Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

14 мега төсөл: 15 жилийн нэн хөнгөлөлттэй зээлээр "хөөргөх" Үндэсний хиймэл дагуул

2024-11-28
0
ЖИРГЭХ

Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой" гэж байлаа.


Үндэсний хиймэл дагуул...

Үндэсний хиймэл дагуулын төслийн судалгааг 2011 онд эхлүүлж байжээ. Үндэсний хиймэл дагуулыг бүтээж дуусаад 2027 онд 36 мянган километрийн өндөр агаарын орон зайд хөөргөнө гэж тооцоолсон байдаг. Өнгөрөгч онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байсан одоогийн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Францын "Талес Алейна Спейс" компанийн гүйцэтгэх захирал, Херве Деррей нар хиймэл дагуул үйлдвэрлэж, ашиглах гэрээ боловсруулж, бэлтгэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ. Улмаар үндэсний хиймэл дагуултай болж, харилцаа холбооны бие даасан байдлаа бататгах үе үеийн хүсэл зорилго Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийсэн төрийн айчлалын үеэр урагшилсан гэж хэлж болно. 

Дэлхийн томоохон үйлдвэрлэгч  “Талес Алейна Спэйс” компанид 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээж Монголд хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөх тухай мэдээлэл хөвөрч байсныг санаж байгаа биз ээ.

Хиймэл дагуул бүтээх “Талес Алейна Спэйс” групп нь  Италийн оролцоотой, Францын төрийн өмчит групп агаад бирж дээр хувьцаагаа арилждаг нээлттэй компани аж. Түүнчлэн тус компани нь 30 гаруй хиймэл дагуулыг бүтээсэн туршлагатай гэж буй. Хиймэл дагуулыг бүтээхдээ 4 ширхэг газрын сатнц Монгол байгуулна гэдгээ ТЭЗҮ-дээ тусгасан байна.

Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломжийг нээж өгнө. Түүнчлэн дан ганц шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайн сургалтад хамрагдах боломжийг олгоно гэж Н.Учрал мэдээллээд байв.

Улсын хэмжээнд аймаг, сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.

Одоогийн байдлаар “Koreasat 5A”, “Telesat 18” зэрэг хиймэл дагуулаас транспондер түрээслэн телевиз, интернет, хөдөлгөөнт холбооны сүлжээ, харилцаа холбооны үйлчилгээг алс зайд дамжуулахад ашиглаж байна.

Хэрэв өөрийн хиймэл дагуулгүйгээр цаашид явбал Монгол Улс жилдээ 32,6 тэрбумаас 80,8 тэрбум төгрөгийг гадаад орнуудын хиймэл дагуулын түрээсэнд төлсөөр байх юм. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр энэхүү их хэмжээний төлбөрийг гадны орны хиймэл дагуулын түрээсэнд төлөх шаардлагагүй болж, энэ хэмжээний зардал дотоодын зах зээлд үлдэх аж.

Түүнчлэн цахим засаглалын тоон дэд бүтэц сайжирч, аж үйлдвэрлэлийн бүх салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, шилэн кабелийн сүлжээ хүрээгүй алслагдсан багуудын тоон хуваагдлыг багасгаж, орон зай, байршлаас үл хамаарсан цахим боловсрол, цахим эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх боломж бүрдэх хүрэх үр дүнг танилцуулсан билээ. 

 Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болсноор:

  • Харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулна.
  • Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ.
  • 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно.
  • ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлж, бизнес үйл ажиллагааг дэмжинэ.
  • Шилэн кабель шинээр татаж интернэтийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөг хэмнэнэ.
  • 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Иргэдээ болзошгүй гамшиг, эрсдэлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
  • Гамшиг ослоос шалтгаалж амиа алдаж хүмүүсийн тоог 30 хувь бууруулна
  • Агаарын бохирдлыг хэмжинэ
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх бүх талын мэдээллийг авна
  • Зудын гамшиг 10 хувь буурна
  • Ой хээрийн түймэр 10 хувь багасна
  • Алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10 хувь буурна
  • Боловсролын ялгаа 50 хувиар багасна гэж үзэж байгаа аж.

Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй байдлаар харилцаа холбооны тоон системийн сүлжээ үүсгэх зорилготой уг төслийг хэрэгжүүлснээр интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг байршлаас үл шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломжийг нээж өгнө. Мөн шилэн кабелийн сүлжээнээс хамааралгүй интернэтийн гуравдагч гарцтай болох, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөөгийн иргэд, малчдын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайн сургалтад хамрагдах чухал ач холбогдолтой. Тус төслийг БНФУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны төсөвт нийт 211.6 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг тусгажээ.

Үндэсний хиймэл дагуулын төслийг 15 жилийн хөнгөлөлттэй зээлээр

Францын ЗГ-тай хамтран хэрэгжүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, "Үндэсний хиймэл дагуулын төслийг 15 жилийн хөнгөлөлттэй зээлээр Францын ЗГ-тай хамтран хэрэгжүүлнэ. Зээл авч буй тохиолдолд баталгаа гарга гэдэг учраас 15 хувийн баталгааг л төсвөөс гаргана. Энэ бол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа, цаашилбал нарийн зүйлс бий. Ингэж хамаагүй ярьж болохгүй. Италийн оролцоотой, төрийн өмчтэй, дэлхийд 31 хиймэл дагуул бүтээсэн. Зургаахан орон хиймэл дагуул бүтээдгийн нэг нь Франц. 30 жилийн хугацаанд дэлхийн ямар ч оронд зээлээр үндэсний хиймэл дагуул бүтээж байсан түүх байхгүй. Энэ удаад Францын Засгийн газар ийм шийдвэр гаргасан. Гуравдагч хөршдөө хөрөнгө оруулалтыг татаж буй хамгийн том алхам. Мөн 2019 онд тоон системд шилжсэн. Үндэсний хиймэл дагуул бол старлинкээс огт өөр. Энэ бол өндрийн хиймэл дагуул, үндэсний аюулгүй байдлын асуудал. 15 жилд гадны хиймэл дагуулд 356 сая доллар төлөхөөр байгаа. Дотооддоо хиймэл дагуулыг төлвөл энэ зардлыг 15 жилд нөхнө. Нэг ёсондоо гадагшаа гарч буй вальют монголдоо үлдэнэ" гэж байлаа. 

Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулахын үр дүнд...

Иргэд оршин суугаа газраасаа үл хамааран өндөр хурдны интернэтэд холбогдож, хүртээмж нэмэгдэнэ. Төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломж бүрдэнэ. Кибер аюулгүй байдал баталгаажна.

Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй байдлаар харилцаа холбооны тоон системийн сүлжээ үүсгэх зорилготой уг төслийг хэрэгжүүлснээр интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг байршлаас үл шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломжийг нээж өгнө.

Мөн шилэн кабелийн сүлжээнээс хамааралгүй интернэтийн гуравдагч гарцтай болох, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөөгийн иргэд, малчдын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайн сургалтад хамрагдах чухал ач холбогдолтой.

Тус төслийг БНФУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. 

Нийт хөрөнгө оруулалт: 829,4 тэрбум төгрөг

Улсын төсөв: 68,8 тэрбум төгрөг 

Гадаад зээл: 760,6 тэрбум төгрөг 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.223)
    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
    2024 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    9 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    40 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    47 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    57 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    1 цаг 2 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 цаг 57 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 24 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    2 цаг 32 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    2 цаг 55 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    2 цаг 59 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    3 цаг 12 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    3 цаг 17 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    3 цаг 18 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 36 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    3 цаг 36 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    3 цаг 39 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    4 цаг 6 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК