Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улс “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д нэгдлээ

2024-11-22
0
ЖИРГЭХ

Дэлхийн хэмжээнд боловсролын салбарыг хамруулан баталсан анхны гэрээ болох “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдэн орлоо. ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас 2019 онд баталсан тус конвенцод дэлхийн 33 улс нэгдсэн ба Монгол Улс 34 дэх нь болж байна.

Энэхүү конвенц нь нэгдэн орсон улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, боловсролын, зайн хэлбэрээр суралцаж, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог.

Монгол Улс хөгжлийн баримт бичгүүддээ олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд дэлхийн улсуудтай боловсрол, сургалт, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх явдал чухал ач холбогдолтой.

“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц” нь дараахь харилцааг зохицуулахад чиглэсэн. Үүнд:

  • Дээд боловсролын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, бэхжүүлэх;
  • Дээд боловсролын чиглэлээр бүс нутаг хоорондын санал санаачилга, бодлого, инновацыг дэмжих;
  • Улс, орнуудын дээд боловсролын тогтолцооны ялгаатай байдлыг ойлгож, хүндлэхийн зэрэгцээ дээд боловсролын эрдмийн зэрэг эзэмшигчид, дээд боловсролын байгууллагууд, ажил олгогчид, бусад оролцогч талд харилцан ашигтай байлгах, дэлхий дахинд дээд боловсролын салбар дахь шилжилт хөдөлгөөн болон ололт амжилтыг дэмжих;  
  • Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг шударга, ил тод, тууштай, уялдаатай, цаг үеэ олсон, найдвартайгаар хүлээн зөвшөөрөх хүртээмжтэй тогтолцоог дэлхийн хэмжээнд бий болгох;
  • Дээд боловсролын байгууллага болон тогтолцооны бие даасан, ялгаатай байдлыг хүндэтгэж, дэмжиж, хамгаалах;
  • Шударга байдал, ёс зүйн хэм хэмжээг inter alia хөхиүлэн дэмжих замаар эрдмийн зэргийн чанар, найдвартай байдалд итгэх итгэл, үнэмшлийг дээшлүүлэх;
  • Дээд боловсролын байгууллага, тогтолцоонд чанарын баталгаажуулалтын соёлыг хөхиүлэн дэмжиж, найдвартай, уялдаа холбоотой, харилцан нөхөхүйц байхад шаардлагатай чадавхыг хөгжүүлэх;
  • Улс орон, бүс нутгийн хооронд хүртээмжтэй, орчин үеийн, найдвартай, ил тод мэдээлэл боловсруулах, цуглуулах, солилцох, мөн шилдэг туршлагыг түгээх үйл явцыг дэмжих;
  • Чанартай дээд боловсролыг тэгш, хүртээмжтэй эзэмших боломжийг эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх замаар дэмжих, дүрвэгсэд ба шилжин суурьшсан этгээдийг оролцуулан бүх хүнд насан туршийн сургалтын боломжийг бүрдүүлэх;
  • Тогтвортой хөгжлийн төлөө боловсролыг дэмжих үүднээс хүний нөөц болон боловсролын нөөцийг оновчтой ашиглахыг дэмжиж, бүх орны зохион байгуулалтын бүтэц, эдийн засаг, технологи, соёл, ардчилал, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг болно. 

“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-оор дор дурдсан зарчмыг баримтлахаар заасан. Үүнд:

  1. Хувь хүний дээд боловсрол эзэмших өргөдөл гаргах, эсхүл ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор өөрийн боловсролын зэрэгт үнэлгээ хийлгэх эрхтэй; 
  2. Эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх үйл явц нь улс бүрийн дүрэм, журмын дагуу ил тод, шударга, цаг үеэ олсон, алагчлалаас ангид байхаас гадна хямд өртөгтэй байх;
  3. Хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр нь итгэлцэл, тодорхой шалгуур болон шударга, ил тод, алагчлалаас ангид байж, дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдал бол хөдөлмөр эрхлэх боломжийг нээсэн нийтийн сайн сайхны төлөө үйл хэрэг мөн болохын чухлыг онцолсон байх;
  4. Хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр нь дээд боловсролын тогтолцоо, байгууллага, хөтөлбөр, чанарын баталгаа олгох механизмын талаарх зохистой, найдвартай, хүртээмжтэй, орчин үеийн мэдээлэлд үндэслэж, эдгээр мэдээллийг улс орнуудын эрх бүхий байгууллага, үндэсний албан ёсны мэдээллийн төв, эсхүл тэдгээртэй ижил төстэй байгууллагаас хүлээн авсан байх;  
  5. Хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг дэлхий дахины дээд боловсролын тогтолцооны ялгаатай байдлыг харгалзан үзсэн байх;
  6. Хүлээн зөвшөөрөх үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь шийдвэрийг шударгаар гаргаж, шийдвэрийнхээ үндэслэлийг тодорхой тайлбарлан, шийдвэрт гомдол гаргах зохицуулалтыг тогтоосон байх;
  7. Эрдмийн зэргээ хүлээн зөвшөөрүүлэхээр өргөдөл гаргагч нь эзэмшсэн эрдмийн зэргийнхээ талаар зохих ёсны, үнэн зөв мэдээлэл, бичиг баримтыг шударгаар бүрдүүлж өгч, холбогдох шийдвэрийн талаар гомдол гаргах эрхтэй байх;
  8. Оролцогч улс орнуудын хооронд орчин үеийн технологи болон мэдээлэл солилцох сүлжээг ашиглахыг дэмжиж, дээд боловсролын эрдмийн зэрэгтэй холбоотой бүх хэлбэрийн хууран мэхлэх үйлдлийг устгах арга хэмжээ авах үүрэг хүлээх зэрэг юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    48 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    1 цаг 19 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    1 цаг 26 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    1 цаг 36 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    1 цаг 41 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    2 цаг 36 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 3 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    3 цаг 11 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    3 цаг 34 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    3 цаг 38 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    3 цаг 51 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    3 цаг 56 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    3 цаг 57 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 15 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    4 цаг 15 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    4 цаг 18 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    4 цаг 45 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК