Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

14 мега төсөл: 60 жил дуншсан Эрдэнэбүрэнгийн УЦС эрчим хүчний хараат бус байдлыг үүрэлцэнэ

2024-11-20
0
ЖИРГЭХ

Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. 


Бодлого тодорхойлогчид алсын хараагаа бүсчилсэн хөгжил рүү чиглүүлээд байгаа. Ийм ч тул Хамтарсан Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Үүн дотроо салбар, салбарт томоохон төслийг хөдөлгөх учиртай гэж байгаа. 

Манай улс эрчим хүчний салбараа хараат байдлаас гаргах алхам хийхийн тулд шинэ эх үүсвэртэй болох зүй ёсны шаардлага тулгарсан. Хөрш улс кноп дарахад тусгаар улсын гэрэл унтардаг байж таарахгүй. 

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ЭНЭ ХҮРСЭН ТҮҮХ

Тэртээ 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж байжээ. Түүнээс даруй 44 жилийн хойно MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design компаниуд анхны ТЭЗҮ-г боловсруулсан байдаг. Харин 2010 онд ДБХС, ШХА, Ховд, Буянт голын сав газрын зөвлөл хамтран усны нөөцийн нэгдсэн хөтөлбөр боловсруулж байж. Улмаар анхны судалгаа хийгдсэнээс 51 жилийн дараа буюу 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.

Ийнхүү 2019 онд ТЭЗҮ-г шинэчилж, дараа жил нь тендер зарлаж, ингээд төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Пауэр Чайна-Пауэр Чайна Чэнгду" түншлэл шалгарсан юм. Ийнхүү төслийн баг хайгуул судалгаагаа хийж, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч зөвшилцөлд хүрч бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 

Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол, Ховд голд түшиглэж байгуулах тус станц нь 90 мВт хүчин чадалтай байх юм. Тодруулбал Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай гэсэн үг.

ТЭНД ТОВЛУУР ДАРАХАД ЭНД ГЭРЭЛ УНТРАХ ЁСГҮЙ 

Монголд буй дунд оврын Тайшир, Дөргөний УЦС-аас бусад нь бага чадлынх аж. Гэвч хүчин чадлаасаа хэд дахин илүү ачаалал үүрсээр энэ хүрчээ.

Өнөөдөр баруун таван аймаг эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас, үлдсэн 24 хувийг Дөргөний УЦС-аас хангаж байгаа. Тодруулбал, ОХУ-аас 1 кВт эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдан авдаг гэсэн үг. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцооллыг гаргасан байна. 

Дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчний зардал УЦС-ынхаас өндөр байдаг учир цахилгааны үнэ тариф буурах боломжтой гэдгийг ч эрдэмтэд хэлсэн байх юм. Эрчим хүчний салбараа сэхээнээс аврах гарц гаргалгаа нь шинэ эх үүсвэрүүд. 


Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тасралтгүй өсөлт, бие даасан байдал, аюулгүй ажиллагааг хангах, цэвэр ус хуримтлуулах их багтаамжтай нөөцлүүр, горим тохируулгын үүрэг гүйцэтгэх Усан цахилгаан станц барьж байгуулах шаардлагатай.


Төслийн үр өгөөж: 

 

  • Баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна.
  • Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн систем, улмаар Төвийн бүсийн эрчим хүчний систем дотоодын хямд эх үүсвэрээр хангагдана.
  • Улсын төсвөөс Баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.
  • Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 329 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулна.
  • УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
  • Баруун аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн ахуй амьдралд ахиц гарна.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно.
  • Усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Усан сан үүсгэснээр их хэмжээний цэвэр усны нөөц бүрдэнэ.

БАРУУН АЙМГУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ БОЛОМЖ 

Баруун бүсийн болон эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, нөхөн сэргээгдэх эх үүсвэрийн нөөцийг бий болгож, бүс нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах зорилгоор Эрдэнэбүрэнгийн 90 MВт-ын хүчин чадалтай УЦС-ыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсан.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр жилд ойролцоогоор 756.6 мян.тонн нүүрс шатаасантай тэнцэх нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулна, баруун аймгууд импортын цахилгааны хараат байдлаас гарч, 100 хувь дотоодын эх үүсвэрээр хангагдана, УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлалын бүс бий болно. Тус төслийг БНХАУ-ын ЭКСИМ банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсвийн төсөлд нийт 100.0 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2024 оны 11 сарын 05-ны өдөр  Шанхай хотноо албан ёсны уулзалт хийж үеэр "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн санхүүжилтэд зориулсан Мангол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээрт  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банкны Улс хоорондын бизнес харилцааны газрын дэд дарга Жан Тианьчин нар гарын үсэг зурсан юм.

БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Энэхүү Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэгдсэн билээ. 

М.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    48 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    1 цаг 19 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    1 цаг 26 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    1 цаг 36 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    1 цаг 40 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    2 цаг 36 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 2 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    3 цаг 10 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    3 цаг 33 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    3 цаг 38 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    3 цаг 50 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    3 цаг 55 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    3 цаг 56 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 14 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    4 цаг 14 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    4 цаг 17 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    4 цаг 44 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК