Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Тэгшбаяр: Цацраг идэвхт ашигт малтмал экспортолж эхэлбэл цөмийн энергийг гаргаж авахад Монгол Улс нэг алхам ойртоно

2024-10-31
0
ЖИРГЭХ

Манай улс францтай хамтран ураны төсөл хэрэгжүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан Цөмийн эергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ үед физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяраас тодрууллаа. 


Тэрбээр "2013 оны үед тугал үхлээ, хоёр толгойтой төл гарлаа гээд зарим хүмүүс популизм хийсэн. Популизм хийх үндсэн суурийг Мал эмнэлгийн эмч н.Цэрэнчимэд гэж хүн ямар нэгэн шинжилгээ хийхгүйгээр уранаас болсон гээд зарлачихсан. Дараа нь Засгийн газраас 100 гаруй эрдэмтэн, судлаачдын баг ажилласан. Олон улсын болон ШУА-ийн эрдэмтэн судлаачид уранаас болоогүй гэдгийг тогтоосон. Уранаас болж эрсдэл үүссэн гэх ямар ч дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй. 30 жилийн өмнө Монгол болон Казахстан нэг гараанаас эхэлсэн атал өдгөө Казакстан дэлхийн тэргүүлэгч уран экспортлогч орон болчихсон байна. Гэтэл манай улс 27 жилийн өмнөх шиг ээ хий эргэсээр байна. 

Өнөөдөр дэлхий нийтэд судалгаагаар 2030 он гэхэд 120 мянган тонны эрэлт хэрэгцээ бий болно. Одоогийн хүчин чадлаараа ажиллах юм бол 80 орчим мянган тонныг олборлох боломжтой. Ингэхээр 40 мянган тонны зөрүү гарч байна. Өнөөдөр 1кг ураны үнэ 260 доллар, ирээдүйд 1000 долларт ч хүрэх боломжтой. Ураны төсөл Монгол Улсад стратеги, эдийн засаг, геополитикийн ач холбогдолтой.

Газар дор уусган баяжуулах аргаар дэлхий нийтээрээ олборлож байгаа. 56-аас дээш хувь нь энэ аргаар олборлож буй. Уран цацрагийн хувьд эрсдэлтэй, химийн хоруу чанартай учраас цэвэр байсан усыг бохирдуулаад байгаа юм биш. Газрын дор урантай, олборлох боломжтой, эдийн засгийн ач холбогдолтой бол бохир усыг нь л хэрэглэнэ л гэсэн үг. Тэгээд нөхөн сэргээнэ. Физик талаасаа ч асуудалгүй. Газар дор олборлох аргаар явуулна. Энэ бол 14 мега төслийн нэг нь. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цацраг идэвхт ашигт малтмалыг олборлоно, цөмийн энергийг ашиглах судалгааг хийнэ гэсэн хоёр заалт бий. Цацраг идэвхт ашигт малтмалыг экспортлоод эхлэх юм бол цөмийн энергийг гаргаж авахад нэг алхам ойртох учиртай. Ингэж Монгол Улс алхам алхамаар хөгжиж, дэвжиж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ. Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 орны нэг. Ер нь гурав дахь хөршийн итгэлийг сэргээхэд чухал нөлөөтэй төсөл болно гэсэн итгэл найдвар бий. 

Хоёр толгойтой мал төрсөн бол дөрвөн эрхтэнтэй хүн төрөх ёстой (инээв). Одоогоор тийм зүйл гараагүй байна" гэлээ. 

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.25.140)
    Энэ Тэгшбаяр гэдэг хүн албан тушаал их хөөцөлддөг хүн юм бололтой. Нөгөө Дэлгэрдалай нь мэргэжлийн бус, Юнескогийн Монголын хороонд ажиллаж байсан нэгэн гэдэг. Ундраа нь физикч, "Мон атом"- ын Бадамдамдин нь физикч гэл үү, Бөмбөгөрийн эзэн гэлүү. Ураныг газар доор уусган баяжуулж, олборлож хатаах дамжлагаар шар нунтаг болгон гаргах ажил ихээхэн ашиг өгөх юм байх даа. Ураны хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх хатуу шингэн технологийн хог хаягдлын шийдвэрлэлт, хүхрийн хүчил болон химийн гаралтай бусад дагалдагч урвалж, бодис материалуудын хадгалалт, ашиглалт, технологийн ус хэрэглээ, хүдрийн биет хүртэлх гүний цооногт хийгдэх шугам хоолойн хамгаалалт, шар нутагийн түр хадгалалт, түүний тээвэрлэлт гэх зэрэг маш их зүйл нийгэм, экологийн аюулгүй байдалтай холбогдож яригдах ёстой. Ер нь Тэгшбаяр та дэлхийд уран зэрэг цацраг идэвхит элемент агуулсан хүдэр, түүний олборлолт ашглалт, хадгалалт, тээвэрлэлт хүн төрлөхтөнд хор уршиг байхгүй гээд түүнийгээ батлан нобелийн шагналд нэрээ дэвшүүлбэл дээргүй юу. Говийн хөрсөн стронци их бага хэмжээгээр байдгийг мэдэхээс бус селен их байхыг мэдэхгүй юм. Үнэхээр ард түмнийг доромжилж байна та. Харин Франц юмуу Оростой хамтарч атомын цахилгаан станц барина гээд шууд яривал энэ нь өөр асуудал. үүнийг орхигдуулж, нунтагаа зах зээлд нийлүүлэх бизнесээ яриад байна уу.
    2024 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Тэгшбаяр гэдэг хүний удмаас 4 эрхтэнтэй үл мэдэх амьтан төрнө дөө, тэр үед инээхийн харах юмсан...ккк
    2024 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    6 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    1 цаг 13 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    1 цаг 35 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    2 цаг 57 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    3 цаг 27 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    3 цаг 34 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    3 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    3 цаг 49 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    4 цаг 44 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 11 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    5 цаг 19 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    5 цаг 42 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    5 цаг 46 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    5 цаг 59 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    6 цаг 4 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    6 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 23 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    6 цаг 23 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    6 цаг 26 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 53 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК