Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чихрийн шижин өвчний тухай таны заавал мэдэх ёстой зүйлс

2024-11-14
0
ЖИРГЭХ

Өнөөдөр "Чихрийн шижинтэй тэмцэх өдөр" тохиож байна. Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотойгоор үүсдэг өвчин юм. Нойр булчирхай нь хүний идсэн хоол хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Ходоодонд орсон хоол хүнс нь сахар буюу глюкоз болж задарна. Энэ нь биеийн бусад эсүүдэд хэрэгтэй энергийг бий болгодог. Харин цусан дахь глюкозын хэмжээг инсулин зохицуулдаг.

Чихрийн шижингээр өвдсөн хүмүүс инсулин ялгаруулдаггүй эсвэл бие нь инсулинд хариу нөлөө үзүүлдэггүй. Тиймээс цусанд агуулагдах глюкозын хэмжээ харьцангуй их байна. Цусан дахь глюкозын хэмжээ 1 децилитрт 126 мг болох, эсвэл огт юм идээгүй байхад нэг шөнийн дотор үүнээс ихэссэн байх тохиолдолд чихрийн шижин өвчтэй гэж таамаглана.

Хэлбэр

Чихрийн шижин өвчний хэлбэрүүд

1-р хэлбэрийн чихрийн шижин: Нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсүүд (бета эсүүд) нь дархлааны системээс болж устсан тохиолдолд үүсдэг. Ийм эмгэгтэй хүмүүс инсулин ялгаруулдаггүй учир цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг тогтвортой барихын тулд инсулин тариулах шаардлагатай. Энэ хэлбэрийн чихрийн шижин нь ихэвчлэн 20-оос доош насанд эхэлдэг.

2-р хэлбэрийн чихрийн шижин: Уг хэлбэрийн чихрийн шижин нь маш элбэг тохиолддог. 2-р хэлбэрийн чихрийн шижин нь 1-р хэлбэрийн чихрийн шижингээс ялгаатай нь инсулин ялгаруулдаг. Гэвч ялгарсан инсулин нь шаардлагатай хэмжээнд хүрэхгүй эсвэл өвчтөний биед нөлөө үзүүлдэггүй. Энэ тохиолдолд глюкоз эсүүдэд хуваарилагдаж чадахгүйд хүрдэг. Илүүдэл жинтэй, 40 гаруй насны хүмүүс өвчлөх хандлагатай боловч хэвийн жинтэй хүмүүс тусах магадлал ч бий. Заримдаа “Насанд хүрэгсдийн чихрийн шижин” гэж нэрлэх бөгөөд сүүлийн үед хүүхдүүд хүртэл өвчилж байгаа нь хэт таргалалт залуужиж байгаагийн илрэл юм.

Шинж тэмдэг

Чихрийн шижингийн эхэн үед шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд анзаарагдахгүй байсаар аажим хүндэрдэг. Тиймээс ихэнх хүмүүс хүндрэхээс нааш өөрийгөө чихрийн шижингээр өвчилснөө мэддэггүй. Хэрэв доорх шинж тэмдгүүд танд болон таны ойрын хүнд илэрсэн бол эмчид яаралтай хандан цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой.

  • Ойр ойрхон шээх
  • Ам цангах
  • Амархан сульдах
  • Уцаартай болох
  • Хараа муудах
  • Жин нэмэх эсвэл огцом жин хасах
  • Гэмтэл шарх удаан эдгэрэх
  • Арьс амархан үрэвсэх
  • Бие загатнах
  • Амны хөндий үрэвсэх
  • Бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх, бэлгийн сулралд хүргэх
  • Гар хөлийн үзүүр мэдээ алдах, бадайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Хүндрэл

  • Харааны гажиг: Нүдний даралт ихсэх, болор гэмтэх, хараа муудах, бүрсийж харагдах, харах чадвараа бүрэн алдах эрсдэлтэй
  • Захын эрхтэн: Мэдрэлийн гаралтай өвдөлт, шалтгаангүй шархлаа үүсэх, эдгэрэлт удаашрах, үхжиж харлах
  • Арьс: Арьс загатнах, арьсны үрэвсэл, арьсны идээт тууралт, арьсны харлалт
  • Зүрх: Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал үүсэх, даралт ихсэх, зүрхний шигдээсболох, цус харвах аюултай
  • Сэтгэл зүй: Сэтгэл гутралд орох, айдастай болох,
  • Сонсголын гажиг: Сонсгол буурах
  • Амны хөндий: Буйл өвчлөх, үрэвсэл үүсэх
  • Ходоод: Ходоодны булчин ажиллахаа болих аюултай
  • Мэдрэлийн өвчин: Мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, мэдрэлийн судасны үрэвсэл үүсэх
  • Гиперосмоляр гипергликемийн байдал:Цусан дахь глюкозын хэмжээ хэт өссөн үед цус болон шээсэнд кетон огт байхгүй болдог. Энэ нь маш аюултай байдал юм. Мөн халдварт өвчинд өртөмтгий болох зэрэг маш олон хүрдэл үүсдэг тул чихрийн шинжин өвчнөөр оношлогдсон даруйдаа зохих эмчилгээ хийлгэж, гам барих шаардлагатай.

Оношилгоо

Чихрийн шижин өвчний өмнөх шинж тэмдэг эсвэл аль хэдийнээ хүндэрсэн эсэхийг оношлохын тулд хэд хэдэн шинжилгээний хариуг харгалзан авч үздэг. Цусан дахь сахарын хэмжээ энгийн хүнийхээс харьцангуй их, чихрийн шижин гэж оношлоход харьцангуй бага байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэг гэдэг.

  • A1C тест өгч цусан дахь сахарын түвшинг тодорхойлох
    • 5% хүрсэн байвал чихрийн шижин туссан
    • 7 – 5.99% байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй
    • 7% болон түүнээс бага байвал хэвийн
  • FPG буюу Сийвэнгийн глюкозын сорил өгөх
    • 126 мг байвал чихрийн шижин туссан
    • 100-125.99 мг байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй
    • 100 мг-аас бага байвал хэвийн
  • OGTT буюу Амьсгалын глюкозын сорил өгөх
    • 200 мг хүрсэн байвал чихрийн шижин туссан
    • 140 – 199.9 мг байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй
    • 140 мг –аас бага байвал хэвийн.

Та тохиолдлоор болон өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөхөд цусан дахь сахарын хэмжээ нь дээр дурдсан чихрийн шижингийн өмнөх ба чихрийн шижин туссан гэх тодорхойлолтод хамрагдаж  байвал мэргэжлийн эмчид заавал хандаарай.

Урьдчилан сэргийлэх

  • Эрүүл хооллож, жингээ барих: Биеийн жингээсээ 7 хувийг л хасахад цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг харьцангуй их хэмжээгээр буулгах боломжтой. Өөх тостой хүнсийг багасган жимс ногоо, үр тарианы хэлбэрийн хүнс түлхүү хэрэглэж эрүүл хооллох нь тустай.
  • Дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралын хэв маяг болгож хэвшүүлэх хэрэгтэй. Байнгын дасгал хөдөлгөөн нь чихрийн шижингээр өвчлөх магадлалыг багасгадаг. Мөн өвчилсөн хүмүүст сахарын хэмжээгээ тогтмол хэмжээнд байлгахад тусална.
  • Жил бүр тогтмол нүдний эмчид үзүүлэх: Нүдний болор гэмтэх, нүдний даралт ихсэх аюултай байдаг тул нүдний мэргэжлийн эмчид тогтмол хандах нь зүйтэй.
  • Дархлаагаа сайжруулах: Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь дархлааг сулруулах аюултай. Тиймээс дархлаагаа байнга сайжруулах хэрэгтэй.
  • Хөлөө үргэлж анхаарч байх: Хөлөө өдөр бүр бүлээн усанд угааж, хөлийн хуруунуудаа зөөлөн арчиж хатааж, хөлийн улыг тогтмол тосолж байх нь үр дүнтэй. Хөл хавдсан, улайсан, гэмтсэн эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
  • Амны хөндийгөө хамгаалах: Шүдээ 2 болон түүнээс дээш удаа угааж хэвших. Шүд өвдөөгүй байсан ч шүдний эмчид 6 сар тутам үзүүлж, буйлны архаг үрэвсэлтэй болохоос сэргийлэх хэрэгтэй.
  • Тамхи, тамхины хэлбэрийн зүйлс хэрэглэдэг бол болих хэрэгтэй: Тамхи хэрэглэдэг чихрийн шижинтэй өвчтөнүүд зүрх, судасны өвчнөөр нас барах магадлал өндөр байдаг.
  • Архи, согтууруулах ундааны хэрэглээг зогсоох: Алкоголь нь хэр хэмжээгээр хэрэглэхээс шалтгаалаад цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх, багасгах нөлөө үзүүлдэг. Хэрэглэхээр бол бүх насны эмэгтэй хүмүүс өдөрт 1 хундага, 65-аас доош насны эрэгтэй хүн өдөрт 2 хундага, 65-аас дээш насны эрэгтэй хүн өдөрт 1 хундагыг зөвхөн хоол идсэний дараа ууж болно.
  • Стрессд орохгүй байх: Энгийн үед стрессийг хүндээр тусгаж авах нь бага. Харин чихрийн шижинтэй өвчтөнүүдийн хувьд илүү хяналт тавих шаардлагатай байдаг. Тиймээс хангалттай унтаж амрах, сонирхдог спортоороо хичээллэх нь сайн эмчилгээ болно.

Эмчилгээ

Гол эмчилгээ нь хоолны дэглэм барих явдал юм. Нэгэнт чихрийн шижин өвчтэй болсон бол бүх насаараа эмчлүүлэх шаардлагатай болдог.

Одоогоор энэ өвчнийг бүрэн эмчлэх арга байхгүй бөгөөд эрүүл байлгахын тулд цусан дахь инсулиныг тогтвортой барих эмчилгээ хийгддэг.

Чихрийн шижин өвчтэй хүнд сургалт хийх, хоол, хөдөлгөөн, эмийн ба инсулин гэсэн таван цогц эмчилгээ хийнэ. Үүнээс зөв хооллолт, хөдлөгөөн нь өвчтөний зүгээс хийх хамгийн чухал эмчилгээний суурь болдог.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    13 цаг 20 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    13 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    14 цаг 33 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 цаг 59 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    16 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    16 цаг 48 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    17 цаг 10 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    17 цаг 56 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    18 цаг 11 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    18 цаг 21 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    18 цаг 33 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    18 цаг 37 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    18 цаг 47 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    19 цаг 19 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    20 цаг 24 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    20 цаг 32 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    20 цаг 36 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    20 цаг 36 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    20 цаг 41 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    20 цаг 53 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК