Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн нь "Дарьтай торх"-ноос ялгаагүй байна

2024-10-15
0
ЖИРГЭХ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд салбарын эрхзүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа. Уг арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон газар, хэлтсийн дарга нар байлцав.

Хуралдаанаас онцлох мэдээллийг хүргэж байна. 

2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг 2 дахин бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах бодлогын томоохон зорилт дэвшүүлсэн.

  • Өнөөдрийн байдлаар манай улсад 983,485 гэр бүл байна. 5 гэр бүл тутмын 1 нь орон сууцны асуудалтай, 3 гэр бүл тутмын 1 нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байгаа харамсалтай мэдээ бий.
  • Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр гэр бүлд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэлзүйчтэй болох боломжийг бүрдүүлсэн.
  • Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлүүдээ түлхүү хамруулна.

Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж, тэтгэврийг өвлүүлдэг болгосон. Цаашид хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ хиймэл оюун ухаанд тулгуурлан цахимжуулж, виртуал хэлбэрт шилжүүлэх зорилт дэвшүүллээ.

  • Халамжийн давхардлыг арилгаж, ядуурлыг арилгахад халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгтээ хүргэнэ.
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын тогтоодог 97 өвчнийг хугацаагүйгээр тогтоож, ХҮНД СУРТАЛ-ыг бүрэн арилгалаа. Ирэх жилүүдийн хамгийн томоохон зорилт бол БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ болж  бүтээмж дагаж цалин өсдөг тогтолцоо руу шилжинэ. 

Харин тэтгэврийн сан ДАРЬТАЙ ТОРХ-ноос ялгаагүй байна. Нөхөн даатгалын тухай хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох, тэтгэвэр тогтоох дараалсан 7 жилийг 5 жил, жил өсгөн тооцох зэрэг популист шийдвэрийн хор хохирлоос болж тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ.

2025 оноос ЭХИЙН АЛДАР 2-р зэргийн одонд 200 мянга, 1-р зэргийн одонд 400 мянган төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн.

  • Ахмад настнуудын асаргааны хувилбарт үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг нэвтрүүлэх,  гэр бүлийн хүчирхийллээс хамгаална.
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөр, хөдөлгөөн засал, хэл засал, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгөх зэрэг дэмжих төвүүдийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

2024 оны УИХ-ын намрын чуулганд салбарын тулгуур хуулиуд болох Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн халамжийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл, Дохионы хэлний тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (66.181.186.228)
    С, Баярын засгийн газараас эхлээд л НДС- аар улсын төсвийн цоорхойг нөхөө биз дээ!!! Гэрчүүд амьд бн шүү сайдаа!!! МАН-АН-Н мафиуудын гайгаар хоосорсон нь үнэн!!!
    2024 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.94.26)
    Capital undarmaa xulgaich, chingis khaan bank, undesnii xurungu oruulaltiin bank gesen xulgaichuudaas daatgaliin munguu olj avsan uu.
    2024 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.30)
    Авилгач хулгаач нам дагаж улгаа авилгал хиигчидл буруутайшдээ нүүрс ждү ногоонхуучин автобуус
    2024 оны 10 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    12 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    35 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    46 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    1 цаг 43 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    2 цаг 50 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    3 цаг 12 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    4 цаг 34 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    5 цаг 4 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    5 цаг 11 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    5 цаг 22 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    5 цаг 26 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    6 цаг 21 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    6 цаг 48 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    6 цаг 56 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    7 цаг 19 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    7 цаг 23 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    7 цаг 36 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    7 цаг 41 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    7 цаг 42 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 0 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК