Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2011 оноос хойш манай улсын 1,200 гаруй иргэн АНУ-д хууль ёсны дагуу цагаачилжээ

2024-10-01
0
ЖИРГЭХ

Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийн 2026 оны бүртгэл 2024 оны аравдугаар сарын 2-ноос 11-р сарын 5-ны өдрүүдэд үргэлжилнэ. "Ногоон картын сугалаа" гэж монголчуудын нэрлэдэг энэхүү хөтөлбөрөөс жил бүр 50,000 хүртэлх цагаачлалын визийг шаардлага хангасан хүмүүст олгодог.

Бүртгэлийн ерөнхий шаардлага:

  • АНУ-д цагаачлагчдын тоо бага байгаа улсын иргэн байх;
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл шаардлагад нийцэх ажлын туршлагатай байх шалгуур болно.

Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр нь Монгол Улсын иргэдэд АНУ-д цагаачлах боломжийг олгосоор ирсэн бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 11,000 орчим Монгол Улсын иргэн, 16,800 орчим гэр бүлийн гишүүдтэйгээ хамт сугалаанд оролцсон байна. Харин 2011 оноос хойш 1,200 гаруй иргэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хууль ёсны дагуу цагаачилсан гэж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас мэдээллээ. Түүнчлэн "ногоон карт"-нд бүртгүүлэх 10 зөвлөгөөг хүргэжээ.

2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрт бүртгүүлэх 10 зөвлөгөө:

  1. Та state.gov/dv цахим хуудас дахь зааварчилгаатай танилцаж өөрийгөө шаардлага хангах эсэхээ шалгана уу. Шаардлага хангаагүй бол БҮҮ бүртгүүлээрэй.
  2. ЗӨВХӨН dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлнэ үү. Энэ нь бүртгэлд хамрагдах цор ганц зөв арга тул бусад хуурамч цахим хуудас болон луйврын үйл ажиллагаанд хууртагдахаас болгоомжилно уу.
  3. Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч ХУРААМЖГҮЙ. Таныг мөнгө төлбөл сонгогдох магадлалыг тань дээшлүүлнэ, эсвэл бүртгэлийн маягт үнэгүй бөглөж өгнө гэх хүмүүсээс болгоомжилно уу.
  4. Хөтөлбөрт бүртгүүлэх маягтаа өөрөө бөглөж дуусгаарай. Учир нь зарим виз зөвлөгөөний төвүүд бүртгэлийн баталгаажуулалтын дугаарыг нууцаар хадгалж тухайн хүн хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд их хэмжээний мөнгө нэхэмжлэх, эсвэл хууль бус үйлдлүүдийг шаардах тохиолдол гардаг.
  5. Бүртгэлд зөвхөн сүүлийн зургаан сарын дотор авхуулсан зураг ашиглана уу. Хуучин зураг ашиглавал хөтөлбөрөөс хасагдана.
  6. Нэг хүн НЭГ л бүртгэл үүсгэх эрхтэй. Хөтөлбөр зарласан тухайн жилд үндсэн бүртгүүлэгч хоёроос дээш удаа бүртгэлд оролцвол хасагдана.
  7. Бүртгэлдээ хууль ёсны эхнэр/нөхөр болон 21-ээс доош насны гэрлээгүй бүх хүүхдүүдээ тантай хамт цагаачлах эсэхээс үл хамааран оруулах шаардлагатай. Та хөтөлбөрт сонгогдсон хэдий ч таны бүртгэлд алдаатай эсвэл дутуу мэдээлэл байвал хөтөлбөрөөс хасагдахыг анхаарна уу.
  8. Өөрийн бүртгэлийн баталгаажуулалтын дугаараа хадгалж аваарай. 2025 оны 5-р сард та зөвхөн энэ дугаараар өөрийгөө сонгогдсон эсэхийг шалгах боломжтой.
  9. Сонгон шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана. Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилан болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо барихгүй.
  10. Хөтөлбөрт сонгогдсоноор та визийн ярилцлагад орох эсвэл виз авна гэсэн баталгаа биш гэдгийг санаарай. Тус хөтөлбөрөөс аль болох олон хүнд виз олгохын тулд нийт олгох боломжит визийн хяналтын тооноос илүү хүн сонгогддог. Иймд бүх сонгогдсон хүнд виз оногдохгүй байх боломжтой.

 

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    23 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    26 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    49 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    1 цаг 30 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    2 цаг 16 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    3 цаг 31 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    3 цаг 32 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 цаг 54 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    4 цаг 3 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 цаг 47 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    5 цаг 0 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    5 цаг 43 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    6 цаг 45 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    6 цаг 46 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    6 цаг 48 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    7 цаг 7 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    7 цаг 14 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    7 цаг 17 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    7 цаг 20 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    7 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК