Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа

2024-10-04
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэй танилцаж, тус салбарын тогтолцоог оновчтой болгох талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр хуралдааны эхэнд Улсын Их Хурлын даргын захирамж, ажлын хэсгийн чиг үүргийг танилцуулаад, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, тулгамдаж байгаа асуудлыг судлах үүднээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ), Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын мэдээллийг сонсохын зэрэгцээ Эрүүл мэндийн яамны байр суурийг сонсохоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг урьж оролцуулж буйг мэдээлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг танилцууллаа. Тэрбээр 2015 онд батлагдсан хуулийн шинэчилсэн найруулга, 2020 онд батлагдсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлсэн “нэг худалдан авагч”-ийн тогтолцоо, түүний хэрэгжилт, мөн тулгарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэл өгөв. Хуулийн хэрэгжилтийн үр дүнд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн чирэгдэл багасаж, хүртээмж 58.8 хувиар өссөн байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг гүйцэтгэлээр санхүүжүүлж эхэлснээр давхардал, хуваагдмал байдал арилж, чанарын хяналт сайжирч байгаа талаар тэрбээр өгүүллээ.

Мөн хуралдаанд НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэл цуглуулах үйл ажиллагаа, өр авлагын байдлыг мэдээлэв. Эдгээр сангууд харилцан гэрээ байгуулж ажилладаг бөгөөд даатгуулагчдын шимтгэлийг нэгдсэн байдлаар цуглуулж, зохих хувиар хуваарилан төвлөрүүлдэг байна. Сангуудын өр авлагын дотор одоогийн байдлаар ажил олгогчдын өглөг томоохон хувийг эзэлж байгааг тэрбээр дурдаж, сүүлийн саруудад эрүүл мэндийн байгууллагуудын өр төлбөр ихээхэн нэмэгдээд байгааг онцолсон юм.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүн Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн нар салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа журам, дүрмүүд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилтнуудад ирж байгаа цахим бүртгэл хөтлөлттэй холбоотой нэмэлт ачаалал, шимтгэлийн орлого цуглуулах, тусламж үйлчилгээ худалдан авах болон нэхэмжлэл хянах чиг үүргүүдийн уялдаа ба зөрчилтэй байдлын талаар асуулт асууж, мэдээлэл авлаа.

Ажлын хэсгийн хуралдаанд хийсэн мэдээлэлдээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэлт, “нэг худалдан авагч”-ийн болон “гүйцэтгэлийн санхүүжилт”-ийн тогтолцооны талаар тайлбар өгч, Ковид19 цар тахлын үед Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлыг буцааж төвлөрүүлээгүйгээс өнөөдөр үйл ажиллагаа нь доголдоод байгаа гэсэн юм. Тэрбээр одоо үүсээд байгаа өр төлбөрийн асуудал нь эдгээр тогтолцооны өөрчлөлттэй холбоогүй гэдгийг онцолж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг цогцоор нь шинэчлэн, хэт хавтгайруулсан үнэ төлбөргүй үйлчилгээний тоо, хэмжээг багасгах, иргэд, даатгуулагчдад өөрсдөд нь үүрэг, хариуцлага оногдуулах зэрэг бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг тэмдэглэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаарх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, Э.Болормаа, Н.Номтойбаяр нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяр дараагийн хуралдааныг аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, томоохон эмнэлгийн төлөөллийг оролцуулан, өртгөтгөсөн бүрэлдэхүүнээр хийхээр бэлтгэж байгаагаа мэдээлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
Улаанбаатарт 17 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    8 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    48 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 35 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    2 цаг 49 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    2 цаг 50 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 цаг 12 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    3 цаг 22 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 цаг 5 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    4 цаг 19 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    5 цаг 1 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    6 цаг 3 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    6 цаг 4 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    6 цаг 7 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    6 цаг 26 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    6 цаг 33 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    6 цаг 36 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    6 цаг 38 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    6 цаг 39 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    7 цаг 8 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 18 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК