Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой

2024-11-25
0
ЖИРГЭХ

Улсын Их хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай Гашуунсухайт-Ганц модны боомтын хил холболтын талаар ярилцлаа.


-Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын хил холболтын цэгийг саяхан эцэслэн шийдвэрлэсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Монгол Улс төмөр зам барьчихаад хил дээр очоод холбогдохгүй гацчихлаа гэж их олон жил ярьсан. Үндсэн санаа нь бол энэ төмөр замыг барьснаар нүүрснээс орж ирэх орлого нэмэгдэнэ. Байгаль орчинд ээлтэй, зардал буурна. Илүү тодорхой, ил тод болно гэж тооцож л хийсэн шүү дээ. Тиймээс үүнийхээ үр дүнг хүртвэл мэдээж сайн л байна. Мөн “Нүүрсний хулгай” гэдэг шуугианы дараа манай улс нүүрсийг ил тод зардаг болъё гээд Биржийн тухай хууль баталсан. Одоо биржээр нүүрсээ арилжаалж байна. Гэвч биржийн ажиллах зарчим, тохиргооноос гадна хатуу дэд бүтэц маш сайн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энд юмаа зарчихаад худалдан авагч нь хүлээж авах гэж сар хүлээдэг. Энэ хооронд нь үнэ өөрчлөгдөж, алдагдалд орчихдог байж болохгүй.

Энэ биржийн зохицуулалт, төмөр зам, авто зам, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил чинь хамтдаа нэг цогц байх ёстой. ийм утгаараа хил холболт маш чухал. Нөгөө талаас хил холбох бол цэвэр барилгын ажил. Ер нь энэ ажлыг суурь дэд бүтэцтэй компаниар бариулж болно. Энэ үедээ нүүрсийг биржээс гадна шууд гэрээлж болно гэсэн агуулгатай хуулийн өөрчлөлтийг Уих ноднин жилийн долдугаар сарын 23-нд хийсэн байдаг. Үүний үр дүнд “чайна энержи” компани төмөр зам барих нь тодорхой болж байна. Гэтэл энэ компани зөвхөн төмөр зам барихгүй. Бид нүүрсний худалдаа хийнэ гэсэн санал тавьсан. Үндсэндээ нөхцөл гэсэн үг. Үүнийг нь манай тал хүлээж авбал нүүрсний худалдааныхаа гэрээг байгуулна. Төмөр замынхаа холболтын барилга угсралтыг хийнэ. Тэгээд нүүрсээ авч эхэлнэ гэсэн үг. Одоо бидний бодох ёстой нэг асуудал бол хоёр талдаа харилцан ашигтай л байх ёстой. ингэхийн тулд хэд, хэдэн гол зүйлийг анхаармаар байна.

-Анхаарвал зохих зүйлс нь юу, юу вэ?

-Урт хугацаандаа тогтвортой, нөгөө талдаа хэлсэн амандаа хүрч чадахуйц, харилцан ашигтай л байх ёстой. Тавантолгойн бүлэг ордны нүүрс чинь шинж чанараараа гурван өөр төрөл байдаг. Бүрэн болон сул коксжих нүүрс, огт коксжиддоггүй буюу эрчим хүчний нүүрс гэж байгаа. эндээс зөвхөн бүрэн коксжих нүүрсийг нь олборлоод байх юм бол бусад хэсэг нь ирээдүйд ч авч болохгүй. Болсон ч ашиггүй болчихдог. Ингэсэн тохиолдолд нөөц баялаг хаягдахад хүрнэ. Тийм учраас бид том хэмжээний гэрээ байгуулж, худалдаа хийх гэж байгаа бол энэ гурван нүүрсээ гурвууланг нь нийлүүлэх хэрэгтэй. “чайна энержи”-гийн тавьж байгаа санал бол урт хугацаанд жилд 20 сая тонн. Нийтдээ 16 жилийн хугацаанд ийм хэмжээний нүүрс авна гэсэн үг.

-Гурван төрлийн нүүрсээ холиод л жилд 20 саяыг өгөх хэрэгтэй гэж үү?

-Энэ 20 сая тоннын хэдэн хувь нь дараагийн асуудал. Ямар ч байсан их, бага хэмжээгээр энэ гурван нүүрсээ гурвууланг нь л нийлүүлээд 20 сая тонн болгох хэрэгтэй. эрдэнэс Таван толгой ирэх онд 35 сая тонн нүүрс олборлоно гэж төсөөлье. Ингэвэл тал нь бүрэн коксжих, 30 гаруй хувь нь сул коксжих, 10 гаруй хувь нь эрчим хүчний нүүрс байх нь. Хэрэв 40 сая тонныг олборлоод ирвэл бүрэн коксжих нь багасаад эрчим хүчний нүүрсний хэмжээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд явбал 30 хүрэхгүй хувь нь бүрэн коксжих болно гэсэн баримжаатай явах хэрэгтэй. Тийм болохоор хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ зөвхөн худалдааны нөхцөлөөр биш, уурхайн техникийн горим, нөөцийн байдлаа харж байж тодорхой шийдэх ёстой. Одоогоос 10-аад хоногийн өмнө хятадын талаас Аж үйлдэвр, эрдэс баялгийн сайдад хаяглан ирүүлсэн албан бичгийн талаар нийтлэл гарсан байсан. Тэр дээр дурдсанаар бол ганцхан коксжих нүүрс л гэсэн зүйл байна лээ. Тийм болохоор дотроо харьцаа нь ямар байх гэдгээ маш нарийн бодож, төлөвлөх хэрэгтэй.

-“Чайна Энержи” компани Тавантолгойн бүлэг ордын тодорхой хэсэг дээр нь өөрсдөө олборлолт явуулж, тээвэрлэлт хийх санал тавьсан гэдэг яриа гарч байна. Энэ саналыг манай тал хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юу. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Уурхай дээр нүүрсийг хил давуулах хүртэлх тээврийг Монголын тал хийх нь манайд гэлтгүй хятадын талдаа ч хэрэгтэй. Тээвэрлэлт өөрөө их олон эрсдэлтэй. Энэ эрсдлийг худалдан авагч талдаа үүрүүлэх нь зохисгүй. Манайх хариуцлагаа өөрсдөө хүлээгээд хугацаанд нь хүлээлгэж өгөх ёстой. Ялангуяа төмөр зам тавьчихсан үед бол төмөр замынхаа ашиглалтыг бүрэн явуулах хэрэгтэй. Тавантолгой төмөр зам компани тээврээ хийгээд нүүрсээ хил дээр хүргэж өгөх нь зохимжтой. Ингэхдээ тарифыг утгагүй өндөр тавих боломж байхгүй. Монгол, хятад улсууд нэгдэн орсон Олон улсын төмөр замын хэлэлцээр гэж бий. Энэ хэлэлцээрээр тээврийн тарифын таазыг зохицуулаад өгчихсөн. үүнийг ашиглаад тээврээ хийж болно. Авто тээврээр хийсэн ч гэсэн тарифын зохицуулалт байж болно. Таван толгойгоос улсын хил хүртэлх төмөр замыг 30 сая тонн хүчин чадалтайгаар бариад ашиглалтад оруулчихсан. Гэтэл хил холболтын байгууламжийнх нь ТЭЗҮ нь 20 сая тонноор хийгдсэн. Тэгэхээр “чайна энержи” энэ төмөр замаар манайхтай гэрээ хийсэн 20 сая тонноо л тээвэрлэх гэж буй юм шиг харагдаж байгаа юм. Нэгэнт хоёр тал хамтарч ажиллаж байгаа бол ганцхан тэр компанийн нүүрсийг тээвэрлэх нь зохисгүй. Цаана нь үлдэж байгаа 10 сая тонн нүүрсийг хамтын ажиллагааныхаа хүрээнд тээвэрлэх үүргийг чайна энержи хүлээх нь зөв. Тарифаа төлөөд арилжааны зарчмаараа л явна. ийм хэлэлцээрийг хийж манайх төмөр замаа бүрэн ашиглах хэрэгтэй.

-Олборлолтын тухайд юу хэлэх вэ?

-Техникийн хувьд ил уурхайг монголчууд өөрсдөө 100 хувь олборлож чадна. Далд уурхай дээр туршлага хомс. Олон давхаргатай, төвөгтэй ил уурхай, далд уурхай дээр гадны туршлага хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Одоо ажиллаж буй зарчим байгаа. эрдэнэс Таван толгой бодлогын хувьд оператор, гүйцэтгэгч нарыг оруулахдаа нөөцийнхөө олборлолтыг жигдхэн байх бодлогоороо зангидах ёстой. Тэгэхгүй бол өм цөм яваад байж болохгүй. Одоо ажиллаж байгаа зарчмын дагуу оператор сонгон шалгаруулаад түүн дээр нь Монголын юм уу, хятадын компаниуд орж ирэхийг үгүйсгэхгүй. Чадамжийн хувьд манайх хангалттай чадна л гэж бодож байна.

-Ерөнхий сайдын БНХАУ-д сая хийсэн айлчлалд та багтсан. Энэ үеэр хил холболтын асуудал яригдаж, шийдэгдсэн. Тэгэхээр Хятадын талаас алдагдсан боломжоо манайхаас нэхэмжлэхгүй гэж хэлсэн юм уу?

-Хэлэлцээрийг засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд л хийсэн. харин Уихын гишүүд бол Монголын парламент олон намын төлөөлөлтэй, тогтвортой улс төртэй болсон гэдэг үүднээс л оролцсон. Түүнээс хэлэлцээрт оролцоогүй. Алдагдсан боломжийн хувьд хэлэхэд, 2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгчийг Монголд айлчлах үеэр хоёр тал төмөр зам бариад ажиллана гэдэг хэлэлцээрт гарын үсэг зураад тэрнийхээ дагуу хятадын тал төмөр замаа барьсан. үүнээс хойш манайх барихгүй удаж байснаа царигаа өөрчлөөд барьсан. Одоо холбогдоогүй байгаа. Гэхдээ энэ хэлэлцээр бизнесийн хэлэлцээр биш. хятад улс төмөр замынхаа бодлогын хүрээнд төмөр замаа барьсан. Монгол Улс өөрийнхөө бодлогын хүрээнд төмөр замаа барьсан. харин бодлого нь зөв, буруу байсан гэдэг нь тусдаа асуудал. Тухайн улс өөрийнхөө бодлогоор төмөр зам барьж байхад ямар нэгэн алдагдсан боломж ярих үндэслэл байхгүй. хоёр байгууллага бизнес хийгээд алданги тооцно гэсэн гэрээ байхгүй шүү дээ.

-Цаашдаа оффтейк гэрээгээр нүүрсээ гаргах нь зөв үү. Эсвэл дан ганц биржээр арилжаалах хэрэгтэй юм уу?

-Одоо бол нийтдээ дөрвөн оффтейк гэрээ байгаа юм билээ. эдгээр гэрээний хугацаа ингээд дуусна. Тиймээс цаашдаа Монгол Улс бирж нь ч ажилладаг, том тогтвортой нийлүүлэлт нь ч байдаг холимог тогтолцоогоо хадгалахын тулд төрийн өмчийн компанийн нийт зарж байгаа нүүрсний хэчнээн хувиас шууд гэрээ нь илүү гарахгүй вэ гэдгийг тогтоож баримтлах шаардлагатай байна. Саяхан манайх биржээр 50 хувьд хүргэсэн. Ганцхан худалдан авагчтай юм чинь биржээр арилжаалж яах юм гэсэн зүйл яригддаг. Гэхдээ хятад бол ганцхан худалдан авагч биш. Дотор нь маш олон бий. Тийм ч учраас хятад дотор нүүрсний онлайн худалдааны платформууд ажилладаг. харин том гэрээнүүд нь нийт төрийн өмчийн компанийн гаргаж байгаа нүүрсний талд нь хүрчихвэл бирждээ сөргөөр нөлөөлнө. Жижиг худалдан авагчид орж ирэх сонирхолгүй болно. Гэвч дан ганц бирж эрсдэлтэй. Нүүрс авахаа больчихвол яах вэ. Тиймээс аль аль нь байх шаардлагатай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    9 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    39 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    46 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    56 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    1 цаг 1 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 цаг 56 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 23 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    2 цаг 31 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    2 цаг 54 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    2 цаг 58 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    3 цаг 11 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    3 цаг 16 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    3 цаг 17 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 35 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    3 цаг 35 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    3 цаг 38 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    4 цаг 5 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК