Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аутизмын хүрээний эмгэг, Нярайн зүрхний хэм алдалт, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплазийн эмчилгээг Монголд нутагшуулна

2024-10-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар “Эрүүл мэндийн салбарын 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн бодлого тэргүүлэх чиглэл болох нь” уриан дор салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр буюу аравдугаар сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.  

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашдын чиглэл, цар хүрээг тодорхойлж, бүх түвшний удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, эрүүл мэндийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилготой уг зөвлөгөөнд УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 1000 гаруй удирдах ажилтан оролцсоноороо онцлог байлаа.
 

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  “Удирдлагын манлайлал, байгууллагын соёл” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт ирэх 2025 онд нэмэгдэж байгааг дуулгаад Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэл барин ажиллаж буйгаа танилцууллаа.
Тодруулбал:
“Эрүүл шүд” - ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шү, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн зохион байгуулах,
“Хорт хавдраас сэргийлэх, хянах” - Хавдар судлалын Үндэсний төвийн салбар эмнэлэг барих, хүний папиллома вирусний вакцинжуулалт, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт
“Эрүүл монгол” -  Архидан согтуурахтай тэмцэх хууль, Эрүүл мэндийг дэмжих сан,
“Эрүүл мэндийн боловсрол” – Эрүүл, аюулгүй сургууль хууль, сургуульд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бий болгох зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж, зарим ажлууд нь хэрэгжиж эхэлснийг дуулгалаа.

Түүнчлэн салбарынхаа хүний нөөцийг чадавхжуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр иргэдээ бус эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ гадагш нь явуулдаг болох бодлого барин ажиллаж байгаагаа онцоллоо.
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг эх орондоо нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Үндэсний 13 багийг тухайн чиглэлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч өндөр хөгжилтэй улс орнуудад суралцуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар Аутизмын хүрээний эмгэг, Нярайн зүрхний хэм алдалт, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплазийн эмчилгээг эх орондоо нутагшуулахаар эмч нарын баг гадаад улсыг зориод байна.


 

Орон нутагт яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэлийг хийж, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд

  • Хавдрын тусламж үйлчилгээ
  • Гэмтлийн мэс засал
  • Харвалт, шигдээсийн үеийн тусламж
  • Хүүхдийн мэс засал
  • Сэтгэцийн тусламж үйлчилгээ зэрэг чиглэлээр Үндэсний баг бүрдүүлж, орон нутагт сэлгэн ажиллуулж байна.

Дээрх багууд нь тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчний нөөцийг чадавхжуулах замаар тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм. Мөн Сайд Т.Мөнхсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын тухай хуулийн хэрэгжилт, цахим шилжилт, ЭМД-ын хяналт, үнэлгээний тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг томоохон сэдвүүдээр мэдээлэл өгч, цаашид авах арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Зөвлөгөөний үеэр Удирдлагын академийн багш, Менежментийн зөвлөх Ц.Өнөржаргал “Удирдлагын сэтгэлгээний шинэ хандлага”, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нийгмийн эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөлөл”, Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээний төлөвлөлт”, Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд баримтлах чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

 

Үргэлжлүүлэн үдээс хойшхи зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Төмөрбаатар “Хорт хавдраас сэргийлэх, хянах” хөтөлбөрийг танилцуулж, ЭМДЕГ-ын  Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг “Эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах тусламж, үйлчилгээний бодлого”, ЭМЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ч.Амаржаргал “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хүртээмж”, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа “Төгсөлтийн дараах сургалтад удирдах ажилтны манлайлал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Илтгэл танилцуулгатай холбогдуулан зөвлөгөөнд оролцогчид асуулт асууж, санал солилцсоноор эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өндөрлөлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    13 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    36 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    47 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    1 цаг 44 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    2 цаг 51 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    3 цаг 12 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    4 цаг 35 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    5 цаг 5 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    5 цаг 12 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    5 цаг 22 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    5 цаг 27 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    6 цаг 22 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    6 цаг 49 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    6 цаг 57 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    7 цаг 20 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    7 цаг 24 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    7 цаг 37 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    7 цаг 42 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    7 цаг 43 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 1 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК