Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зуржээ

2024-11-21
0
ЖИРГЭХ

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, “Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нар Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээр хангахыг зорин, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Иймд тус үйлдвэрийг түүхий тосоор хангах, нөөцийг нэмэгдүүлэхэд “Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн Хэрлэнтохой XXVIII талбайн хайгуулын ажил маш чухал үүрэгтэй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрбээр “Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх зорилтыг тусгаж, эдийн засгийн үр өгөөж өндөртэй төслүүдэд хөрөнгө оруулагчдыг урьж, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч, олон шинэчлэл хийсэн энэ цаг үед та бид энэхүү гэрээг үзэглэж байна. Тиймээс газрын тосны салбарын төр засгийн бодлого, хууль тогтоомжтой уялдаж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлж, орон нутагтайгаа харилцан ойлголцож, сум, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг харгалзах, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ сайтар биелүүлж ажиллах”-ыг “Монголиа Фойсон Энержи” компанийн удирдлагуудад сануулж, эрэл хайгуулын ажилд нь амжилт хүссэн юм.

“Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли хэлсэн үгэндээ “Монгол Улсын холбогдох бүх л хууль тогтоомжийг чанд мөрдөж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Тус компани хайгуулын 8 жилийн хугацаанд нийт 49,7 сая ам.долларын хөрөнгийг хайгуулын талбайн геологийн мэдээлэл цуглуулах, тайлал хийх, соронзон болон хүндийн хүчний судалгаа 20,000км2, 2 хэмжээст чичирхийллийн судалгаа 2000 тууш/км, 3 хэмжээст чичирхийллийн судалгаа 400 км2 талбайд тус тус хийж, хайгуулын 13 цооног өрөмдөх, дээжлэлт, цооногийн иж бүрэн судалгаа, туршилт, шингэн хагалбар, хайгуул, судалгаа, нөөцийн тайлан боловсруулах зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд 575,000 ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.
“Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” ХХК нь 2007 оноос хойш газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн олон улсын туршлагатай компани бөгөөд тус талбайд өрөмдлөг, шингэн хагалбар болон каротажийн ажлыг гүйцэтгэх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар тогтоолоор  Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой 18 дугаар талбайд “Монголиа Фойсон энержи” ХХК- тай бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах  эрхийг АМГТГ-т олгожээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ганхуяг, Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Э.Мөнх-Ирээдүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын Газрын тосны бодлого хариуцсан ахлах шинжээч А.Пүрэв болон яам, агентлагийн холбогдох газрын удирдлагуудаас гадна “Фойсон Энержи Холдингс Лимитед” компанийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” компанийн захирал Луй Күн нарын бусад зочид төлөөлөгч дээрх ёслолд оролцов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    49 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    1 цаг 19 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    1 цаг 27 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    1 цаг 37 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    1 цаг 41 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    2 цаг 37 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 3 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    3 цаг 11 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    3 цаг 34 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    3 цаг 38 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    3 цаг 51 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    3 цаг 56 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    3 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 15 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    4 цаг 15 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    4 цаг 18 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    4 цаг 45 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК