Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түшээд "түнтгэр төсөв"-тэй байхад иргэд тог дулаангүй "хөлдөж үхэх" эсэх нь хэнд хамаатай юм бэ?

2024-11-01
0
ЖИРГЭХ

Засгийн газар 14 мега төсөл гэж чихэн дээр цэцэг ургуулж, тархин дундуур замаа засаж байхад өвөл хаяанд ирчихээд, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд нэг станц нь "тэг зогсох"-д хүрчихээд байна. Ингээд зогсохгүй цахилгаан түгээх нь хүртэл шугам тоноглолоо сольж чадахгүй байдалтай байна. Гэтэл нийслэлд зам засаж байна, бордюр сольж байна гээд л бөөн юм болсон. Одоо ТЭЦ-3 зогсонги байдалд орох гээд, яс бол үйрч хугараад уначихмаар тоноглолууд нь өгөрч, өвгөрсөн. Энэ станцын үйл ажиллагаа зогсоход хот эхнээсээ хөлдөнө. Эмнэлэг, байр, сургууль гээд л цааш хөвөрнө гэдгийг мэргэжлийн хүн хэлж буй. Өнөөдөр эрчим хүчний үнийг нэмэх эсэх талаар шийдвэрийг гаргаж, танилцуулна. Үүнд нэг чухал зүйл бий, дэлхийн хөгжингүй улсуудын эрчим хүчний үнийг монголтой харьцуулах нь тэнгэр газар хоёр шиг ялгаатай. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд аргагүйдсэн хүн шиг энэ тухай яриад зогсоно лээ. 

Бид эрчим хүчгүй болчихвол 100 тэрбумын ТЭЗҮ, авто зам дээр хоол, цайгаа буцалгах уу? хүйтэн гэртээ соёлын сайд Ч.Номингийн өгсөн 18.3 тэрбумын тасархай 100 мянган төгрөгийн цахим эрхийн бичгийг нөмрөөд унтах уу? Тог цахилгаан, дулаангүй газар сургалт, сонгон орж чадах уу? Төсөв хэлэлцэж байгаа энэ үед өөдрөг мөрөөдөлдөө умбаж, өнөөдрийн амьдралаа харахаа болив. 

Ард иргэд нь өвлийг өнтэй давахгүй ч байж мэдэх нөхцөлд орчихоод байхад Засгийн газрын оруулж ирсэн төсөв хэдэн их наядаар нэмэгдсэн ч хүртээлтэй зүйл нэг ч алга. Төр нь өмчит газраа харж ханддаг байсан бол цөөхөн станцын нэг нь "тэг зогсох нь" гээд байж байхгүй л байв. ЗГ-ын нэг цэгийн үйлчилгээний барилгыг хотын гадаа барихад 676.3 тэрбум төгрөг. Өчнөөн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламж, төсвийн төсөлд тусгагдсан ч асар бүрхэг, хэзээ түүний үр шимийг хүртэх нь бараг л тодорхойгүй. Намууд төсвийн зардлыг бууруулна гэсэн ч эсрэгээрээ "задартал" нь чихсэн байгаа юм. ЕТГ, ЗГХЭГ, Шадар сайд, ТАЗ, Ерөнхий сайд, УИХ-ын ажлын алба бүгд дор хаяж 20-30 тэрбумаар нэмэгдсэн гэж буй. Төсвийг хүртэл "Тэрэлж"-д тавин саяар хэлэлцсэн гэх.

Гэтэл төр гар татахгүй зүйл дээрээ гар татдаг болохын гэрч нь эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал .

Хүүхдүүдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрхийн бичиг олгоно. Үүнд 18.3 тэрбумыг зарцуулах саналтай байгаа юм билээ. Гэтэл... эхлээд тэр хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах наад захын хэрэгцээ хангагдсан билүү? гэдгийг бодохгүй хэрэг үү. Хаа нэг газрын кафед электрон тамхи татаад сууж буй эсхүл амиа хорлож байхын оронд хүүхдүүдэд 100 мянган төгрөгийн эрхийн бичиг хэрэгтэй гэж л хэлнэ лээ. Хүн дуртайдаа амиа хорлодог уу? Тийм сонголт хийхээс аргагүй нийгмийг та нар бүтээсэн биш үү.   

Соёлын сайдын санаа нь социализм руу зулран одсон. Ховд аймгийн Жаргалант суманд кино театр барина гэж төсөвт бас л тусгасан. Эхлээд тулгамдаад байгаа асуудлаа шийдве, УИХ-ын гишүүд, Засгийн газрынхаан. Та бүхний хэлэлцэж, хэрэлдэнгээ алдаад байгаа төсвийг бүрдүүлэх гэж ард түмэн хуруу хумсаа хугалж, хугас нойроо ч мартдаг юм. Жаахан хямгад. Үрэхийг нь төр үрж, үүнийг нь иргэд л үүрнэ. 

М.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Уншигч (202.21.99.52)
    Ямар гаднаас ирээд томилсон улсууд биш, цаддагүй хулгайч луйварчид, төсвийн мөнгөөр дураараа туйлж үр ашиггүй зарцуулдаг поп коммунистуудыг өөрсдөө дахин дахин сонгоод байгаа биз дээ. Өөрсдөдөө гомд
    2024 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.179.228)
    Тэр их нэмээд байгаа төсвийн мөнгөө цахилгаан станцдаа өгч болдоггүй л юм байхдаа.Идэж ууж ханадаггүй үхээрүүд вэ?Үнэхээр бурхан чи байдаг бол Монголын энэ хэдэн хулгайчуудыг алаад өгөөч.Аргаа барсан Монгол иргэний гуйлт.
    2024 оны 11 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    6 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    1 цаг 13 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    1 цаг 35 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    2 цаг 57 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    3 цаг 27 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    3 цаг 35 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    3 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    3 цаг 49 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    4 цаг 44 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 11 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    5 цаг 19 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    5 цаг 42 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    5 цаг 46 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    5 цаг 59 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    6 цаг 4 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    6 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 23 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    6 цаг 23 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    6 цаг 26 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 53 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК