Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: Парламентад эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувиар хангаж чадсан нь бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болсон

2024-11-04
0
ЖИРГЭХ

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III”-ыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэмсэг эмэгтэй парламентчид аа,

Эрхэм хүндэт зочид, оролцогчид оо,

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү эхний арга хэмжээний нээлтийн өдрийн мэндийг хүргэе.

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III” -аар эхэлж байна.  

Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлэх, улам бүр төгөлдөржүүлэх, олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхах, бүс нутгийнхаа хэмжээнд манлайлал үзүүлэх томоохон зорилгын төлөө ажиллаж байна. Энэ ч утгаараа ес дэх удаагийн парламентыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлж чадсан. Нийт 32 эмэгтэй парламентад сонгогдож, 25 хувиар эмэгтэйчүүдийн оролцоог хангаж чадлаа. Энэ нь бүс нутгийнхаа хэмжээнд тэргүүлэх, дэлхийн дунджид хүрсэн томоохон үзүүлэлт болсон юм.

Эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн үе үеийн туршлагатай эмэгтэй парламентчид хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлье.

Жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө Монгол Улсын Их Хурал, улс төрийн намуудтай хамтран ажиллаж ирсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Их эзэн Чингис хааны үеэс Монголын төрийн үйл хэрэгт мэргэдийг шадарлуулахын зэрэгцээ хатдын оролцоо өндөр байж ирсэн төрт ёсны уламжлалтай. Энэ уламжлалаа хадгалан, Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улсуудын нэг билээ.  

Монгол Улс 1950 оны “БНМАУ-ын Их Хурлын сонгуулийн тухай дүрэм”-ээр баталсан анхны сонгуулийн хуулиас хойш өнөөдрийг хүртэл сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулсаар ирсэн. Үүний нэг тод жишээ нь Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгох, эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангах, тэд хуулиар заасан квотын хүрээнд нэр дэвшдэг болох боломжийг нээж өгч чадсан нь томоохон амжилт юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол, 2028 онд энэ үзүүлэлт 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хуульчилж чадсан. Цаашдаа жендэрийн эрх тэгш байдал 50:50 хувьд хүрнэ гэж үзэж байна.

Энэхүү үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг хангах ажлыг үе шаттай явуулж, улс төрийн намууд нээлттэй санал солилцох, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах үйл явцыг амжилттай зохион байгуулсан. Тухайн үеийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, тус байгууллага нь дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг ч анх удаа улс төрийн намуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж буйгаа дурдаж байсан. Энэ нь монголын парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, эрх тэгш байдлыг хангахын төлөө гаргасан томоохон санаачилгыг дэмжсэн явдал юм. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын зөвшилцөл, ойлголцлын дүнд 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр томоохон шинэчлэлийг хийж чадсан.  

Аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр иргэд, улс төрийн намуудаас жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн жишигт нийцүүлэх шаардлага тавьсан нь энэхүү дэвшлийг нотолсон үйл хэрэг болсон. Бодит үр дүнгүүд ийн гарч улс төрийн намуудын хандлага өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуульд ч томоохон шинэчлэлийг тусгаж чадсан. 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Улс төрийн намын тухай хуулиар намын шийдвэр гаргах түвшинд төлөөллийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувь байхаар тусгаж чадсан. Энэ нь бидний тавьсан зорилт бүрнээ хангагдах томоохон суурь юм. Олон улсын түвшинд судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь давхцаж гэмээнэ бодитой өөрчлөлт, шинэчлэлтэд хүрч чадна гэж дүгнэдэг. Үүнийг бид хийж чадсан нь дээрх үйл явцаар нотлогдож байна гэдгийг Та бүхэндээ хэлье.

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр бидний гаргасан санаачилга өнөөдөр биеллээ олж байгаатай адил цаашид хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Энэ бүхнийг хуульчилж, зохион байгуулах боломжгүй ч улс төрийн манлайлал, идэвх зүтгэлийн үр нөлөөгөөр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн түвшинд энэ байдал илүү баталгаажиж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Бид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд хүйсийн эрх тэгш байх нөхцөл, боломжийг бүрэн утгаар нь хангах, цаашдаа орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын төлөө зорилт дэвшүүлэн ажиллана. XXI зууны чиг хандлага, монголчуудын өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлт нь нэг бодлого дээр төвлөрвөл бидний энэ зорилго бүрнээ хангагдана гэж үзэж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Их Хурал идэвхтэй хамтран ажиллаж, манлайлал үзүүлнэ гэдгийг хэлье.

Эрхэмсэг хатагтай, бүсгүйчүүд ээ,

Монголын түүхэнд хатад, бүсгүйчүүд төр улс, эх орныхоо сайн сайхны төлөө сэтгэл, оюунаа чилээж, эрдэм мэдлэг, ур ухаанаа дайчлан зүтгэж байсан гайхамшигт уламжлалыг үргэлжлүүлэн авч яваа Та бүхний ариун үйлс улам бүр дэлгэрч байхын ерөөл өргөж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Насанжаргал (66.181.178.18)
    Маш зөв алхам шүү.
    2024 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    6 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    1 цаг 13 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    1 цаг 35 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    2 цаг 57 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    3 цаг 27 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    3 цаг 34 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    3 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    3 цаг 49 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    4 цаг 44 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 11 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    5 цаг 19 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    5 цаг 42 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    5 цаг 46 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    5 цаг 59 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    6 цаг 4 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    6 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 23 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    6 цаг 23 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    6 цаг 26 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 53 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК