Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Дэлгэрнаран: Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан, 8031 мандатын төлөө 17278 нэр дэвшигч өрсөлдөж байна

2024-10-10
0
ЖИРГЭХ

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. 


СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлыг шат шатны сонгуулийн хороо, холбогдох байгууллагууд цаг хугацааны хуваарийн дагуу гүйцэтгэж санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны 20601 гишүүн, мэдээллийн технологийн 169 багт 2683 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2337 ажилтан, нийт 25621 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч болон цагдаа, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, Та бүхний сонгох, сонгогдох эрхийг ханган ажиллаж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2395 тойрог, 8031 мандатын төлөө 10 нам, 1 эвслээс 17010, бие даан нэр дэвшигч 268, нийт 17278 нэр дэвшигч шат, шатны сонгуулийн хороодоос нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Нэр дэвшигчдийн 5582 буюу 32.3 хувь нь эмэгтэй, 11696 буюу 67.7 хувь нь эрэгтэй бөгөөд насны хувьд 31-50 насныхан зонхилж байна.

Сонгуулийн сурталчилгаа 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эхэлж 10 дугаар сарын 9-ний 24.00 цаг хүртэл үргэлжилж дууссан. Улсын хэмжээнд 104.505 менежер, ухуулагч, шадар туслах нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд ажиллалаа.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.246.164 иргэн саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогчид байна. Улсын хэмжээнд 18,033 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд 2024.10.10-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу 7500 чиглэлд саналыг нь авч байна. Санал авах, тоолох үйл ажиллагааг улсын хэмжээнд 17.800 гаруй ажиглагч хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгэл хангалаа.  Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж байрлуулаад байна. Сонгогчийн ирцийг шууд дамжуулахаар алслагдсан хэсэгт байрлаж байгаа хэсгийн хороодод 381 интернэтийн сүлжээний төхөөрөмж (старлинк) байршуулж бэлтгэлээ. Монгол Улсын хэмжээнд ашиглагдах бүх санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсыг нам, эвсэл, төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн нээлтэй оролцоотойгоор энэ сарын 7, 9-ний өдрүүдэд шалган туршиж, баталгаажуулсан.

Сонгуулийн ерөнхий хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад шат, шатны сонгуулийн хороодыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байгаа бөгөөд 10 удаа зөвлөмж, чиглэл хүргүүллээ. Тухайлбал, сонгуулийн зохион байгуулалт, явц сонгуульд оролцогч тал, ажиглагч, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй байх зөвлөмж өгсөн.  Мөн энэ удаагийн сонгуулиар хуульд заасны дагуу нийт хэсгийн 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийх юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын иргэд тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм.

Амьдарч буй нутгийнхаа өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлэх СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07.00-20.00 цаг юм. Санал авах өдөр бүх нийтээр амарч байгаа нь сонгогч Таныг саналаа өгөх боломжоор хангаж байгаа гэдгийг ойлгож хариуцлагатай хандахыг хүсье ээ. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэйг мөн сануулъя.

Үндсэн хуулиар баталгаажсан сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Tatiana Gusin (105.113.40.94)
    I have learned the hard way that even the most seasoned investors can fall prey to malicious actors. When my BTC was stolen, I felt a sense of betrayal and anger. But then, I discovered FORENSICHACKERSTECH, and their professionalism and unwavering commitment gave me a renewed sense of confidence. From the moment I reached out to FORENSICHACKERSTECH, I was impressed by their attention to detail and their deep understanding of the cryptocurrency ecosystem. They listened patiently to my story and carefully analyzed the transaction history, leaving no stone unturned in their investigation. Throughout the recovery process, FORENSICHACKERSTECH kept me informed of their progress, providing me with regular updates and answering my countless questions with patience and understanding. Their unwavering dedication and determination gave me a sense of hope during a time of great uncertainty. To my amazement, FORENSICHACKERSTECH was able to recover a significant portion of my stolen BTC funds. Their ability to track down my stolen assets and outsmart the malicious actors who had taken them from me was nothing short of remarkable. I am eternally grateful to FORENSICHACKERSTECH for their exceptional service. They not only restored my financial well-being but also gave me back a sense of hope and trust. I highly recommend their services to anyone who has fallen victim to crypto theft. FORENSICHACKERSTECH is a beacon of light in the darkness of cryptocurrency scams. Their expertise, professionalism, and unwavering commitment to helping victims of crypto theft are truly unparalleled. If you have lost your cryptocurrency to a fraudulent broker or investment scheme, do not hesitate to contact forensichackerstech: Email (forensichackerstech@gmail.com)
    2024 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    47 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    1 цаг 5 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    1 цаг 27 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    1 цаг 38 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    2 цаг 35 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    3 цаг 42 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    4 цаг 4 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    5 цаг 26 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    5 цаг 57 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    6 цаг 4 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    6 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    6 цаг 18 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    7 цаг 14 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    7 цаг 40 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    7 цаг 48 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    8 цаг 11 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    8 цаг 16 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    8 цаг 28 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    8 цаг 33 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    8 цаг 34 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК