Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурагчдад Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдлын талаар хичээл орлоо

2024-11-25
0
ЖИРГЭХ

 

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд улс орон даяар ерөнхий боловсролын бүх сургуулийн хичээлийн эхний цагт “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийг заасан. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах, дунд, бага ангийнханд заасан Үндсэн хуулийн хичээлийг сурвалжиллаа.

 

Тус сургуулийн 12б ангийн ангийн багш Б.Болорцэцэг, 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдлын талаар тайлбарлаж, Үндсэн хууль бол монгол хүн бүрийн дархлаа буюу Монгол Улсын 3,5 сая иргэдийн эв найртай, хамтдаа эрх үүргээ биелүүлэн амьдрах алтан гадас од юм хэмээн тодотгов. Мөн хүн бүр хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй хэмээгээд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаарх Үндсэн хуулийн заалтуудыг танилцуулж,  Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой, тусгаар тогтнолын баталгаа сэдвээр сурагчидтай санал солилцов.   

Тус сургуулийн 5в ангийн багш Ц.Цэрмаа, Үндсэн хууль бол улсын гол хууль буюу бүх хуулийн үндэс суурь юм. Энэ хууль нийгмийн суурь харилцааг зохицуулдаг талаар танилцуулаад 4 удаагийн Үндсэн хуулийн ач холбогдлыг тайлбарласан. Мөн ардчилсан Үндсэн хуулийг хэрхэн баталсан, түүний үр шимээр өнөөгийн ардчилсан нийгэм, засаглал тогтсон талаар харилцан ярилцав.

 

Бага анги буюу М.Оюун-Эрдэнэ багштай 2б ангийнхны хичээл аливаа юм бүхэн дүрэм, журамтай байж эмх цэгцтэй болдог тухай ойлголтоор эхэлж, улмаар хүүхэд бүр өөрийн мэдэх нэг хуулиа нэрлэх, хууль гэж чухам юу болох талаар харилцан ярилцсан.  Мөн Үндсэн хууль ба үүрэг, миний эрх, чиний эрх, бидний эрх зэрэг сэдвээр сурагчид санал, бодлоо илэрхийллээ.

 

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зарим сурагчдаас “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийн дараа сэтгэгдлийг нь сонсов.  

М.Мөрдорж  /11 дүгээр ангийн сурагч/

 

Өнөөдрийн хичээлээр Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнолын баталгаа хэмээн бүрэн гүйцэд ойлгож авлаа. Тэртээ 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, манай улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш 13 жилийн дараа Үндсэн хуулиа боловсруулан баталсан түүхтэй. Тусгаар тогтнох үйл хэрэг амаргүй байсан. Хоёр хөрш гүрнээрээ хүлээн зөвшөөрүүлэх, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа хамгаалах, засаг захиргаагаа тогтоох зэрэг улс орноо төвхнүүлсэн тэр цаг үеийн эх орончдоор бахархаж байна.

Э.Амартүвшин / 12 дугаар ангийн сурагч/

Бид түүх, нийгмийн хичээлээр Үндсэн хуулийн үзэл санаа, улс орны тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө зэрэг сэдвийг суралцсан. Харин өнөөдрийн хичээл Үндсэн хуулийн ач холбогдол, ард түмний эв нэгдлийг хангах зэрэг асуудлыг тусгайлан зааснаас гадна Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа зэргийг ойлгож мэдлээ.

Б.Мишээл /9 дүгээр ангийн сурагч/

Үндсэн хууль гэж сонссон боловч, тодорхой сайн мэдлэггүй байжээ. Өнөөдөр Үндсэн хуулийн талаар хичээл орсноор манай ангийнхан тус хуулийн талаар илүү сайн мэдлэгтэй боллоо. Дэлхийн улс бүхэн Үндсэн хуулиараа тусгаар тогтнолоо баталгаажуулж, ард иргэдийнхээ эрхийг хамгаалдаг гэдгийг ойлгож авлаа. Манай аав, ээж хоёр жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдрөөр Монгол Улсынхаа түүхийн талаар ярьж өгдөг.

В.Хантүшиг / 9 дүгээр ангийн сурагч/

Үндсэн хуулиа бид дээдлэн сахиж, ёсчлон биелүүлэх ёстой. Тусгаар тогтносон Монгол Улсын суурь хууль учраас бусад хуулийн эхлэл гэж ойлгодог. Үндсэн хуулиараа  улс орны тусгаар тогтнолоо  тунхаглаж, иргэдийнхээ эрхийг хамгаалж чадсанаараа үнэ цэнэтэй гэдгийг ойлгож авлаа.  

Б.Хансүлд /5в ангийн сурагч/

Анхдугаар Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн 11 цагт батлагдсан. Үндсэн хууль батлагдсанаар Монгол Улс улс шиг улс болж, дэлхийн улс орнуудтай харилцаа тогтоож чадсан гэж ойлгодог.  Маргааш бид гэр бүлээрээ өвөөгийндөө очиж, монгол хоолоо хийж иднэ

А.Хүчгүр /2б ангийн сурагч /

Хуулийг баримтлах ёстой гэж ойлгосон. Жишээлбэл, замаар гарахдаа ногоон гэрлээр гарч, улаан гэрлээр зогсох ёстой гэдэг дүрмийг бид баримталдаг. Хэрэв энэ дүрмийг баримтлахгүй бол бүх юм эмх замбараагүй болно. Бас сурагч хүн сурах үүрэгтэй. Хүн бүр суралцах эрхтэй. Хүүхдүүд бид эх орноо хайрлах, хамгаалах ёстой. Маргааш анхны Үндсэн хууль баталсан баярын өдөр учраас монголчууд гэр бүлээрээ баярлаж, амарна.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    11 цаг 48 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    12 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    13 цаг 1 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    13 цаг 27 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    14 цаг 50 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    15 цаг 17 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    15 цаг 38 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    16 цаг 25 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    16 цаг 40 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    16 цаг 49 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    17 цаг 2 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    17 цаг 5 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    17 цаг 15 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    17 цаг 48 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    18 цаг 52 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    19 цаг 1 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    19 цаг 4 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    19 цаг 5 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    19 цаг 9 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    19 цаг 21 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК