад маш том хувь нэмэр болдог.

-Сонгогч орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх тухай та манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Сонгуулиар бид аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчийг сонгоно. Өөрөөр хэлбэл 2 шатны хурлын сонгуульд санал өгөх юм. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, нийслэлийн сонгогч бол нийслэлийн хурлын төлөөлөгчөө, бас дүүргийн хурлын төлөөлөгчөө сонгоно. Харин хөдөө орон нутгийн сонгогч бол аймгийн хурлын төлөөлөгчөө, бас сумын хурлын төлөөлөгчөө сонгоно. Тэгэхээр саналын хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд тухайн тойргийн мандатын тооноос илүүгүйгээр саналаа тэмдэглэнэ. Мандатын тоо харилцан адилгүй тул сонгогч саналаа тэмдэглэхээс өмнө саналын хуудасны зааварчилгаатай сайтар танилцаж, уг зааврын дагуу саналаа тэмдэглэнэ. Алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол дахиад саналын хуудас авах боломжтой.

-Та орон нутгийн сонгуультай холбоотой сонгогчдод нэн түрүүнд юуг захиж хэлэх вэ?

-Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаж баталгаажуулах шаардлагатай байна. Нэрээ шалгахдаа өөрийн хаяг дээр бүртгэгдсэн бусад сонгогчдоо шалгачих хэрэгтэй байх. Мөн бүртгэлээс өөрийн саналаа өгөх байр хаана байгааг мэдээд авчих. Тэгээд сонгуулийн өдөр санал авах байр руу очих нь л хамгийн чухал шүү дээ. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнг саналаа өгөхөөр санал авах байр руу очсон сонгогчид л шийддэг болохоос хөндлөнгөөс хараад шүүмжлээд сууж байгаа нөхдүүд шийддэггүй. Гэхдээ санал авах байр руу очихоос өмнө хэн нь хэн бэ, ямар бодлого мөрийн хөтөлбөртэй байна, юу амлав гэдгийг бас мэдэж байж очих хэрэгтэй, сонгууль бол нөгөө талаараа сайныг шилж сонгож буй хэрэг юм. Тэгэхээр хэн итгэл дааж, хэн намайг хариуцлагатай төлөөлж, бидний мөнгийг бидний төлөө зүй зохистой хуваарилж, тулгамдаад байгаа асуудлын зөв, гарц шийдлийг олох вэ гэдгийг нягтлах нь чухал шүү. Дараагийн бас нэг сануулж хэлэх зүйл бол орон нутгийн хурлын сонгуулийн санал авах хугацаа Улсын Их Хурлын сонгуультай харьцуулахад богино, тиймээс аль болох эрт санал авах байрыг зорих хэрэгтэй. Санал авах цаг өглөө 7 цагт эхэлж, 20 цагт дуусдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    26 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    29 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    52 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    1 цаг 32 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    2 цаг 19 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    3 цаг 33 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    3 цаг 34 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 цаг 56 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    4 цаг 6 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 цаг 49 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    5 цаг 3 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    5 цаг 45 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    6 цаг 47 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    6 цаг 49 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    6 цаг 51 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    7 цаг 10 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    7 цаг 17 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    7 цаг 20 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    7 цаг 22 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    7 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК