Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чуулган: Засаг 14 том төсөлд анхаарал хандуулаад байна, "Боловсрол"-ын салбарын зардлыг нэмэх санал байнга хүргүүлж байгаа

2024-10-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа асуулт асууж, Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр хариуллаа. 


УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Төрийн албан хаагчийн цалинг 6 хувиар нэмнэ гэж төсөвт тусгасан байна. Багш нарын цалин 84-хөн мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөрийн яам руу тасралтгүй шаардаж, шаардлага хүргүүлсээр байгаа гэж та ярьсан байна лээ. Тэр шаардлагын хариу ирсэн үү? Боловсролын яам багш нарын цалинг хэдэн хувиар нэмэх санал гаргасан бэ. Үнэхээр танд бусад яам тээглээд байгаа бол УИХ дээрээ хэл. Үндсэн цалинг нэмэгдүүлэх олон боломж бий. Гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг үндсэн цалинд шилжүүлэхэд ирэх онд багшийн 1.8 сая төгрөгт хүрэх гарц байна. Үүнийг тооцоолчихсон байгаа. Таарахаараа зугтаагаад байгаа юм шиг яваад байх юм.

Та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багш нар 3.8 сая төгрөгийн цалин авч байгаа 1000 гаруй багш бий гэж ярьсан байна. Тэгвэл 1.4 саяын цалинтай багш 180 хувийн нэмэгдэл авч байж үүнд хүрнэ. Энэ бол боломжгүй. Үүнийг олон багш нар хэлээд байна. Та хүний үг авдаггүй юм уу? эсвэл ийм сонин... Үнэхээр гайхаж байна.

Хичээлийн жил эхлэхэд ЕБС-ийн сургууль 4,200 багшийн дутагдалд орсон гэж та өөрөө ярьсан. Хэдэн багшийн орон тоо нөхсөн бэ? Багш нарын баярын өдөр ямар сайхан мэдээ дуулгах гэж байна вэ? 

Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр:

-Та бид хоёр нэг танхимд байж байна. Би танаас ердөө ч зугтаж байгаагүй.

Юуны өмнө багш нарын баярын мэндийг багш нартаа хүргэж байна. Энэ он бол багшийн дуу хоолойг эрхэмлэх жил. Өчигдөр үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж, тулгамдаад байгаа асуудлыг ярьсан. Багшийн дутагдлын талаар ярья. Физикийн багшийн тухайд,  МУИС 2024 онд 8-хан, 2022-2023 2-хон, 2022 онд 7-хон хүн. МУБИС-т жилд 30-40 орчим хүнийг төгсгөж байна.

Энэ хичээлийн жил физикийн 190 багш сох дутсан. 9 сарын байдлаар 11-хэн багш ажилд орсон байна. Сумдаар явахаар хими, физикийн багшгүй байгаа. Тэтгэвэрт гарчихсан математикийн багш нь хичээлээ 26-27 цаг заагаад явж байгаа. Хотын захын сургуулиудад физикийн багш нь 40 цагийн ачаалалтай явж буй асуудал бий. Үүнийг та дурдах хэрэгтэй. 

Үйлдвэрчний эвлэл, яамны хооронд байгуулсан өнгөрсөн жилийн гэрээ байгаа. Энэ хүрээнд 2026 он хүртэл боловсролын ажилтны цалинг 30 хувиас доошгүй өсгөх үүрэгтэй. Үүнийг биелүүлэхээр ажиллаж байна. Бидний НҮБ-ийн өмнө хүлээсэн үүрэг бий. Боловсролын салбарын зардлыг төсвийн зарлагын 20 хувьд хүргэхийн төлөө саналаа явуулж байгаа.

Засгийн газар 14 том төсөл дээрээ анхаарал тавиад, эрчим хүчний дутагдлаас гаръя гэсэн зорилго тавиад байгаа шүү дээ. Засгийн газар бол нэг цул гэдгийг Шадар сайд хэлээд байгаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаар дамжуулаад энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хүн болгон ойлгож байгаа шүү дээ.

Багшийн цалингийн асуудал бол. Миний хэлсэн тоо болгон баталгаатай зүйл шүү. Суманд багшлахад л орон нутгийн нэмэгдэл гээд 40 хувийг авч эхэлж байгаа шүү дээ. Зэргийн нэмэгдэл 30 хувь, Гүйцэтгэлийн үнэлгээ нь нэмэгддэг. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан цалингийн систем рүү орчихоод байгаа шүү дээ. Харин гүйцэтгэлийн үнэлгээгээр урамшуулал авч буй багшийн тоог эрс нэмж байгаа шүү. Үүнийг ойлгож хандах ёстой. 

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    1 цаг 37 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    1 цаг 54 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    2 цаг 17 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 28 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    3 цаг 25 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    4 цаг 32 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    4 цаг 54 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    6 цаг 16 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    6 цаг 46 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    6 цаг 53 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    7 цаг 4 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    7 цаг 8 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    8 цаг 3 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    8 цаг 30 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    8 цаг 38 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    9 цаг 1 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    9 цаг 5 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    9 цаг 18 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    9 цаг 23 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    9 цаг 24 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК